ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ баасан гариг Black Friday & зөв ашиглах 4 зөвлөгөө

Мэдээлэл  | 2016 / 11 / 22

Жижиглэн худалдааны томоохон арга хэмжээнүүдийн нэг бол “Black Friday”. Харин энэ өдрийн талаар бага байхдаа үлгэр домог шиг зүйл мэдээ дээрээс үзээд монголд хэзээ ийм арга хэмжээ болох бол гэж боддог байж билээ.

Энэ баасан гариг Black Friday  & зөв ашиглах 4 зөвлөгөө

Харин Номин яг ийм арга хэмжээг өнгөрсөн жил зохиож байсан бол энэ жил ахин зохион байгуулах гэж байна. Бидний мэдэж авсанаар гэр ахуй, цахилгаан бараа, бэлэн хувцас, хивс, буйдан, авто багаж хэрэгсэл, барилгын материал, гоо сайхан, гоёл чимэглэл, хүнс, даатгалын бүх төрлийн үйлчилгээ олон олон онцгой бараанууд, дэлхийн алдарт брэндүүдийн 3500 гаруй нэр төрлийн бараанууд хамгийн доод үнээр буюу 80 хүртэл хувь хямдрах гэж байгаа гэнэ.
Black Friday-г зөв ашиглах 4 зөвлөгөө

  1. Урьдчилан авах зүйлээ төлөвлө. Төлөвлөлгүйгээр очвол олон барааны дунд ороод буруу сонголт хийх эрсдэл бий.
  2. Хямдралгүй үед нь очиж бараа сонирх. Урьдчилан дэлгүүр дээр барааны өрөлт аль давхарт ямар бараа байгаа талаар судла. Black Friday болж байгаа өдөр ихэнх хүн хаана юу байгааг мэдэхгүй олон давхаруудаар хэссээр өөрийн бараагаа олж чадахгүй байх тохиолдол бий.
  3. Бэлэг цуглуул. Black Friday-аар зөвхөн өөрийн хэрэгцээнээс гадна хүнд бол хүнд бэлэг бэлдэх сайхан боломж юм. Тэр тусмаа үнэтэй брэндийн бараануудыг авч дараа нь бэлэг болгох нь ухаалаг худалдан авалт байх болно.
  4. Эртхэн оч. Аль болох дэлгүүртээ эртхэн оч. Эрт очих тусмаа сонголт ихтэй, дугаарлаж зогсох нь бага байх болно.

Энэ удаагийн супер хямдралын өдөр 2016/11/25-ны баасан гаригт ганц өдөр 13 хорооллын Номин Хайпермаркет, Номин Их Дэлгүүр , Номин Юнайтед их дэлгүүрүүдэд  09:00 - 24:00 цагийн хооронд болох гэж байна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(558)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com