Өмнө нь бид эрчүүдийн гэнэтхэн “таг” болдог талаар ярилцаж байсан. Харин одоо өөрсдийнхөө нууцаас бага зэрэг задалцгаая л даа. Тэр нэгэн залуугаас “таг” болж байж тасалсан харилцааныхаа тухай дэлгэрэнгүй яриач, хө?
- Түрүүлээд “таг” болж байсан тохиолдол байлгүй яахав. Үнэндээ тэр надад таалагдаагүй юм л даа. Өөртөө итгэл муутай, миний хэлсэн үг бүрийг эмзгээр хүлээж авна, байнга надаас яах уу, яамаар байна гэж асууна. Гэтэл би тийм биш намайг дагуулах хүчирхэг эр хүнийг хүсэж байна шүү дээ. Тэгээд харилцаагаа таслах талаар бодож байгаад шууд больё гээд нүүрэн дээр нь хэлчихэж чадаагүй. Надад хэтэрхий сайн ханддаг байсан болохоор гомдоож зүрхлээгүй юм л даа. (27 настай Я)
- Би ёстой таг болоход дургүй. Уулзаж байсан эрчүүдээс маань “таг” болж байсан тохиолдол зөндөө л байсан. Харин би ёстой тэгэж байгаагүй. Ямар муухай мэдрэмж төрдгийг нь мэддэг болохоор ядаж би хэн нэгнийг тэгэж гомдоохгүй байя гэж боддог. (25 настай Х)
- Янз бүрийн юм ярьж байхаар үнэхээр таалагдахгүй байгаа бол таг болчихсон нь амар санагдаад байдаг шд. Хэсэг хүлээнэ биз тэгээл удахгүй мартана. Тэгэхгүй бол үнэнээ хэлж байна гээд улам нөгөө хүнээ гомдоох хэрэг гардаг ч юм шиг санагдаад байдаг юм. (22 настай А)
Харин одоо чиний түүхийг сонсъё.
Сэтгэгдэл (64) | Хэвлэх | Үзсэн тоо: 72102 | | | |
Өмнөх мэдээлэл Төрөлтийн дараах стрест автахгүй байхад туслах 8 арга |
Дараах мэдээлэл Гоолингоо зөвлөж байна |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
22 toi gants bie zaluu bn goy hariltsaatai egchtei bolmoor bn 99995950 :)