ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?

Энтертаймэнт  | 2016 / 12 / 02

Эхлээд Элл Вүүдс гэж хэн юм бэ гэж үү? Тэр бол Бриджит Жонс, Харли Күйн шиг нэг киноны гол дүрийн эмэгтэй л дээ. Магадгүй чи тэр киног үзсэн байх – “Legally Blonde”. Анх буюу нэлээн хэдэн жилийн өмнө шаргал үстэй Элл Вүүдсийг хараад кино шүү дээ л гэж хүлээн авч байлаа. “Кино шүү дээ” гэдэг бол амьдралгүй, бодитоор бүтэх боломжгүй зүйл гарахад хэлдэг үг шүү дээ. Харин хэдэн сарын өмнө ахин тэр киног үзэхдээ би огт өөр зүйлсийг олж харсан билээ.

Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч,  амьдралыг минь амар хялбар болгосон бэ?

Тэр шаргал үстэй, сайхан биетэй, миссийн титэмтэй, жижигхэн нохойтой бас ягаан өнгөнд дуртай бүсгүй. Хувцаснаас өгсүүлээд өрөө нь бүгд ягаан. Энэ дээр түүний зураг байна. Ийм төрлийн бүсгүйчүүдийг ухаангүй тэнэг гэж ойлгох нь их. Тиймдээ ч найз залуу Варнер нь илүү ухаантай, боловсролтой, улс төрчийн гэр бүлд тохирох бүсгүйтэй гэрлэхийн тулд түүнийг хаяснаар кино эхэлдэг. Хаяхдаа бүр “Өөрийнх нь эхнэр болох бүсгүй Жаклин Кэннэди шиг бүсгүй байх ёстой болохоос Мэрилин Монро шиг байж таарахгүй” гэж хэлнэ. Гэтэл Варнер Эллийн дотоод сэтгэлд нуугдаж байгаа тэр эрдэнэсийг олж хараагүй байдаг. Жишээ нь:

1. Элл өөртөө хэзээ ч эргэлздэгггүй
Элл хайрт Варнерийнхаа төлөө, түүнтэй гэрлэхэд тохирох бүсгүй болохын тулд Харвардын Хуулийн сургуульд ордог. Хэрвээ түүний оронд өөр эмэгтэй байсан бол заза гээд л найз залуудаа хаягдсан нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, бусдын өөрийг нь хардаг тэр дүр төрхтэй эвлэрэх байсан биз. Эсвэл толгойд нь Харвардад элсэх талаар бодол орж ирэх төдийд л би тэнд тэнцэхгүй эсвэл надад тохирохгүй гээд л орхино. Гэтэл тэр зүв зүгээр л Харвардын хуулийн сургуульд элсэе гэж шийдэж, шалгалтанд бэлдэж, видео эссэ хийчихдэг. Өөрийгөө чадахгүй болов уу яах бол гэж ганц удаа ч эргэлздэггүй. Бүр огт эргэлздэггүй шүү. Үнэхээр эрч хүч авмаар...

2. Хэн нэгнийг өөрт нь урам зориг өгөхийг хүлээдэггүй
Харвардад элсэх талаар бодож байгаагаа Элл найзууд, эцэг эхдээ хэлэхэд нэг нь ч “Чи чадна аа, хийгээд үз. Бид чамд итгэж байна” гэж урам өгдөггүй. Харин ч гайхаж, дэмий юм биш үү, чамд тохирохгүй гэсэн утгатай зүйлс хэлнэ. Харин Элл тэдний үгийг сонссон уу? Мэдээж үгүй. Тэгээд тэр чадсан.

3. Аливааг хэт хүндээр хүлээж авдаггүй
Харвардын хуулийн сургуульд хэн дуртай нь ордоггүй гэдэг ч тэр үүнийг аймшигтай, том зүйл мэт хүлээн авч, өөрийгөө айлгаагүй. Гэрлэхийг хүсэж байсан найз залуудаа хаягдсан ч бүх амьдрал нь хөмөрчихсөн юм шиг гашуудал зарлаагүй. Харин ч түүнийгээ эргүүлж авч болох гарцыг хайдаг. Хүмүүс өөрийг нь шоолж байсан ч өөрийгөө азгүй амьтны байранд аваачиж, өрөвдөөгүй. Аливааг өөдрөг өнцгөөс харж, гарцыг хайвал саад бэрхшээл нүдэнд өртөх ч үгүй гэдэг дээ.

4. Хэн гэдгээсээ хэзээ ч ичдэггүй
Ихэнх охид Эллийн оронд байсан бол Харвардад орно гэж шийдэх үедээ л тэнд байдаг том цүнх үүрсэн, хичээлээс өөр зүйл мэддэггүй (ихэнх хүмүүс тийм л хүмүүс тэнд сурдаг гэж боддог) хүмүүсийн нэг болохдоо бэлдэж, гадаад төрхөө ч өөрчилнө байх. Харин Элл том зөөврийн компютерээр дүүрэн танхимд ягаан өнгийн зүрхэн хэлбэртэй дэвтэр дээр өдөн чимэглэлтэй бал гаргаад бичихдээ ч санаа зовохгүй. Өөрийнхөөрөө Харвардад очоод өөрийнхөөрөө бүхнийг хийдэг. Сургуульдаа ганцаархнаа сондгойрч харагддаг ч, багш нар нь үл тоосон ч, өөрийг нь шоолж инээж байхад ч тэр зүгээр л инээмсэглээд зорилгоо биелүүлдэг. Эцэст нь шилдэг төгсөгч болж чаддаг шүү дээ. Киног үзсэнээс хойш би надаас огт өөр төрлийн хүмүүстэй газарт очихдоо Эллийг бодож эрч хүч авдаг болсон.

5. Бас тэр өөрийн гэсэн үнэт зүйлтэй
Түүнийг харахад үсчин гоо сайханд ихэнх цагаа өнгөрүүлж, хувцас гутлыг л шүтдэг мэт харагддаг ч тун тусч, мэдрэмжтэй, нөхөрлөлөө эрхэмлэдэг, нууц хадгалж чаддаг, сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг. Түүнд гадаад төрх чухал бөгөөд сэтгэлээ тайвшруулахын тулд хумсаа янзлуулдаг төрлийн бүсгүй мөн л дөө. Өдөр тутмын хувцаслах хэв маяг болог гутлаа муухай болгохгүйн тулд салъя гэж хэлсэн Варнерийн машинд суусан зэргээс нь тэр талыг нь харж болно. Гэхдээ энэ нь дутагдалтай тал биш харин ч түүний бас нэг үнэт зүйл байдаг. Тэр өөртөө арчаатай, үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэглээ гээд тэр хүн чанаргүй, тэнэг хүн биш. Энэ л хамгийн гол нь юм.

6. Хэнийг ч, юуг ч ялгалгүй харьцдаг
Түүний хувьд баян ядуу хүн, том жижиг сургууль, боловсролтой, боловсролгүй хүн гэсэн ялгаа байхгүй. Жирийн маникюр хийдэг бүсгүйтэй чин сэтгэлээсээ нөхөрлөж, Харвардын профессорын дэргэд толгой гудайдаггүй. Хүн бол хүн бөгөөд нийгмийн бусад байгууллагууд хүний сайн сайхны төлөө л оршин тогтнож байгаа учир том газарт байна гээд өөрийгөө голж, жижиг газарт байна гээд хамраа сөхдөггүй. Энэ бол киноноос ойлгосон хамгийн чухал зүйл маань бөгөөд энэ нь намайг илүү зоригтой болгосон юм. Өөрөөсөө мундаг хүнээс айж, том газарт өөрийгөө тэнцэхгүй байх гэж эмээхээ больсон доо.

7. Хэзээ ч дуусашгүй өөртөө итгэх итгэл түүнд бий
Хаана ч явсан эрчүүд түүнд сайн байдаг, түүнийгээ ч мэддэг. Хэн нэгэн түүнд муухай зан гаргалаа гээд бүх хүн тийм биш гэдгийг мэддэг болохоор огт сэтгэлээр унадаггүй. Харин амжилтаараа хариу барьдаг. Хуулийн сургуулийн оюутнуудын уйтгартай үдэшлэгт хэн нэгний хорон явуулгаар ганцаараа туулайн хувцастай ирсэн ч тэр ичиж зугтаахгүй. Харин ч өөртөө итгэлтэйгээр, толгой дээгүүр алхана. Ер нь л тэр бүх зүйл дээр өөртөө бат итгэлтэй. Суралцаж,үлгэр жишээ авмаар тийм их итгэлтэй.

Эцэст нь хэлэхэд уран сайхны кино учраас зарим талаараа уран сайхны хэтрүүлэгтэй байгаа. Гэхдээ өөдрөг байх нь хамгийн зөв гарц гэдэгтэй чи ч гэсэн санал нийлж байгаа биз дээ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(769)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Javzan.   2017-01-17
Ene kinog vzex link ntr bwal ogeerei zondoo bayrlana shvv :)

Зочин: Таны нэр.   2016-12-25
хүйтэн эелдэг, худал эелдэг, бүдүүлэг эелдэг, дүр эсгэсэн эелдэг энэ бүгд худал хүний гаргадаг зан

Зочин: zochin.   2016-12-22
Shargal ust huulich gesen nereer garch bsan sanagdaj bn.

Зочин: Sura.   2016-12-22
Ene kinonii mongol neriig heled uguuch bas uzej boloh link bwal bur sn bna. Please

Зочин: bb.   2016-12-14
энэ кино их гоё шүү надад их таалагддаг. Нээрээ л өөртөө итгэх итгэл, өөрөөрөө байж өөртөө үнэнч байхийг мөн ямарваа нэг зүйлд хичээнгүй , тууштай байхийг энэ киноноос би бас их ойлгож авсан. Үзээд уйддаггүй шүү хэхэ

Зочин: namuu.   2016-12-13
Зулаад. Одоогийнхоо найз залууг ирээдүйн нөхрөө гэж хардаггүй нь мэдэгдэж байна. Тэгэхээр цаана нь ямар нэг хаалт, тэр хүнд итгэдэггүй ч юмуу, далдын далд нэг зүйл байнаа гэсэн үг. Тиймээс найз залуугийнхаа гуйж айлгасны улмаас битгий унтаарай. Чи өөрөө чин сэтгэлээсээ хүсч, айдсаа таягдан хаясан тэр цагтаа л ариун биеэ хүнд өгөөрэй гэж хэлье. 16-хан нас гэдэг чинь, ээ ариухан нас шүү дээ. Өөрийгөө хайрлаж яваарай. Хүнтэй унтах цаг нь болоогүй гэж өөрийн чинь боддог маш зөв. Найз залуу чинь үнэхээр чамд хайртай л бол чамайг ойлгоно. Хайрлаж байгаагийн илрэл, баталгаа нь секс биш. иймээс өөртөө үнэнч байгаарай, энэ бас найз залууг чинь шалгах нэг шалгуур шүү. Сайн залуу бол чамайг цаашдаа хайрлаад ирээдүйн нөхөр чинь байх шалгуурт тэнцэнэ биз. тиймээ?

Зочин: Ok.   2016-12-11
Goolingoo bur medeelel oruulahaa bolijee. Tsagtaa tsalgij baisan site yumsan. Taaruuhan bagiin gart orj dee

Зочин: Зочин.   2016-12-10
Зулаад: Миний дүү одоохондоо хичээлээс өөр зүйл бодохгүй байсан нь дээр ээ. 16 насанд мэдээж үерхэж нөхөрлөлгүй л яахав. Гэхдээ унтаж хэвтэх нас чинь биш шүү. Найз хөвгүүндээ цаг нь болоогүй гэдгийг хэлээрэй. Тэр чамд хайртай л бол ойлгоно.

Зочин: Khulan.   2016-12-10
Ene kinog haanaas vzeh we

Зочин: Зулаа.   2016-12-10
Sn btsganu egch naraa. Ярилцах сэдвээ яаж нийтлэл болгохоо мэдэхгvй блхор энд биччий чадлара хариулад егерэй. Би одоо 16тай онгон. Найз залутай. Nz zluu mani ndtai untahig mash ih husdg. Hrwe bi ongon bish bsn bol untcih l bsn bh. Ghde bi ongon ariunara bga ohin. Tom bolod nohortoo l ogno gj bddg nandin zuile odoo bga hyzgargu hairtai zluda ogcih uu eswl hze ucraha mdehq zaluda hadgalsar bhu. Yuc bdolgu zugr l untcihuu. Ireduin nohortege tartal hedn c zalutai ulzaj ucrahin ble ged l mash olon bodlud ergelded bi tng hun shig l bolcihlo bas ih aidastai bn. Jahn ym bj ysn aihtar ym yridin hicele higese gj bodolguiger orsdin 16tai, anhni nandin zuile ogc bsn uye dursad ertontsig tanih gj ydj bga ndad setgelse zowlogo ogore ❤️

Зочин: Дадиш.   2016-12-08
Яг хэрэгтэй үедээ уншлаа. Өөрийнхөөрөө байж чадахгүй бүх юм нэг л бүрхэг байсан бол сэтгэл амарч ёстой гоё эрч хүч авлаа. Баярлалаа.

Зочин: Goolingoo.   2016-12-04
Хэн нэгэн түүнд муухай зан гаргалаа гээд бүх хүн тийм биш гэдгийг мэддэг болохоор огт сэтгэлээр унадаггүй. Харин амжилтаараа хариу барьдаг. Баярлалаа, хэн гэдгээ харуулнаа. Би чадна

Зочин: IchkoStarry.   2016-12-04
Нэг л зүйл болж өгөхгүй, өөртөө сэтгэл хангалуун бус байхдаа энэ нийтлэл уншаад шууд л Legally Blonde- г үзэв. Кино эхлэхээс дуусах хүртэл догдлол бахархлаар дүүрэн, надад үнэхээр урам өгч чадлаа. 🌟Дахин дахин үзэх дуртай киноны тоогоо ч нэгээр нэмлээ! Баярлалаа Гоолингоо ❤️

Зочин: anudar.   2016-12-03
bi ene niiteliin garchigiig unshaad l shuud ter kinog uzheer shiideed uzsen chn buun erch huch uram zorig uurtuu itgeh itgel olj avlaa, thanks goolingoo

Зочин: Таны нэр.   2016-12-03
erteed uzej bgaad orhichihson dahiad buur iluu sn oilgoj uzneee bayrlalaa 😊😊

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com