ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оросын орчин үеийн дуу хөгжимд чамайг дурлуулах 9 хамтлаг, дуучин

Энтертаймэнт  | 2016 / 10 / 12

90-ээд оны сүүлээр Оросын МТВ үзэж, зарим дууг нь “Маамуу нааш ир” шиг цээжилж байсан маань саяхан санагдаж байна. Нэг хэсэг Орос дуунаас холдож, сэтгэл санаа маань хойноос баруун тийшээ чиглэчихсэн байж байгаад саяхнаас буцаж ирсэн юм. Учир нь:

Оросын орчин үеийн дуу хөгжимд чамайг дурлуулах 9 хамтлаг, дуучин

Ахиад Орос дуунуудад дурлах шалтгаан маань “Ceребро” хамтлаг байсан. Анх энэ хамтлаг байгуулагдаад “Song №1” дуугаа гаргаж байхаас нь л мэдэх хэдий ч нөгөө л нэг Орос хуучны хэв маяг нь байсаар байгаа мэт санагддаг байсан болохоор онцолж сонсдоггүй байсан юм. Харин энэ хамтлагийн сүүлийн 3 жилийн уран бүтээлүүд намайг баярлуулсаар байгаа. Хэдий хар, бор, шаргал үстэй 3 бүсгүй байсаар байгаа ч хуучны хэв маягаа эвдэж, сонирхолтой клип, уран бүтээлүүд гаргаж, илүү харахуйц, сонсохуйц болоход нь хамтлагийн зүрх нь болсон Ольга Серябкинагийн гавьяа их биз ээ. Гэхдээ надад Полина нь илүү таалагддаг.

Мот
Мот –ын энэ дууг сонссон даруйдаа л түүний уран бүтээлүүдэд дурласан гэхэд болно. Капкан, На дне, День и ночь, Невероятно, С ней дуунуудаас нь салахаа байсан шүү.

Егор Крид
Егор Крид, Мот хоёр “Black Star Inc” лэйблд харьяалагддаг. Black Star гээд ярихаар Тимати шууд санаанд чинь орж байгаа байх. Мэдээж тэр эдгээр шинэ уран бүтээлчдийг гарч ирэхэд маш их нөлөө үзүүлсэн нь тодорхой. Тимати өөрийнхөө ч уран бүтээлийг таслахгүй байхын хажуугаар охинтой болж, бизнесээ өргөжүүлж “Black Star Wear” нэртэй бэлэн хувцас, “Black Star Burger” нэртэй том том бургер хийдэг газрыг ч нээгээд явж байна. Харин Егор Кридийн хувьд надад урлагийн авьяастайгаас гадна их царайлаг санагддаг. Мэдээж тайзны хүнд царайлаг байх нь бас нэг том давуу тал шүү дээ. Тэр инээмсэглэлийг нь хар л даа...

Время и Стекло
Орос, Украйн, Казахстан, Беларусь гэх мэт улсуудын дуу хөгжмүүд нэг хэл дээр буюу Орос хэл дээр ихэвчлэн гардаг учраас бараг л нэг улсынх мэт харагддаг. Энэ хамтлаг бол Украйн хамтлаг юм. Яг л Виа Гра шиг. Сониноос Виа Гра ч мөн шинэчлэгдэж, бүх гишүүдээ сольсон болохоор чамд өөр санагдаж магадгүй. Гэхдээ Виа Грагийнх л гэдэг тэр өнгө аяс нь хэвээр байгаа шиг санагддаг. Арга ч үгүй биз дээ, продюсер, хөгжмийн зохиолч Константин Меладзе гэх хүн энэ хамтлагийн ард одоо ч байгаа хойно.

Alekseev
1993 онд төрсөн 23-хан настай Украйн залуугийн хоолойг нэг сонсоод үзээрэй. Надад энэ дууны клип үнэхээр утга учиртай санагддаг.
- Хайртай бүсгүйгээ инээлгэхийн төлөө чадах бүхнээ хийж байгаа залуу
- Хайрын хүчээр үхлийн өөдөөс инээмсэглээд тэмцэж байгаа бүсгүй

Monatik
Бүжигчин, дуучин, дуу зохиогч гээд урлагийн хүн байхаар л заяагдсан, авьяаслаг Украйн залуутай танилцаарай. Тиймдээ ч клип бүрт нь бүжгийн хэсгүүд заавал ордог.

M Band
Бараг 2 жилийн өмнө “Хочу к Меладзе” шоуны ялагч болон гарч ирсэн энэ хамтлаг эхэндээ дөрвүүлээ байсан. Харин одоо гурвуулаа. Гэхдээ гоёороо.

IOWA
Анх энэ хамтлагийн Бьёт бит дууг сонсож байсан юм. Дуучин нь загварын мэдрэмжтэй санагддаг шүү. Бас гоё хоолойтой.

Jah Khalib
Энэ сахалтай, бондгор казах залууг мэдэхгүй, ганц ч дууг нь сонсож байгаагүй хүн цөөхөн байх. Өөрөө beat maker болохоороо ч тэр үү дуунуудыг нь сонсоход “зэвүүн” хэмнэл мэдрэгддэг. Хамгийн сүүлд энэ дуунд би хайр зарлаад байгаа.

Харин чамд энэ жагсаалтад нэмэх таалагдаад байгаа уран бүтээлч байвал сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн бидний сайн мэдэх Вера Бережнева, Сергей Лазарев, Полина Гагарина, Дима Билан, Звери, Ёлка, Банд Эрос гэх мэт хамтлаг дуучид уран бүтээлээ хийсээр байгаа шүү.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(819)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: erdenebat.   2017-01-20
vintazh hamtlag yagaad baidaggui bilee. ene medeelel heterhii 1 taliig barisan bna zaaval sonsoh uran buteechid bish bn serebro odoo chartad orohoo bolichihson nusha ch alga bn shdee

Зочин: bb.   2016-11-06
zochin hh chi uuruu zuv bicheech andig bish angid geech yur ni bol alekseev ih taalagdaj bga ih goy uvurmuts hoolootoi

Зочин: bb.   2016-11-06
zochin hh chi uuruu zuv bicheech andig bish angid geech yur ni ol alekseev ih taalagdaj bga ih goy uvurmuts hoolootoi

Зочин: A.   2016-10-31
Shine Viagra serebrogoos ilvv bj magadgvi shvv bas l shar har bor vstei haluuhan hvvhnvvd bna lee shvv anh togloltiig ni vzeed bishirch bj blee

Зочин: hh-d.   2016-10-23
mongol helnii zarim ugend uurchlult orood ingej bichdeg bolj bga gsn shuu zasvar orson 700 ug biluu teriig olj uzeerei

Зочин: сайнбилэг.   2016-10-19
uneheer ih taalagdlaa

Зочин: hh.   2016-10-16
adminaa negdugeer andig surdag huuhed ch ymuu duu chin bdag uu, baidag bol mongol helnii hicheeld ni suu , tsagaan tolgoigoo sain sudlaad mondol helee ch sur * *cheejilj shuu onig onig , *tseejilj geechee niitlelch uhaantai ym bol

Зочин: Таны нэр.   2016-10-14
shine quest pistols bas goyo. bas bi ukrainii svetlana Loboda-d durtai

Зочин: tsendee.   2016-10-14
Тимати, Натан гээд бас байнадөө Тимати feat. Егор Крид - Где ты, где я гоё санагддаг

Зочин: Ss.   2016-10-14
Viagrag biched 10 bolgochij boloogum bh da

Зочин: Sveta.   2016-10-14
Polina Gagarinaag suuliin ued bishreed bgaa shu, ghaltai hooloi..... ooriigoo tsetseg shig delbeeluulj chadsan emegtei

Зочин: ,.   2016-10-13
andrey gubin bhgui ni toogui ee , huuhed bhdaa ih sonsdog blaa , odoo uran buteel hihee bolison bolohoor shineer hechneen odod torood ch gubiniig min guitsehgui bolohoor sonirhol tatahgui ymaa oros duunuudaas

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com