ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөртөө ойр байлгах хэрэггүй 6 төрлийн хортой хүмүүс

Чөлөөт цаг  | 2016 / 10 / 21

Эргэн тойрон дахь хүмүүс маань биднийг тодорхойлж байдаг гэдэгтэй чи санал нийлэх үү? Шууд, шууд бусаар тэд бидэнд байнга нөлөөлж байдаг. Эргэн тойрныхоо хүмүүсийн үг үйлдлийн нөлөөнд автахгүй байна гэдэг өөрөө маш том сэтгэлийн хүч бөгөөд хүн бүр тийм хүчтэй байдаггүй. Тэгэхээр чи өөрийгөө нөлөөнд автагч биш гэж итгэлтэй хэлж чадахгүй л бол чамд муугаар нөлөөлөх хүмүүсийг эргэн тойрондоо байлгахгүй байх нь хамгийн зөв бөгөөд энгийн сонголт юм.

Өөртөө ойр байлгах хэрэггүй 6 төрлийн хортой хүмүүс

Гэхдээ өөртэй чинь ойр байгаа тэдгээр хүмүүсээс шууд холбоогоо тасална гэдэг хэцүү. Гоолингоо нь ч бас тэгэж зөвлөхгүй. Эхлээд тэдэнтэй ярилцаж, байгаа нөхцөл байдлыг ойлгоход нь чадах чинээгээрээ туслаарай. Хэрвээ тэгээд ч бүтэхгүй бол чамд сайн сайхнаар нөлөөлөх хүмүүсээр байрыг нь солиорой.

Ингээд ямар хүмүүс чамд муугаар нөлөөлдөг вэ гэвэл:

1. Чамд чин сэтгэлээсээ баяр хүргэж чаддаггүй хүн
Дотны хүндээ баяр хүргэж чадахгүй байхад хүргэж байгаа ганц л шалтгаан нь атаархал юм. Атаархал гэдэг хүний төрөлх чанар. Чамд ч гэсэн хэн нэгэнд цагаахан атаархах сэтгэл төрдөг шүү дээ. Гэгээрэлд хүрсэн хүмүүс л хэнд ч атаархалгүй амьдардаг. Тиймээс чамд атаархаж байгаа, чин сэтгэлээсээ дэмжиж, урам өгч, баяр хүргэж чаддаггүй хүмүүсийг буруутгаж, үзэн ядах хэрэггүй. Зүгээр л тэднээс зайгаа барьж, эргэн тойрондоо байлгахгүй байхад л бүх зүйл сайхан болно.

2. Сөрөг уур амьсгал бүрдүүлэгч хүн
Чамд тэр гэм хийгээгүй. Гэхдээ л түүнтэй хамт байхдаа аз жаргалаа санаа амар хуваалцаж чаддаггүй, сайхан амьдрах нь түүний өмнө гэм хийж байгаа мэт санагддаг, уулзалт бүрийн дараа сэтгэл санаа чинь хүндэрч, амьдрах үнэхээр хэцүү юмаа гэж бодогддог бол түүнээс аль болох хол байх нь зөв. Ингээд уншихаар чамд “Түүний буруу биш шүү дээ” гэж бодогдон шударга бус санагдаж болно. Гэхдээ энэ бол түүний буруу мөн. Амьдралын хохирогч нь байхыг, үргэлж гомдоллохыг, байнга аашилж уурлахыг сонгож байгаа нь түүний л буруу юм.

3. Чамаас хэзээ ч санал зөрдөггүй хүн
Санал зөрж чаддаггүй хүн юуг дэмжихээ ч мэддэггүй. Учир нь тэд өөрийн гэсэн бодолгүй, зөв бурууг өөрийнхөөрөө шүүж чаддаггүй байх нь элбэг. Тэд чамд юугаараа хортой вэ гэвэл сул дорой байдал нь юм. Найз нөхөд, хамаатан, эргэн тойронд чинь байгаа хүмүүс чамайг хайрлахын хажуугаар өөдлөж дэвшихэд чинь тусалдаг байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл чамайг хурцалж, өөд татах нь байтугай сул дорой байдлаараа доош татаж байгаа бол чи хайран цагаа түүнтэй үрэх хэрэггүй.

4. Амралтын өдрөөр уулзъя гэчихээд ирдэггүй хүн
Бидний ихэнхэд ийм төрлийн найзууд байдаг гэж бодож байна. Тэд чамтай цаг товлочихоод, хаа нэг тийшээ явахаар ярьчихаад, ямар нэг зүйл хийхээр тохирчихоод хэлсэндээ хүрдэггүй. Бараг л байнга. Чи аль хэдийнэ түүнд эргэлзээд эхэлчихсэн бол зөн совиндоо итгэ. Түүний хувьд чи, чиний цаг хугацаа үнэ цэнэтэй биш байгааг чи хангалттай харлаа шүү дээ. Тиймээс харилцаагаа эртхэн нэг тийш болгоорой.

5. Чадахгүй, бүтэхгүй, болохгүй гэсэн үгсээр цэнэглэгдсэн хүн
Хэчнээн логиктойгоор тайлбарлаж чадаж байлаа ч гэсэн бүхнийг болохгүй бүтэхгүй талаас нь харж, эрсдлийг л тооцоолох “хобби”-той болчихсон хүмүүс эргэн тойрныхноо урам зоригийг байнга бууруулж байдаг. Үнэндээ болно бүтнэ гэж итгэж байх үед хамгийн хачирхалтай, төсөөлөө ч үгүй замаар дэмжлэг ирж, бүх зүйл бүтэх нь элбэг. Итгэл найдвараа алдалгүй, эергээр хүсэж мөрөөдөж, хөдөлмөрлөж байгаа хүнийг аз үргэлж дагаж байдаг.

6. Бүгдийг өөлж гоочлогч хүн
Ямар сонин цамц өмсчихсөн хүүхэн бэ, нүүрээ ямар сонин будчихсан юм бэ, ямар их шороо тоостой юм бэ гээд л “ямар муухай” гэдэг зүйлс түүний хувьд дуусашгүй. Түүний санаанд таарах юм байна уу гэмээр л бүхнийг өөлж, гоочилдог хүмүүст байгаа зүйлдээ талархах, амьдралдаа сэтгэл хангалуун байх, энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрэх талаар яриад ч хэрэггүй. Тэдний дэргэд байснаар чи яг л тэдэн шиг болох болно.

Эцэст нь хэлэхэд бид дэргэдэх хүмүүсээ өөрчилж чадахгүй ч хэнийг дэргэдээ байлгахаа сонгож чадна.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(689)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: brenda greg.   2019-10-25
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

Зочин: sar.   2016-10-31
hen negniig zugeer l baigaa baidlaas n bolood orhino gedeg utgagui shdee, hun hairlana hajuudaa bailgan gdg chin buh zuiliig n huleen zuvshuurch bgaagaar n hairlahiin ner shuu dee, ene uneheer amia bodson hunii uildel shuu! hervee naiz chin chmg doosh n tataad bgaa ym shig sanagdval yriltsaj oilgoltsoh heregtei, zugeer l chi iim bn tiim bn tr chn blhgui bn gd holboogoo tasalchij blhgui, nzdaa uur blhod n iluuu deerdehed tuslah heregtei

Зочин: har tamhi.   2016-10-27
Hortoi urgamal shig humuus bdg

Зочин: Таны нэр.   2016-10-25
edgeer shinj chanaruudiig gants oir toirniixoosoo xaigaad bailgu ooroosoo ch bas xaigaarai

Зочин: Таны нэр.   2016-10-24
Ene uneher chuhal zuvluguu. Amar bish ch chuhal. Yalanguya uursdihuu tuluu shiidver gargahad bidnii buruu yum shg sanagddag n hetsuu. 1ra uldej ch magadgui.Ghde l ene bol mash chuhal, chinii amidral shude etssin etsest!

Зочин: zochin.   2016-10-22
Атаач жөтөөч найз нөхөд хамаатан саднаасаа хол бай! Ер нь ухаантай хүнтэй л ойр бай! 'Зовох цагт нөхрийн чанар танигдана' Энэ бол гайхалтай зүйр үг шүү! Ардын зүйр үгэнд амьдралын нууц шингэсэн байдаг юмаа. Зүйр үгийг ширээний ном болгож санаж сэрж явахад буруудахгүй ээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com