Надад үргэлж хэн нэгэн хэрэгтэй болдог. Өглөө сэрүүлэгээрээ босож чадахгүй унтаж байхад татаж сэрээгээд “чи өглөө бүр эрт сэрээд сурчихвал өглөөний хүн болчихно шүүдээ. алив хичээ” гэж хэлэх хэн нэгэн хэрэгтэй. Ажлаа бүтээж чадахгүй сууж байхад мөрөөр минь тэврээд “За ийм юм байх шдээ. Энэ удаагийнхаасаа суралцаад дараагийн боломжийг зөв ашиглах юм шүү” гээд татаад босгох хэн нэгэн хэрэгтэй. Найзтайгаа ойлголцохгүй санаа зөрөөд уураа барж байхад миний хэлэх гэснийг тайвнаар “Тэр уурлахыг хүсээгүй, хэлэх гэснийг сонсоод үзвэл гол санаа нь ...” гээд зөв ойлгуулчих хэн нэгэн хэрэгтэй байдаг.
Би хэн нэгэнд найддаг. Ажлын шалан дээр байгаа цаасны хогийг хаясан хүн эсвэл өөр хэн нэгэн хогийн саванд хийчих байх гэж найддаг. Амьдарч байгаа байрны өнгө үзэмжийг сайжруулах сайхан санааг СӨХ-д хэн нэгэн бичиг болгон оруулаад өгчих байх гэж найддаг. “Миний дэмжиж байгаа оролцогч хамгийн сайн нь байсан”, тиймээс хэн нэгэн саналаа өгөөд ялчих байх гэж найддаг. Тусламж хэрэгтэй хүнд тусламаар санагдавч хэн нэгэн түүнд туслачих байх гэж найддаг.
Надад гайхалтай сайхан санаа байдаг ч үүнийг хийгээд эхлэвэл илүү засаж сайжруулаад надаас илүү хийчих хэн нэгэн байгаа гэж боддог.
Энэ олон дурдагдаад байгаа “хэн нэгэн”-ийг төсөөлж үзвэл ямар царай төрхтэй, хэн гээч сайхан сэтгэлтэй хүн байх болдоо? Та өөрөө гэж төсөөлөөд үздээ. Дээрх өгүүлбэрүүдийн “хэн нэгэн”-үүдийг би гэдэг үгээр орлуулаад уншаад үзээрэй. Тэгээд толинд хараад хэн нэгэн нь би байна гээд хэлээд үз.
Хэн нэгэн Iphone-ийг зохиож, хэн нэгэн цахилгаан машин бүтээсэн. Тэд онцгой учраас биш жижиг зүйл дээр ч хэн нэгнийг хүлээдэггүй дадал суусан учраас дэлхийг өөрчлөх боломж ч гэсэн тэдгээр хэн нэгэнд олддог.
Магадгүй Монголыг хэн нэгэн гоё болгохыг, Улаанбаатарын утааг хэн нэгэн арилгахыг, дэлхийн дулаарлыг хэн нэгэн зогсоохыг хүлээж байж болох юм. Гэтэл гэрээ сайн дулаалж, түүхий нүүрсийг 2 дахин бага түлдэг болсон хэн нэгэн, хэрэггүй асаасан гэрлээ унтраадаг хэн нэгэн л утааг 2 дахин багасгаж, дэлхийн дулааралд эерэгээр нөлөөлж болно. Хэн нэгэн байх дадалыг та өөртөө суулгачих юм бол агуу зүйл бүтээх хэн нэгэн хэрэгтэй болох үед тэр нь та байх болно. Хэн нэгэн байна гэдэг дадал бас хандлага юм. Та өдөр бүр хэн нэгэн байх дүрмийг санаж өөрийн дадал болгох хэрэгтэй.
Хэн нэгэн байх дүрэм тийм хүнд биш гэдгийг би батлан хэлье. Бүр жаахан зүйлээс л дүрмийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Шалан дээр байгаа хогийг хаях хэн нэгэн байхаас эхлүүлээд л шинэ жилийг зохион байгуулах хэн нэгэн байх хүртэл ямар ч зүйл дээр энэ дүрмийг баримтлах хэрэгтэй. Бүгд л хэн нэгэн байхыг хүсэх үед зохион байгуулалт ямар амар болдог гэж санана.
Хэдийгээр энэ нийтлэлд нийт 34 удаа хэн нэгэн гэдэг үг орсон нь найруулгийн хувьд маш муу нийтлэлд тооцогдох боловч “хэн нэгэн” байх дүрэмийг мартахгүй байх хэмжээ олон дурдсан учраас таныг үргэлж хэн нэгэн байхыг хичээнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл (12) | Хэвлэх | Үзсэн тоо: 21330 | | | |
Өмнөх мэдээлэл Гоолингоо зөвлөж байна |
Дараах мэдээлэл Цэвэр агаарын төлөө |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
гоолингоо сарын зурхайгаа яагаад хийхгүй байгаа юм бэ?