ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хуримын өдрөөрөө л мэдрэх гайхалтай мэдрэмжүүд

Хүний амьдралд тохиох хамгийн сайхан өдрүүдийн нэг бол хуримын өдөр. Хамгаас хайртай хүнтэйгээ амьдралаа холбон, зовлон жаргалаа хамтдаа туулна гэдгээ бусад хүмүүст мэдэгдэж, амлаж байгаа чухал үйл явдал. Тэр өдрөө хэзээ ч мартагдахааргүй сайхан бас дурсамж дүүрэн байлгахыг хэн бүхэн хүсдэг шүү дээ. Тийм дээ ч бэлтгэл ажил, зохион байгуулалт гээд өч төчнөөн ажил хөврөх болно. Нүсэр их бэлтгэл ажлын дараа хуримын өдөр бүтнээрээ мөн л завгүй өнгөрнө. Бүх юм цагийн хувиарын дагуу...

Хуримын өдрөөрөө л мэдрэх гайхалтай мэдрэмжүүд

Хэдий завгүй байсан хирнээ л гайхалтай олон төрлийн мэдрэмжийг тэр л өдөр хадгалж авч үлддэг. Ямар мэдрэмжүүд вэ гэвэл:

1. Ёслол эхлэхийн өмнөх 10 минут – Амьдралын чинь хамгийн их сандрал мэдрэх мөч
Хайртынхаа гараас сугадан гэрлэлтийг чинь батлах хүн дээр очих хүртэлх хугацаа чиний урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сэтгэл догдлуулсан хэрнээ бяцхан айдастай мөч байх болно. Яагаад гэдэг нь ойлгомжтой шүү дээ хайртай хүнтэйгээ амьдралаа холбох гэж байна, өөрийнхөө хайрлаж хүндэлж явдаг бүх хүнийхээ өмнө шинэ амьдралаа эхлүүлэх гэж байгаа болохоор тэр шүү дээ. Чи өнөөдрөөс эхлэн нэг эрийн эхнэр болох нь.

2. Ёслол хамгийн сайхан хэсэг нь байх болно
Гэр бүлийн гишүүд хайртай дотны хүмүүс чинь бүгд аз жаргалтайгаар чамайг харж байх болно. Энэ мөч чиний амьдралын хамгийн онцгой мөч нь байх болно. Чиний бүхий л амьдралын туршид хамгийн тод дурсагдан үлдэх хэсэг. Бүгдээрээ чиний аз жаргалын төлөө баярлаж байна, чамайг аз жаргалтай байгаа учраас бүгд инээж байна.

3. Чи мэдээж уйлна
Хуримын үеэр хүн бүрийн сэтгэл маш их хөдөлсөн байдаг учраас хэн ч уйлж мэднэ. Мэдээж чи ч бас уйлах нь ойлгомжтой байх. Хуримын өмнөх өдрөөс л авахуулаад сэтгэл чинь догдолж, угаас уйлахаа мэдрэх байх. Хүмүүс ч чамайг уйлуулахыг хүсээд байгаа юм шиг санагдана. Тийм болохоор урьдчилан бэлдэж нүүрнийхээ будганд анхаарлаа хандуулаарай. Урсдаггүй, тогтоц сайтай будаг эртнээс бэлдэх хэрэгтэй шүү.

4. Их инээснээс болж нүүрний чинь булчин өвдөнө
Зураг даруулах, бүжиглэх, хоол идэх гээд л бүх л үед инээнэ. Бүхэл өдрийн турш инээгээд байхаар сүүлдээ нүүр чинь өвдөж мэдрэгдэнэ. Гэхдээ сайхан биш гэж үү, аз жаргалын инээдээр дүүрэн байна гэдэг?

5. Хэсэгхэн зуур ганцаараа баймаар санагдана
Хуримын өдөр хэсэгхэн зуурч гэсэн ганцаархнаа эсвэл хайрттайгаа хоёулханаа байхыг хүснэ.

6. Бага зэрэг ядарна
Мэдээж хуримын өмнөх шөнө сэтгэл чинь догдлоод хангалттай сайн унтаж амраагүй байна байх. Гэхдээ л чи ядарч байгаадаа чи баяртай байх болно.

7. Ээж аавыгаа санана
Тэд чинь өдрийн турш дэргэд чинь байж, ерөөлийн үгээр мялаасаар байх хэдий ч чи тэднийгээ хэчнээн хайрлаад ханахгүй гэдгээ мэдэрнэ. Бас тэднийгээ харахаар л аньсганд чинь нулимс дүүрээд ирэх вий!

8. Бүгдэд хайр хүрнэ
Тэнд байгаа бүх хүмүүс хэчнээн сайн, сайхан, хайр хүрмээр юм бэ гэдгийг чи гайхна. Бүгдийг нь хайрлаж, тусалж, халамжилммаар санагдана.

9. Чи нэг л өөр зүйлийг мэдрэх болно
Хуримаа хийхээсээ өмнө та хоёр хэчнээн ч удаан хамтдаа байсан байж болно. Тэрнээс хамааралгүйгээр бүх зүйл чинь албан ёсны болох тэр мөчид огт өөр амьдралд ирчихсэн мэт нэг л өөр мэдрэмж төрнө.

Харин чи хуримаа хийж байхдаа ямар мэдрэмж мэдэрч байсан бэ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(448)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: px.   2016-09-28
goyo yumaa hurdan hurimaa hiimeer baina . Gevch naiz zaluu maani hiih huselgui baigaaa :(

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com