ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өвлийн бэлтгэлээ одооноос базаая

Мэдээлэл  | 2016 / 10 / 28

Гэрийн болон гэр бүлийн гишүүдийн ая тухтай дулаахан байдал гэрийн эзэгтэй бид нараас л шалтгаалдаг. Тийм болохоор л ээжийн эзгүй гэр гэр биш гэдэг орчин үеийн хэлц гарсан байх даа тэ? Хүүхдийнхээ, нөхрийнхөө, аав ээжийнхээ бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, гэрээ өвлийн турш дулаан байлгахад туслах аргуудыг Гоолингоо нь зөвлөж байна.

Өвлийн бэлтгэлээ одооноос базаая

“Дулаахан гэр”
Цонх, хаалгаа дулаалахаас гадна тен тавихгүйгээр гэрийнхээ дулааныг хадгална гэдэг гэрийн эзэгтэй нарын амьдралын ухааныг шаардсан ажил болдог. Ханиа, хүүхдүүдээ ажил хичээлээ тараад ирэхэд нь зэврүүн гэртэй угтахгүйн тулд бид юу хийж болох вэ? Эхлээд хүйтэн өрөөнийхөө цонхнуудад зузаан хөшиг хийгээрэй. Зузаан хөшиг цонхны сиймхийгээр орж байгаа салхийг хааж, өрөөний дулааныг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн үүднийхээ хаалганы босгыг түшүүлж, дрожж өгсүүлэн тавьж болно. Мөн том өрөөнийхөө буйдан дээр шаргал, улаан хүрэн, гацуурын ногоон, бор зэрэг баялаг дулаан өнгийн бүтээлэг тавьж болно. Тэгээд л дэрнийхээ гадарыг бүтээлэгнийхээ өнгөөр сольчих. Болж өгвөл хүний хөл удаан тавигддаг газар болгонд зузаан олбог хивс тавь. Модон сандалнууд дээрээ дрожж тавьж дулаалаарай. Нэг давхарт амьдардаг, шалнаасаа хүйтэн айлууд гэрээ тэр чигт нь хивсээр бүрэх боломж байхгүй бол гэр бүлийхэндээ зузаан дотортой шаахай авч өгөөрэй. Мэдээж ханьтайгаа цуг дулаахан хөнжилд хэвтэх нь чухал. Ноолууран хөнжилд шигдвэл ямар вэ?

“Өвлийн хамгаалалт”
Гэр бүлийнхээ гишүүдийн өвлийн бэлтгэлийг хангасан уу? Ухаалаг гэрийн эзэгтэй чамайг ахиухан аарц, адууны мах, амин дэмээр баялаг хүнс нөөцөлсөн гэдэгт итгэлтэй байна. Муу муухай бүхнээс хамгаалмаар энхрий нандин үр халамжит ханиа энэ өвлийг ханиадгүй, дааралгүй туулахад нь туслахын тулд бүсгүйчүүд бид тэдэндээ зориулж дулаахан бүхнийг бэлтгэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд ханиа бас хүүхдээ өвлийн хувцас авахад нь заавал өөрөө цуг яваарай. Тэд маань өөрсдийгөө арчлах тал дээр маруухан хүмүүс шүү дээ. Аягүй бол тийм ч дулаахан биш, нийлэг материалтын хольцтой гадуур хувцас, цамц, зуузай муутай гутал авчихаж мэднэ. Харин хаанаас илүү чанарлаг, дулаахан бас дэгжин хувцас олдох бол? 13-р хорооллын Монгол экспогоор орж үзэхийг Гоолингоо нь санал болгож байна. Тэнд 10-р сарын 28,29,30, 31 –ний өдрүүдэд ээлжит агуулах чөлөөлөх хямдралтай худалдаа зарлагдаж, Esprit брэндийн бүтээгдэхүүнүүд 70% хүртэл хямдарчихсан байгаа. 99127995 дугаар руу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

1. Өнөөдөр Гоолингоо нь тэнд очиж үзсэн юм. Тэгсэн чинь бүх хувцсуудаа S,M,L гээд размераар нь хуваачихса байсан нь өөрт таарах хувцсаа олоход тун амар санагдсан. Ийм том хямдрал зарласан хэрнээ тийм цэгцтэй худалдаа явагдаж байсан шүү.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(323)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: n.   2016-11-01
narangiin ene expo ni noat-iin padan ugduggui yum bnleshdee. tatvaraas zugtaaj bgaa arag ni yumuu l gej bodgddson. zagvar umgu muutai ni ovoo hyamdarsnaas bish neeh oligtoi hyamdral bishl bnleeshdee

Зочин: lkkj.   2016-11-01
reklamnii yum bivhihee bagasgamaar yum

Зочин: zochin.   2016-10-30
harin txx zalhurad yu ch bichihe bj

Зочин: toto.   2016-10-29
Goolingoo oligtoi ium iu ch bichhee baijee#sigh

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com