ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөстлөгийн үе

Мэдээлэл  | 2016 / 11 / 15

11-р сарын 13 өглөө 8.30. Богд уулын хормойд ирэхэд 300 метрийн цаадах харйагдахааргүй их цас орж байлаа. Эргэн тойрон цав цагаан байгаа дээр ийм их цас орж харагдах орчин хязгаарлагдсан нь “Мөстлөгийн үе”-д очсон юм шиг мэдрэмж төрүүлнэ.

Мөстлөгийн үе

Амралтын өдрөөр ууланд алхах хоббитой хүмүүсийн машин уулын нарийн зам дээр жагсаж, хүмүүс хүйтэн салхинаас болоод тухгүй алхах нь байглийн гамшигаас зугтагсад түгжрэл үүсгэн цувсан юм шиг харагдах бөгөөд “Мөстлөгийн үе” гэх төсөөллийг минь илүү бодитой болгож байлаа. Цөөн хүн л алхдаг өөр жимээр уулын оройруу гардаг болохоор өөрийн үлгэрийн төсөөллөөсөө салахгүй байх сайхан боломж байлаа. Салхи сийгэхгүй болтол нь дух, хацараа юүдэнгээрээ хааж баглаад “Мөстлөгийн үе”- ийн тухай ингэж бодон уулын өөд алхлаа.

Мөстлөгийн үеийг ихэнх хүмүүс дааж давашгүй их хүйтэн болж байгал дээр байсан бүх зүйл хөлдөж мөс болсон гэж боддог нь буруу төсөөлөл тухай шинжлэх ухааны сэтгүүл дээрээс уншсан юм. Солир унаж түүнээс үүссэн их утаа тортог дэлхийг бүрхэн нарны элчийг хааснаар мөстлөгийн үе эхэлсэн байна. Нэгэнт цав цагаан болсон дэлхий цэлмэг тэнгэртэй болсон ч нарны элч хуримтлагдалгүй ойгоод хүйтэн, мөстсөн чигээрээ байсан тэр үе одоо бидний өвөл шиг л хүйтэн байсан бөгөөд харин зун болохгүй урт удаан өвөл үргэлжилсэн учраас ургамалан тэжээлтнүүдийн хоол хүнс ховордож, дулаахан дэлхийд олон сая жил ноёлосон үлэг гүрвэлүүд устсан байгаа юм. Оронд нь өөрийн цаг хугацаагаа сая, сая жил хүлээсэн халуун цуст хөхтөн амьтад мөстлөгийг давж гарчээ. Харин сүүлийн томоохон мөстлөг болоход одоогийн бидний өвөг дээдэс галыг нээж оюун ухаант хүн бий болсон.

Дэлхий дээр мөстөлөг болох бүрт амьдрал хувьсаж илүү ухаалаг болж байсныг эндээс харж болно. Хэрвээ мөстлөг болоогүй сайхан цаг агаартай дулаахан дэлхий одоо хүртэл байсан бол бид үлэг гүрвэлүүдийн хоол болчихгүй гээд модон дунд нуугдсан тохойн чинээ үслэг мичинцэр байх байсан байх.

Бидний амьдралд ч бас мөстлөгийн үе байдаг. Харин та энэ үеийг урт удаан дулаахан цаг ууртаа дасан зохицсон үлэг гүрвэл шиг байсаар өөрийн гэр бүл, нөхөрлөл, карьер, харилцаагаа дуусгаж болохгүй. Үлэг гүрвэлүүд хүчирхэг том биетэй байсан боловч хүйтэн цустай учраас гадаа хүйтрэхэд мөхсөн бол, сүүн тэжээлтнүүд халуун цустай, дотроо дулаан ялгаруулж байгаа учраас гадны нөлөөллөөс бага хамааралтай байсан. Бид ч бас эдийн засгийн хямрал, хүмүүсийн хов жив зэрэг гадны нөлөөллөөс болж мөстлөгийн үедээ сөхөрч уналгүй дотроосоо өөдрөг дулаан инергитэй байж мөстлөгийн үеийг илүү ухаажих, суралцах, өөрийгөө сайжруулах боломж гэж харах хэрэгтэй. Миний амьдралын өмнөх мөстлөгүүд нэг бол намайг мохоож, нэг бол намайг илүү сайжруулж байсныг би саналаа.

Ийн бодон намайг уулнаас буухад цас зогссон байсан бөгөөд ууланд алхсан хүмүүсээс уур савсаж, оргилд гарах зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа нь нүүрэн дээр нь илт харагдаж байлаа. Аан тийм. Миний уншсан шинжлэх ухааны сэтгүүл дээр одоо болтол мөстлөгийн үе дуусаагүй бөгөөд бид одоо хагас мөстлөгийн үед амьдарч байгаа. Бидний өвөл яг мөстлөгийн үеийнх шиг ч тэр үеийнхээс ялгаатай нь зун болж дэлгэр сайхан цаг ирэх болно.

1. 300 метрийн цаадах харагдахааргүй цасаар шуурч байлаа
2. Зогсоо зайгүй орох цас, үүл 2 нарыг халхлаж, дэлхий тэр аяараа цасанд дарагдсан юм шиг санагдна
3. Уулнаас буух үед мөстлөгийн үеийг даван туулсан юм шиг сэтгэл онгойгоод шинэ жил ойртсоныг саналаа
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(183)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com