ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ахиц дэвшилгүй амьдраад байгаагаа мэдрэх үед...

Чөлөөт цаг  | 2017 / 10 / 18

Заримдаа бид гэнэтхэн цаг хугацаа хэчнээн хурдан өнгөрч байгааг анзаарч, өөрсдийгөө өдий насан дээрээ олигтой сурсан, хийж бүтээсэн зүйлгүй амьдарч байна хэмээн голдог. Үе тэнгийнхнээ хараад, өөрийнхөө амьдарлыг хэчнээн үр бүтээлгүй өнгөрүүлж байгаадаа гутардаг. Жишээ нь аль хоёр жилийн өмнө л чи ахиж нэг гадаад хэл сурах хэрэгтэй эсвэл хилийн чанадад очиж суралцах хэрэгтэй байна гэж бодож байсан. Одоо ч хэвээр. Нөхөртэйгөө харилцах харилцаагаа сайжруулж хүүхдүүдээ илүү дээр орчинд хүмүүжүүлэх талаар бодож, санаа зовдог ч өнөөх л бахь байдгаараа нөхөртөө муухай үг хэлчихээд сууж байна. Эсвэл...

Ахиц дэвшилгүй амьдраад байгаагаа мэдрэх үед...

Очих дургүй ажлаа илүү сайнаар солих итгэлгүй хэрнээ орхиод явчих зориг хүрэхгүй байсан байрандаа л байна. Хэдэн жилийн өмнө санаа зовж байсан зүйл чинь одоо ч хэвээр байна. Нэг үгээр хэлбэл чи урагшлахгүй байна. Яг ийм үед яах ёстой вэ?

1. Юуны өмнө өнгөрснийг өөрчилж чадахгүй гэдэгтэй эвлэр
Харин ирээдүйг өөрчилж болно гэдгийг ухамсарла. Гэхдээ одоохондоо ирээдүйн талаарх яриаг хойш тавья. Өөрийгөө буруутгаж, өнгөрсөндөө харамсаж, өөртөө гуртарсан мэдрэмжийг хангалттай олон өдрийн турш чи мэдрээд байгаа байх. Магадгүй өөрчилж чадахгүй гэдэгтэй эвлэрчихсэн ч байж болно. Миний хэлэх гээд байгаа хамгийн гол зүйл бол – тэглээ гээд өөрийгөө битгий буруутгаж, голоорой. Өнгөрсөнтэйгөө эвлэрэх үедээ хамтад нь өөрийгөө уучлах хэрэгтэй шүү. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь чи үүнээс ямар нэг зүйл ойлгож авсан байх нь л чухал.

2. Ирээдүйг өөрчилж болно гэдгийг ухамсарла
Зүгээр л өөрчилж болно гэж бодох биш өөрчлөхийг хүсэж, өнөөдрөөс эхлэн өөрийгөө дайчилж, мөрөөдөлдөө, зорилгодоо хөтлөгдөж эхлэх хэрэгтэй. Ахин 2 жилийн дараа яг иймээрээ байхгүйн тулд өнөөдрөөс л эхлээрэй. Оройтсон эсвэл эрт байна гэж битгий бодоорой.

3. Өөрчлөх төлөвлөгөө гарга
Төлөвлөгөө чинь харин хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулсны үндсэн дээр эсвэл хэн нэгнээс илүү гарах зорилготойгоор бичигдэх ёсгүй шүү. Ёсгүй ч биш л дээ. Хэрвээ чи хүсвэл тийм байж болно. Гэхдээ тэгэх юм бол төлөвлөгөө чинь богино настай байна гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс одооноос эхэлж зөв замаар, аз жаргалынхаа төлөө явахыг хүсэж байвал өөр бусад дээр биш зөвхөн өөр дээрээ, жинхэнэ хүсэл мөрөөдөл дээрээ тулгуурласан төлөвлөгөө гаргах хэрэгтэй шүү.

Нэг талаас асуудал байгаад байна гэдэг нь чи өөрийгөө хэт хүчлээд байгаагийн илрэл байж болох юм. Өөрөөр хэлбэл чи сурах хүсэлгүй хэрнээ магистрт сурах хэрэгтэй гэж хараад байж болно. Магадгүй чи ном, бичиг цаасны төрлийн хүн биш байж болно шүү дээ. Тиймээс юу юунаас өмнө өөрийгөө сонсож, ойлгож танин мэдэх хэрэгтэй. Гэвч өөрийгөө таньж мэднэ гэдэг бодсон төдийд л биелчих хялбархан зүйл биш юм. Маш их зүйлийг тунгаан бодож, уншиж, эргэцүүлэх хэрэгтэй болно. Үүнд чинь тусалж, зөв чигээ тодорхойлоход чинь нэмэр болох үүднээс Гоолингоо нь wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

4. Жижгийг жижиг гэж битгий бод
Том өөрчлөлт бүр жижгээс эхэлдэг. Тиймээс ганцхан том үйл явдлаар амьдрал чинь өөрчлөгдөж, чиний хүсдэг шиг болно гэж найдах хэрэггүй. Аз гэж байдаг ч хичээж байгаа хүнд л илүү ойр байдаг юм шүү. Тиймээс төлөвлөгөө чинь өдрийн 30 минутыг л зарцуулах жижигхэн зүйлээс эхэлж байгаа ч бай битгий дорд үз. Харин өдөр бүр тэр хэмнэлээ хадгалж, төлөвлөгөөндөө үнэнч байх тэвчээр, чин сэтгэлтэй байгаарай.

5. Шинэ зүйл сур
Эцэст нь чиний амьдралдаа сэтгэл хангалуун байх эсэх чинь чиний өдөр тутмын хэмнэлээс л шалтгаална. Шинэ зүйл сурах нь тэр хэмнэлийг өөрчлөх маш гоё болоод шалгарсан арга юм. Жишээ нь чи зүгрээр л өдөр бүр шинэ хоол туршиж хийж эхэлснээр гэр бүлийн уур амьсгал сайжирхаас гадна зургийг нь авч сошиал хаягтай байрлуулснаар ижил сонирхолтой шинэ найзууд бизнесийн боломжууд ч гарч ирж болно. Тиймээс жижгийг жижиг гэлгүй өнөөдрийг чи юу хийж өнгөрүүлэв гэдгээ байнга бодож байгаарай. Ингээд өнөөдрийн чинь үр дүн юу байв?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(725)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bayrlala.   2017-10-20
Dandaa uram zorig hairladagt bayrlalaa goolingoo ❤️ Yg l iim ym unshih heregtei bsan ym

Зочин: Sa.   2016-12-05
Uneheer ungursniig martaj chadahgvi mash ih shanalj bna. Yahaa medehgvi dotroo tarchilj yawah yamar hetsuu yum be. Hedhen sariin umnu jargaltai ineej yawsan getel odo buh yum orwongoro ergechihlee. Nasan turshda haramsaad barahgvi aldaa hiichihlee. Yahaa medehgvi galzuurch uheh n tuslaach.. Setgelee huwaaltsaj yariltsmaar baiwch ergen toirond mine hen ch alga.

Зочин: Ba.   2016-11-19
Яг л миний амьдралд тохиолдоод бгаа зүйлийг бичжээ. Мухардалд ороод сэтгэлээр унаад бсан үед үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа

Зочин: Ba.   2016-11-19
Яг л миний амьдралд тохиолдоод бгаа зүйлийг бичжээ. Мухардалд ороод сэтгэлээр унаад бсан үед үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа

Зочин: de.   2016-11-19
zorilgo tavidag gevch , zorilgoosoo arai dooguur gazar hursen bdg tiim bolhooor urgelj l uuriiguu golj hudulmurluj bdg gehdee uuriiguu golhiin neg muu tal ni uurtuu itgelgui boloh harin sn tal ni iluu ih hudulmurlii hicheey gej bdogdoh yum

Зочин: hanna ha yuna.   2016-11-16
goolingo egche bi tanid hairtai yag l zagtnsan gazar min maajihshg bolloo. yag l iim zuil nad tohioldod bga unheer untei tsagaa olson medeelel blaa bayrllaa

Зочин: zaya.   2016-11-16
vnher uram ogson shn ym bichex yma bayrlala

Зочин: oyuha.   2016-11-16
wow bayarlalaa goolingoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com