ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ганцаараа байх цагаа үнэ цэнэтэй болгох 5 арга

Чөлөөт цаг  | 2016 / 10 / 03

Бид ганцаараа байх дуртай бас дургүй. Гэсэн ч ганцаар байх цаг бидэнд байнга гардаг. Тэр цаг хугацааг хийсэн зүйлгүй гиюүрч, ганцаардаж байгаагаа гайхаж эсвэл фэйсбүүк, инстаграмаар хий дэмий хэсэж өнгөрүүлэх нь тун хайран. Угтаа хамгийн чухал бас гоё зүйлсдээ ганцаар байх цагаа зарцуулах нь зөв юм. Жишээ нь:

Ганцаараа байх цагаа үнэ цэнэтэй болгох 5 арга

1. Хоббитой бол
Энэ чамд уйтгартай, улиг болсон мэт сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ өөрт байх цагаа утга учиртай зүйлсэд зарцуулж, хийж байгаа зүйлээ чи өөрөө утга учиртайгаар мэдэрч байж дараа нь харамсахгүй шүү дээ. Тиймээс хийх дуртай зүйлээ олж хий. Зүгээр суух нь үнэндээ амралт биш. Харин чамайг инээмсэглүүлж, эрч хүч өгөх зүйлийг хийх нь жинхэнэ амралт юм. Мэдээж тэр нь чиний мөрөөдөлтэй холбогдсон байвал хэчнээн сайхан бэ?

2. Найзын харилцаагаа торд
Бид өөрийн мэдэлгүй л ажил гэр гэсэн маршруттай болчихсон байдаг шүү дээ. Урьд нь өдөр бүр хамт байж, зовлон жаргалаа хуваалцдаг байсан найзуудтайгаа сардаа ганц хоёр л холбогддог болчихсон байгаагаа чи анзаарсан уу? Хэрвээ тийм бол ганцаараа байх цагаа тэдэн рүүгээ ярих, захидал бичих, хуучнаа дурсахад зориул. Бас нэг зүйл сануулахад хуримын өдрөөрөө ажлын газрынхнаасаа өөр найзгүй зогсож байхыг хүсэхгүй л байгаа биз дээ?

3. Гоо сайхнаа тордох зорилго тавьж түүндээ хүр
1 сарын дотор 8кг хасах, 3 сарын дотор нарийхан бэлхүүстэй болох, эрүүл намирсан үстэй болох гээд бяцхан чэллэнжүүдийг өөртөө зарлаж, өдөр бүр ганцаараа байх тэр цагаа үүндээ зориулаад ирвэл бүр ч үнэ цэнэтэйгээр өнгөрөх болно. Мэдээж заалны бэлтгэлд ч явж болно шүү дээ.

4. Урт хугацааны зорилгодоо чиглэсэн зүйлсийг хий
Бид жил эхлэх бүрд тэр жилдээ амжуулах олон зорилтуудыг дор бүрнээ тавьдаг. Гэвч дундаас нь хаясан нь их. Ингэж зорилгодоо хүрэлгүй бүтэлгүйтэх тусам өөрийгөө голох, ганцаардах мэдрэмж маань нэмэгддэг. Тиймээс ганцаараа байх цаг хугацаагаа өнөөх зорилгууд руугаа чиглүүлээрэй. Тэгснээр өөртөө итгэж, илүү баяр баясалтай амьдарна.

5. Эцэст нь ганцаардахыг өөртөө зөвшөөр
Бид аль болох л ганцаардахаас цааргалдаг, ганцаардалтайгаа тэмцдэг. Гэхдээ заримдаа зүгээр л мэдрэмжээ тэр чигээр нь, байгаагаар нь хүлээн авах нь өөрийгөө ойлгоход, юу хүсэж байгаагаа мэдэхэд тустай. Тиймээс заримдаа ганцаардсан үедээ дотогшоогоо өнгийж өөртэйгөө ярилцаж байгаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
10 сарын зурхай
Дараах мэдээлэл
Гүмүда – Намрын каталог

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(991)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com