ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварлаг, загвар хөөгч, ганган гурвын ялгаа

Загвар  | 2016 / 09 / 29

Томоохон загварын сэтгүүлүүд түүнийг жинхэнэ фэйшниста гэж нэрлэн, хувцаслах хэв маягийнх нь тухай бүтэн нүүр нийтлэл бичиж, загварын долоо хоногуудад өдөр алгасалгүй уригдаж, нүүрний эгнээнд суух бүсгүйчүүдийг хараад “Яг юу нь тийм гоё байгаа юм бол? Энэ эмэгтэй үнэхээр тийм загварлаг хувцаслаад байна гэж үү?” гэж гайхаж байсан уу? За тэгвэл тэр онцгой зүйлийн тухай л энд ярих гэж байна шүү.

Загварлаг, загвар хөөгч, ганган гурвын ялгаа

Хувцас загварт сонирхолтой, дуртай, тэндээс урам зориг авдаг, хэрэгцээ төдийхнөөр хардаггүй бүсгүйчүүлийг 3 төрөлд хувааж болно:

1. Загварлаг (Моод бүтээгч)
2. Моод хөөгч
3. Гангалагч

Моод бүтээгч бүсгүйчүүд нь хамгийн эхэнд хэлсэнчлэн онцгойрч гарч ирээд байгаа тэр бүсгүйчүүл юм. Хөөгчид нь тэдний хэрхэн хослуулсан, яаж өмссөнийг нь хараад дууриаж хувцасладаг бүсгүйчүүл гэж ойлгоход болно. Харин ганган бүсгүйчүүл бол арай өөр. Тэдэнд ерөнхийдөө өөрийн гэсэн онцгой хэв маяг байхгүй, тухайн үеийн загварын чиг хандлагыг нэг их сонирхдоггүй ч үргэлж ганган хээнцэр харагдаж чаддаг. Энд аль нэг нь илүү эсвэл дутуу гэсэн зүйл байхгүй шүү. Зүгээр л хувцас загварыг өөр өөрийнхөөрөө хүлээж аван, өмсөхийг хүссэн зүйлсээ өмсөж буй хэрэг.

Арай дэлгэрүүлж авч үзье л дээ. Моод бүтээгч бүсгүйчүүд бусдыг дууриаж биш тухайн үеийн трендийг өөрийн онцгой хэв маягт уусгах маягаар эсвэл бүр шинэ тренд бий болгож хувцасладаг. Тэднийг хальт харахад энгийн харагдаж болно оо. Гэхдээ энгийн гэдэг нь өөрөө загварлаг гэсэн үг юм. Жишээ нь:

1.

Alexa Chung
Савхин юбка өмнө жилээс хүчтэй тренд болж, харандаан хэлбэртэй, цацагтай руу нь бид хошуурч байсан бол энэ жил савхин мини юбка шүүгээг минь чимж байна. Тэгвэл дээрх бол Alexa Chung – ийн 2013, 2014 оны зургууд юм. Тэр энэ трендийг бий болгосон гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн нь тодорхой.

Харин моод хөөгч бүсгүйчүүд өнөөг хүртэл энэ трендийг улам хүчирхэгжүүлэх үйл хэрэгт гар бие оролцож байна гэсэн үг. Тэд “Хөөх ингэж өмсвөл нээрэн гоё юм байна” гэж хараад өөрт таалагдах савхин юбкыг хайж эрэл сурал болсноор бэлэн хувцасны компаниуд өөр өөрсдийн загвараар үйлдвэрлэж эхлэдэг. Жишээ нь:

2. Би бол моод хөөгч. Тухайн үед юу тренд болж байна түүгээр шүүгээгээ чимж, гоё хувцаснуудын зургаар инстаграм, фэйсбүүкээ дүүргэх дуртай. Тэдгээрээс бас урам зориг авдаг. Гэхдээ биеийн хэлбэр, арьсныхаа өнгөнд юу зохих зохихгүйг мэддэг учраас ямар трендээс, хэзээ татгалзахаа моод хөөгчид мэддэг. Жишээ нь тухайн улиралд гичний шар өнгө тренд болж байлаа гэж бодоход бор арьстай бол хэчнээн гоё байсан ч шар зүйлд хэт ойртохгүй гэсэн үг юм. Тренд гэдэг өөрөө маш хурдан гарч ирж, бүсгүйчүүдийг шууруулдаг ч дараа дараагийнхаараа солигдохдоо хялбар байаг. Нэг ёсондоо хэсэгхэн зуур формын хувцас шиг болчихоод удалгүй эргээд буучихдаг гэсэн үг. Бид ч нэг мэдэхэд л залхах тийшээ хандчихсан байдаг шүү дээ. Гудамж, ажил,сошиал медиа гээд хаа сайгүй харж байгаа болохоор арга ч үгүй биз.
Харин өөрийн гэсэн онцгой хэв маягтай хувцас загвар удаан настай байдаг. Тиймээс жинхэнэ загварлаг бүсгүй нэг юбкыг 7 өөр янзаар өмссөн ч шинэ юм шиг харагдуулж чадна. Үүний тулд тэд юу юун дээр зохих, юуг юутай хослуулж болох талаар тун мэдрэмжтэй байдаг ч загварын дүрмүүдийг ягштал дагаад байдаггүй. Жишээ нь сандааль дотор оймс өмсөж, ажил хэрэгч өмдийг пүүзтэй хослуулах нь тохиромжгүй гэсэн бичигдээгүй хуулиуд бүсгүйчүүдийн дунд одоо ч бий шүү дээ. Харин загварлаг бүсгүйчүүд энэ бүхнийг мэддэг ч хүндээр хүлээж авалгүй өөртөө хөнгөхөнөөр шингээчихнэ эсвэл огт эсрэг байр суурьтайгаар гарч ирнэ. Ингэснээр хүмүүст цоо шинэ зүйлийг ч санал болгодог гэсэн үг юм.
3.

Моод хөөх бол хялбархан. Харин загварын жинхэнэ мэдрэмж бол туршлага, туршилт шаарддаг.
Хэн ч төрөлхийн хувцас загварын мэдрэмжтэй байна гэж байхгүй. Гэхдээ хувцас загварт мастер болно гэдэг өөрөө ярвигтай зүйл юм. Учир нь энэ нь шинжлэх ухаан бас урлаг хоёрыг дотроо зэрэг агуулж байдаг. Хамгийн эхэнд хэлсэнчлэн загварын томоохон сэтгүүл, экспэртүүдийн нэрлэсэн мэдрэмжтэй хувцасладаг жинхэнэ фэйшниста нарыг харахад энгийн л хувцас өмсчихсөн харагддаг шүү дээ. Гэхдээ мэдрэмжтэй хувцаслах, өөрийнхөө хувцаслах хэв маягийг сайжруулах нь хэдий хялбар харагдаж болох ч маш их эрэл хайгуул, соргог байдал мөн хамгийн гол нь мэдрэмж шаарддаг. Ухаалгаар, мэдрэмжтэйгээр хослуулах бас давхарлах үйл явц гэсэн үг. Түүнээс биш урьд өмсөгдөж байгаагүй онцгой содон хувцсыг гаргаж ирэх нь нэг талаараа загвар зохион бүтээгчдийн ажил юм. Гэхдээ моод эргэдэг учраас яг тийм гэж хэлэхэд хэцүү.

Мөн хэт их моод хөөх нь бидний хэтэвчийг хоосруулдаг бол мэдрэмжтэй хувцаслалт хэзээ ч их мөнгө шаарддаггүй.

Харин одоо ганган бүсгүйчүүдийн талаар ярья л даа. Жишээ нь тухайн улиралд томдсон загвартай нэлмэгэр даашинз тренд болж байлаа гэж бодъё. Гэсэн ч ганган бүсгүйчүүд бариу даашинзаа хэзээ ч орхихгүй. Тэд хувцас загварт дуртай ч трендэд нэг их оролцоод байдаггүй үзэгчид гэж хэлж болно. Тэдний хувьд өнгө, хэлбэрийн зохицол маш чухал бөгөөд биеийн галбир тодорч харагдаж байвал сайн. Нэг үгээр хэлбэл гоё, ганган хэрнээ эвтэйхэн харагдахыг чухалчилдаг.

4. Харин одоо чи энэ гурвын аль бүлэгт нь багтах юм шиг байна?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(621)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aah.   2016-10-24
Gangan degjin erchuud huuhnuud sain BH n hobor

Зочин: zaya.   2016-10-03
yooy eniig bur yg helehiig husdeg blaa. zugeer l unetei, brand huvtsas umssun huuhnuudiig zagvarlag gj yridgiig n uneheer oilgodoggui. Bas ene niitlel deerhiig oilgoosoi gj boddog bsan. bayarlalaa goolingoo. ttim shuu uneheer zagvariin medremj gdg bol ogt uur zuil

Зочин: zochin.   2016-10-03
Ene niitleleer bol mongold zagvarlag hun bhgui dandaa zagvar huugchid bgaa uym baina gej oilgogdloo. Gants kiwi uka l zagvarlag bolj taarch baina. Ukag getel yajnhuleej avch baina, shuumjilel ni hetertsen dagaldan duuraigchid denduu olon uym. Ugaasaa manaihan shineer uym zohioj umsvul puu paa gd l... gadniihniig duuraisan baival huuh goy baina gdg uls. Gadaadad bdg neg blog bichdeg mongol ohin miss hen ch bilee facebook od ter bol zugeer l gangan uym baina.

Зочин: Gantig.   2016-10-01
Bi gangan ym bna

Зочин: zochin.   2016-09-30
гоо сайхан, зохицлын талаарх мэдрэмж бол төрөлхийн шүү. Хөгжүүлж олж авч болно, гэхдээ төрөлхийн мэдрэмжгүй хүмүүс бол хичнээн гангалах гээд ямар ч зохицолгүй юм болгодог. Жишээ нь оросууд болох төрөлхийн гангалах, солонгосууд бол төрөлхийн зохицолтой хувцаслах мэдрэмжтэй үндэстнүүд

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com