ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 11 / 01

Өвөл эхэлж байна. Бас шинэхэн долоо хоног. Энэ үед чамд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг энд багтаалаа.

Гоолингоо зөвлөж байна
1. Хумсны сөрдгөрийг яаж эмчлэх вэ?
Гарны чинь гоо сайханг гутааж орхидог, бас авахгүй л бол хорсоод байдаг сөрдгөрүүдийг яах вэ? Эхлээд гараа бүлээн усанд дүрж, арьсыг нь зөөлрүүлж байгаад хумсны хутгаар ав. Дараа нь массажны тосноос гарныхаа тэр хэсгийн арьсанд түрхэж, иллэг хий. Өдөрт 1-2 удаа иллэг хийвэл маргааш нь өвдөхөө больж эмчлэгдэх болно. Хумс сөрөх нь ихэвчлээн арьсны хуурайшил, хагаралаас үүдэлтэй байдаг тул шингэн юм сайн ууж, хүйтний улиралд гарын болон хумсны тэжээлийн тос байнга түрхэж байгаарай. Хумс чинь байнга сөрдөг бол кальци, цинз, төмрийн бэлдмэл ууж, уураг ихтэй хоол хүнс хэрэглэхийг Гоолингоо зөвлөж байна. Тэгвэл үс хумс чинь эрүүл, чанга, бат бөх болох болно.
2. Мигрень хөдлөх үед...
Толгойны зөвхөн нэг хэсэг даагдахын аргагүй хүндэрч, судас нь лугшиж өвдөхийг мигрень гэж нэрлэдэг. Ажлын стресс, шингэний дутагдал, салхинд удаан зогссоноос зэрэг янз бүрийн шалтгаанаас үүдэж болно. Мигрений үед шоколад, жүрж зэрэг амттанаас татгалзахыг зөвлөж байна. Өвдөлтийн цэгийг олоод хурууныхаа өндгөөр жигд даралттайгаар, цагийн зүүний дагуу 5-6 секунд эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Иллэг хийх үед духны арьс хунирах ёсгүй гэдгийг санаарай. Мөн хөмсөгний гадна тал, нүдний хажууд энэ маягийг иллэг хийж болно. Компьютераас түр ч болов холдож, ус ууж түр амрахыг Гоолингоо зөвлөж байна.
3. Хайруулын тавагны тосыг уусгах арга
Хуушуур, хайлмаг хийсний дараа хайруулын тавагны доор зузаан тортог тогтчихоод зүлгээд зүлгээд өнгө орохгүй байх үед гал тогооны ажлаас үнэндээ залхдаг шүү. Гэхдээ Гоолингоо саяхан нэгэн гэрийн эзэгтэй найзаасаа хэрэгтэй зөвлөгөө дууллаа. Зузаан өнгөр тогтсон хайруулын тавганд бүлээн ус хийгээд, хуурай сальфетка тавиад хонуулчих. Өглөө нь сальфетканд бүх өнгөр нь наалдаж, цэвэрлэхэд хамаагүй хялбар болчихсон байна.
4. Ноос, ноолууран өмдөө эхлээд бэлд
Тэмээний ноос ноолууран өмдөө базааж авахгүй бол цистит, ханиадны улирал юу юугүй хүрээд ирлээшүү бүсүйчүүд ээ. Эмэгтэй хүн доороосоо дулаан явбал мянган лан гэдэг дээ. Булган шуба, үслэг малгайнаасаа өмнө ноолууран өмдөө базаагаад авах хэрэгтэй. Охин хүүхэддээ ч гэсэн эртнээс дулаахан өмд өмсгөж заншвал, ирээдүйд сарын тэмдэг нь өвдөлттэй ирэх, эмэгтэйчүүдийн өвчин тусах магадлал хэд дахин багасдаг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(241)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: me .   2017-02-18
odo xavar bolox gj bga yum chn xavrin zuvlugu bas orularai

Зочин: Hmm.   2016-11-06
Goolingoo yroosoo shine goy goy niitlel oruulahaa bolijee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com