ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сарын тэмдгийн дараа бор юм үзэгдэх нь юутай холбоотой вэ?

Эрүүл мэнд  | 2016 / 10 / 10

Үтрээнээс цагаан, саарал өнгийн бага зэрэг ялгадас гарч байх нь хэвийн хэрэг. Харин сарын тэмдгийн дараа бор өнгийн ялгадас гарах нь байж боломгүй муу зүйл биш ч зарим талаар эмчид заавал хандах хэрэгтэй шинж тэмдэг илэрч байж болох юм.

Сарын тэмдгийн дараа бор юм үзэгдэх нь юутай холбоотой вэ?

Сарын тэмдгийн дараа үтрээнээс бор өнгийн ялгадас гарахад доорх 11 шалтгаан байж болно:

1. Эрт цэвэршилт
Эхний байж болох шалтгаан бол цэвэршилт эрт явагдахтай холбоотой юм. Сарын тэмдгийн дараа бор юм үзэгдэх нь сарын мөчлөг цэвэршилт рүү шилжиж буйн илрэл байдаг. Хэрвээ цус ихээр ялгарч, бие маш ихээр ядарч байгаа бол эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.

2. Сарын тэмдэг оройтож ирэх
Хэрвээ сарын тэмдэг чинь бага зэрэг хоцорч ирсэн бол дараа нь бор юм үзэгдэх нь хэвийн юм. Хоцорч ирсэн сарын тэмдгийн дараа үтрээний хананд үлдсэн үлдэгдэл цус бие физологийн дагуу цэвэрлэгдэж байгаа хэрэг. Богино хугацаанд үзэгдээд дуусахгүй, хэмжээ нь ихсэхгүй л бол санаа зовох зүйлгүй.

3. Жирэмслэлтээс болж цус алдах
Хэрвээ бор юм сүүлийн сарын тэмдэг дууссанаас хойш 3-4 долоо хоногийн дараа үзэгдэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхээ болиод удаагүй эсвэл хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол энэ бор юм нь жирэмслэлтийн шинж тэмдэг байх магадлалтай.

4. Стрес
Хэрвээ чи ойрд ямар нэг зүйлд байнга санаа зовж, сэтгэл санааны дарамтанд байгаа бол энэ нь сарын тэмдгийн мөчлөгийн дундуур бор юм үзэгдэхэд нөлөөлж болно. Мөн хэт их сэтгэл гутрал нь хөл хүнд болох чадварыг чинь бууруулах магадлалтай гэдгийг санаарай.

5. Гормоны өөрчлөлт
Мөн л чи жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоосон бол гормоны өөрчлөлт явагдан бор юм үзэгдэж болно. Үүнээс гадна бамбай булчирхайн эм хэрэглэж байгаа бол гормонд өөрчлөлт оруулах өөр нэг шалтгаан нь болж болно. Хэрвээ гормоны өөрчлөлтөөс шалтгаалсан бол удалгүй хэвийн байдалдаа орно. Гэхдээ энэ нь амьдралын чинь хэмнэлд нөлөөлөх эсвэл санаа чинь үнэхээр зовоод байгаа бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй.

6. Үтрээний шархлаа
Хэрвээ үтрээ, умайн хүзүүнд гадны нөлөөтэйгөөр шарх үүссэн бол энэ нь бор юм үзэгдэх шалтгаан болж болно. Хэрвээ тийм бол бэлгийн харьцаанд орох үед өвдөж мэдэгдэнэ. Үүнийг эдгээхийн тулд хэсэг хугацаанд бэлгийн харьцаанд оролгүй, ариун цэврийг сахиж байхад л хангалттай.

7. Үтрээний мөөгөнцөр
Бор юм үзэгдэх нь мөөгөнцрийн нийтлэг шалтгаануудын нэг юм. Хэрвээ мөөгөнцөр бол давхар бэлэг эрхтэн загтнаж, улайж, эвгүй үнэр гарч мэдрэгдэнэ. Антибиотикийн их хэмжээний хэрэглээний дараа мөөгөнцөртөх нь нийтлэг байдаг. Хэрвээ мөөгөнцөр мөн бол мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

8. Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
Хэрвээ сүүлийн үед дархлаа чинь муудаж, үтрээнийхээ ариун цэвэрт санаа тавиагүй бол бактерийн гаралтай үтрээний үрэвсэлтэй болсон байх магадлал өндөр. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, хэдэн эм уугаад л үүнийг шийдэж болох болохоор эмнэлэг рүү явахаа хойшлуулах хэрэггүй шүү.

9. Бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин
Бор юм нь мөн бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний нийтлэг шинж тэмдэг юм. Энэ нь ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалдаг. Хэрвээ бор юм үзэгдэхээс гадна бэлгийн хурьцлын үед өвдөх, хэвлий хэсгээр өвдөлт мэдрэгдээд зүгээр болохгүй байвал эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаарай.

10. Эндометриоз
Эндометриоз гэдэг нь хэвийн үед умайн дотор байрладаг эндометрийн эд умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ. Эндометриозийн үед сарын тэмдгийн цус өтгөрч, хэмжээ нь ихэсдэг. Мөн сарын тэмдгийн дараа бор юм үзэгдэх шалтгаан болдог. Хэрвээ энэ өвчинг эмчлэхгүй удвал үргүйдэлд хүргэх, хорт хавдар үүсгэх аюултай шүү.

11. Умайн хүзүүний хорт хавдар
Хэрвээ сүүлийн 3 сарын тэмдэг дараалан бор юм үзэгдэж, бэлгийн хавьтлын үед цус гарч байвал аль болох хурдан мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг байх магадлал өндөр юм.

Ихэнх үед бор юм үзэгдэх нь тийм ч ноцтой асуудал биш байдаг. Багахан хугацаанд бэлгийн хавьталд оролгүй, ариун цэврийг сахихад хэвийн байдалдаа орно. Хэрвээ үтрээ хуурайших, сарын тэмдгийн биш үед цус гарах, бэлэг эрхтэн улайж, загтнах шинж тэмдэг давхар илрэх мөн бэлгийн хавьтлын үед өвдөж байвал мэргэжлийн эмчид хандан, папын шинжилгээ хийлгээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(164)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2017-05-11
Sain bn u Torood 5 sar garan bolod bienii irsen ehende mash ih bor huren ym garsan Ehnii odroo dan huren Daragin odros ulan bolj ehelsn Ene yuniih bh magdlalt we

Зочин: 45.   2017-05-04
Sain baina uu, bi tomiloltoor huduu yavah hugatsaandaa sariin temdgee tur zogsooh gesen um. Yag ter ued sariin temdeg ireh muchlug taaraad baigaa um. Yamar arga baidag bol?

Зочин: 45.   2017-05-04
Sain baina uu, bi tomiloltoor huduu yavah hugatsaandaa sariin temdgee tur zogsooh gesen um. Yag ter ued sariin temdeg ireh muchlug taaraad baigaa um. Yamar arga baidag bol?

Зочин: 123.   2017-02-03
Гормоны өөрчлөлтөөс хөх хөндүүрлэж өвчин ордог уу?

Зочин: hi..   2016-11-14
Sainuu Goolingoo, nadad neg asuuh zvil bna aa zovolgoo goh bolhu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com