ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ намар/өвлийн гадуур хувцасны үндсэн 11 чиг хандлага

Загвар  | 2016 / 09 / 28

20, 30 жилийн өмнөөс ирсэн загварын шуурга энэ жил хүчтэй салхилж байгаа билээ. Хаа сайгүй өндөр суудалтай жийнс, том хүрэм, чокер зүүлт, зурагтай футболк, дөрвөлжин хоншоортой гутал, лаакан материал, хатгамал чимэглэл гээд л. Гадаа сэрүүсэж байгаатай холбоотой энэ салхины эрч улам л чангарах төлөвтэй байна. Мотоциклчин залуугийн найз бүсгүй болж, хуучны шоон хээг шүүрч, аавынхаа шинелийг гуйхдаа одооноос бэлдэж эхлээрэй.

Энэ намар/өвлийн гадуур хувцасны үндсэн 11 чиг хандлага
1. Мотоциклийн хар савхин хүрэм
Савхин хүрэм хэзээд гадуур хувцасны трендэд оршсоор байх байх. Гэхдээ загвар, хэлбэрээ бага багахан өөрчлөх нь тодорхой. Энэ жилийнх чамд арай томдсон, дээрээ том жижиг чимэглэлүүдтэй яг л мотоциклчин залуугийн халуухан найз бүсгүй шиг байвал гоё.
2. Тэмээн тавхай гэж...
За үгүй дээ, тэмээний ноос гэж... Тэмээний ноосон өнгийн савхи хүрэм болон пальто энэ жил чамайг урьд урьдныхаасаа илүү загварлаг харагдуулах нь.
3. Бас өнгөлөг, жавхаалаг, гэгээлэг...
Өнгөний хурц шийдлүүдийг гоёмсгоор хослуулж чадвал альнаас нь ч “айх” хэрэггүй болно.
4. Гялтайсан хар
90-ээд оны лаакан гутал, цувнууд эргэн ирж байна. Өнөөдрийг хүртэл чинь энийг ахиад өмсөнө гэж зүүдлээ ч үгүй байсан, тийм үү?
5. Хөвсгөрхөн минь
Өчигдрөөс хойш хөвсгөрхөн, булбарайхан минь гэж ярьмаар санагдаад байх юм. Яагаад гэдгийг нь чи мэдэж байгаа биз дээ? За тэр ч яахав, хөвсийсөн хөвсгөр куртка өмсөхдөө бэлэн байгаарай. Яг энэ зургууд дээрх шиг содон шийдэлтэй хослуулбал бүр ч янзтай юм биш үү?
6. Цэрэг шинель
Аавынхаа хуучин шинелийг хумиж боогоод эсвэл муухай болсныг нь тайрч янзлаад өмсчихсөн юм шиг ногоон шинелүүд намрын гудмыг чимэх нь ээ.
7. Сонирхолтой минималист
Нэг өнгөөр дагнасан, илүү дутуу зүйлгүй пальто... Гэхдээ минималист хэв маягийг нь эвдээгүй сонирхолтой чимэглэлтэй байвал намрын уйтай өдрүүдэд баяр баясал нэмнэ.
8. Олив ногоон өнгийн нэхмэл
Ноосон цамц, даашинз, ороолт чинь ийм өнгөтэй байвал трэнди.
9. Томдсон загвар одоо ч “томоороо”
Бөөрийнхөө том мөр, хайнга унжсан загварууд одоо ч трендэд байсаар байна.
10. Тэртээх 70,80-аад он уу даа?
Тийм ээ, яг мөн. Ээж, эгч нарын маань өмсдөг байсан бүрзгэр, шоон хээтүүд ахин хүчээ авч эхэллээ. Ийм материалын дэргэдүүр хараагүй мэт өнгөрөхөө одоо болих хэрэгтэй шүү.
11. “Хиймэл” хиймэл үслэг
Хиймэл гэдгийг нь нуух биш харин ч тод томруунаар тунхагласан хиймэл үсэн хувцсууд бол энэ өвлийн тренд. Уйтгартай бор хар өнгийн шубануудынхаа байрыг эдгээрээр солиод үзвэл ямар вэ?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(229)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com