ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Мэдээлэл  | 2016 / 10 / 04

Энэ долоо хоногт өөрийнхөө оюун ухаанд, дурсамжиндаа бас ухааралдаа, бие галбиртаа ямар, ямар бэлэг барьж болохоо эндээс хараарай.

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?
1. Салхинд гарчихаад ир
Намрын шаргал үзэмжийг сонирхонгоо байгальд гарчихаад ирэхгүй бол намар гэж улирал байгаад утгагүй болох байх. Ажил, гэр гэсээр өөртөө цаг гаргаж, өөртэйгөө ярилцаж, агаар амьсгалах хугацаа гарахгүй байгаа бол энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр “Аглаг бүтээлийн хийд” –рүү явах өдрийн аялалд хамрагдаарай. 25,000₮ -өөр тасалбарыг нь авч, өөрийнхөө хоол ундыг бэлдээд явахад л болох нь тэр. Танихгүй хүмүүстэй л хамт явж магадгүй болохоор дээрх шиг цагаа өнгөрүүлж, бодолхийлэхэд тохиромжтой байна байх гэж Гоолингоо нь бодож байна.
Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9498-9297 дугаараас болон https://www.facebook.com/events/957483947728653/ энэ холбоосоор орж мэдэж аваарай.
2. Унших жагсаалт гарга
Өдөр бүр хийх ажлынхаа жагсаалтыг “To-do list”-ээр гаргадаг шигээ, уншихыг хүсч байгаа номнуудаараа энэ долоо хоногт “read-list” гарга. Худалдаж авч амжаагүй, эсвэл олдохгүй байгаа номнуудаа ч гэсэн биччих. Бичээд тавьчихсан байхад унших хүсэл, хайх эрэл чинь хэзээд хэвээрээ байна. Мартагдаагүй номнууд чинь чамайг өөрөө олоод л хүрээд ирдэг юм шүү. Уншиж дуусгасан номныхоо хойно “зөв” тэмдэглэгээ хийгээд, арын хуудсанд нь төрсөн сэтгэгдлээ, толгойд үлдсэн ишлэлүүдтэйгээ хамт бичихэд зүгээр л уншаад хураачихснаас хамаагүй үлдэцтэй, өгөөжтэй, дараа нь санагдах зүйл олонтой байх болно. Чухал зүйлд цаг зарцуулсан гэдгийг чинь улам их мэдрүүлэх номны тэмдэглэгээг Гоолингоогийн зохиолын долоо хоногт амжуулж гаргаарай.
3. Эксүүдийнхээ тэмдэглэлийг эхлүүл
Заяаны ханьтай чинь учруулахаас өмнө сайхан хайранд бэлтгэх гэж, бүтэлгүй дурлалын эздийг “туршилтын туулай” болгон илгээдэг юм шүү дээ, амьдрал. Чиний өнөөдрийг хүртэл танилцаж, татагдаж явсан бүх хүн чамд ямар нэг зүйлийг өгөөд явсан байдаг. Тиймээс бүх эксүүдээ цувааж бичиж байгаад түүнтэй холбоотой алдаа оноо, мартахын аргагүй сайхан дурсамж, үлдээсэн сургамжийнх нь талаар тэмдэглэл хөтлө. Хайр дурлалын амьдралын чинь талаарх боть зохиолууд л болно гэсэн үг. Нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй байхад, ирээдүйд ч мартахыг хүсэхгүй байгаа зүйлсээ тэр дор нь бичиж хадгалахад хэрэгтэйгээс гадна энэ тэмдэглэл чиний нандин дурсамж болох болно. Харин тэмдэглэл хөтөлсөн дэвтрийг чинь найз залуу, нөхрийн чинь хэн нь ч олж унших ёсгүй шүү. Гэрлэх хүнээ олсныхоо дараа жинхэнэ хайрын түүхдээ зориулж өөр нэг тэмдэглэл хөтлөөрэй.
4. Амтлаг, өтгөн биеийн тостой бол
Жимс, цитрус, цэцэгний үнэртэй биеийн шингэн саван, тоснуудаа болиод, энэ долоо хоногоос эхлэн илүү тослог найрлагатай бие арчилгааны бүтээгдэхүүнүүдээр угаалгын өрөөгөө дүүргэ. Зөгийн бал, кокосны тос, сүү, шоколад, самрын тос, үр буудай, кофе, будаа, ваниллин зэрэг өтгөн, амтлаг найрлагуудыг агуулсан тэжээллэг тос, саван нь чиний биеийг хүйтний хуурайшилтанд өртөхөөс өмнө арга хэмжээ авах болно. Бие арчилгааны бүтээгдэхүүнүүдээ сольсон үед, яг л сүрчгээ шинэчилчихсэн юм шиг санагдаж өөрөөс чинь анхилах тансаг, аппетит хөдөлгөм үнэр энэ улирлын уур амьсгалтай ч зохицоно. Үүнийг хүсч байгаа биз дээ? Намарт зориулж өөрийгөө сэнгэнэсэн сэрүүн биш, шигдмээр дулаахан мэдрэмжээр энхрийлж, арьсандаа ч дутагдаж эхэлж байгаа гүн тэжээлийг нь өгөөрэй.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(515)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: guest.   2016-10-11
nice estoi ih taalagdlaa

Зочин: zochin.   2016-10-04
best week :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com