ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногийг хэрхэн сонирхолтойгоор өнгөрүүлэх вэ?

Мэдээлэл  | 2016 / 10 / 18

Гадаа бүүдгэр, ажлаа гялс амжуулчихаад гэртээ л “гэвтэж” баймаар өдрүүд байгаа хэдий ч цаг агаараар сэтгэл санаагаа дарлуулахгүй шүү, тэ? Гадаа бүүдгэр ч сэтгэл дотроо цэлмэг нартай байлгана аа, хэдүүлээ. Энэ долоо хоногт ямар ямар сонирхолтой зүйлс хаагуур болохыг эндээс уншаарай:

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногийг  хэрхэн сонирхолтойгоор өнгөрүүлэх вэ?
1. Кофег урлаг болгоход нь хувь нэмрээ оруулъя
Монголчууд бидний хувьд кофений хэрэглээ тийм ч өргөн биш учраас ийм гарчиг өглөө. Кофе шопт ороод Espresso martin, Kaphon, Sygnoc, Drip coffee гэх мэт нэрийг харж сонсож байгаагүй л биз дээ? Ийм сонирхолтой нэртэй кофегоор CUE+ -ийнхан үйлчилдэг бөгөөд маргааш буюу 19-ний орой эдгээр кофенуудаас нь амталж үзэх таксгүй үдшийг зарлаж байгаа юм байна. Очсон хүн бүр сугалаанд оролцож, азтан нь мөстэй кофений машин, шинэхэн хуурсан кофе авна гэнэ. Хэдий би кофед тийм ч дуртай биш гэлээ энэ талаар мэдээд шууд очих хүсэл төрж байна. Чамд ч бас тэгэж санагдаж байна уу? Тэгвэл маргааш орой тэнд уулзъя. Бидний зүгээр л таашаан ууж байгаа маань тэдгээр бариста нарт урам зориг өгөх байх.
Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/936483369828637/
2. Саксфон, төгөлдөр хуур, контрабасс, бөмбөр ...
Нийлээд ямар төрлийн аяыг чамд сонсгох бол? Мэдээж жазз. Жазз дуу хөгжимд дуртай, мэдрэмжтэй, “урлаг-лаг” бүсгүйчүүдээ энэ долоо хоногийн баасан гарагт Гоолингоо нь ДБЭТ-д урьж байна. Улаанбаатар – Олон улсын жазз цуврал тоглолтын 2016-2017 оны эхнийх нь болох “The voice of Jazz” энэ үдэш болох юм. АНУ- ын алдарт жазз дуучин Kenny Washington ирж дуулахаас гадна Шотланд, Герман, Солонгос хөгжимчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглох юм байна. Гайхалтай биш гэж үү? Яг л бидний Youtube.com-оор үздэг тоглолтын бичлэгүүд шиг болж өнгөрнө байх даа. Тасалбар нь 40,000₮, 50,000₮ гэж байна лээ. Дэлгэрэнгүйг 95597500 дугаараас болон https://www.facebook.com/events/1197804896909700/ энэ эвэнтээс мэдэж аваарай. Намуухан хэрнээ мэдрэмж хөглөсөн сайхан үдшээр уулзацгаая.
3. Бид чинь эмэгтэйчүүд шүү дээ...
Чи хамгийн сүүлд хэзээ ПАП-ын шинжилгээ өгсөн бэ? Бэлгийн харьцаанд орсон эмэгтэй бүр жилд нэг удаа энэ шинжилгээг өгөх ёстой гэгддэг. Учир нь “Умайн хүзүүний хорт хавдар”-ыг үүсгэгч папиллом вирус нь бэлгийн замаар дамждаг ба эрэгтэй хүнд ямар ч нөлөө үзүүлдэггүй хирнээ, эмэгтэй хүний биед орохоороо л эмгэг үүсгэдэг. Эрчүүд ч азтай юм аа тийм ээ? Гол нь энэ шинжилгээгээр мазок, эхогоор харагддаггүй вирусууд илэрдэг тул нэг сумаар хоёр туулай буудаж байна л гэсэн үг. Маргааш өөрийнхөө очдог эмнэлэгт цаг аваад шинжилгээгээ өгөхөөр яваарай. Хэрвээ аль эмнэлэгт очихоо мэдэхгүй байгаа бол http://goolingoo.mn/index.php?c=8330 энэ холбоосоор орж эмэгтэйчүүдийн итгэж үйлчлүүлдэг шилдэг эмнэлгүүдээс сонгоод очоорой.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(338)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zaya.   2016-10-18
sn bnu ene kofenii odr n hna hdees blhiin bol mon holboo barih utas n bnu event n bolku bn l daa helj oghc tuslaach

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com