ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цэвэр агаарын төлөө

Чөлөөт цаг  | 2016 / 12 / 26

Өнөөдөр 12-р сарын 26. Ээж аавууд утааны эсрэг Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Энэ талаар арга хэмжээ авахгүй бол энэ их утаа биднийг, бидний ирээдүйг хордуулж, чимээгүй үгүй хийж байгааг бид харж байна. Зөвхөн гадаа байгаа энэ утаанаас гадна, дотроос, бүр дотроос гарч байгаа бас нэг утаа ч гэсэн энд хамаатай. Маш олон хүн гаднах утааны эсрэг жагсаж, үгээ хэлж байгаа болохоор би дотроос гарч утааны тухай энд хөндмөөр санагдлаа. Миний яриад байгаа “утаа”-г хүмүүс бухимдал, стресс гэж ч дууддаг. Улаанбаатарын утаа, дотроос гарч буй энэ утаа хоёулаа их хортойн дээр гайхмаар адилхан гэмээр хэдэн шинж чанаруудтай юм.

Цэвэр агаарын төлөө

1-т. Муу зүйл шатааснаас. Түүхий нүүрс, нүүрсний хог, зарим айл нь шатаах юу л олдоно түүнийгээ шатааж гэрээ дулаацуулж байна. Яг түүнтэй адил бид өдөр бүр бусдын share хийсэн, бичсэн муу зүйлсийг уншиж, болж бүтэхгүй байгаа талаар болон дэлхийн энд тэнд болж байгаа харамсмаар үйл явдлуудыг уншиж түүнийгээ бусдад түгээж байна. Олон олон хүн өөрийн Фэйсбүүкээ “зуух” болгож түүндээ ямар ч үнэ цэнэгүй хог шатааж утаа гаргаж байна.  Ээжүүдийн групп нөхөртөө гомдсон гомдолоо гаргаж, авто машины группт бүдүүлэг жолооч нарыг бүдүүлгээр харааж байна. Энэ олон мэдээллийн “яндан” зогсоо зайгүй хог шатааж хорт утаа гаргаж байна.

2-т. Хэт хэрэглээ. Хүн бүхэн дулаан тав тухтай сайхан амьдрахыг хүсдэг ба энэ хүсэл нь ч буруу зүйл биш. Тиймээс дулаан тав тухтай байхын тулд зогсоо зайгүй гал түлж, эсвэл их түлш хэрэглэдэг том тухтай машин унадаг. Гэтэл ихийг шатаах тусам их утаа гарах нь тодорхой шүүдээ. Бидний дотроос гарч буй утаа ч бас үүнтэй адил байдаг. Бид 2000 оны Hollywood-ийн киноноос үзсэн сайхан амьдралын тухай төсөөллүүд минь бэхжиж айл бүр, сайхан байшин, унах унаа, шүүгээ дүүрэн хувцастай болохыг эрмэлзэх болсон. Өөрөөр хэлбэл шаардлагаас давсан их хэрэглээг хүсэмжлэх болсон.

3-т. Дулаанаа алддаг. Утаа бага гаргадаг зуух ашиглаад гэрээ 2 хувин нүүрсээр өдөржин халааж болох байтал яагаад 3 шуудай нүүрс өдөр бүр шатаадаг вэ? гэхлээр дулаан гэр нь маш хурдан хөрөөд байдаг болохоор галаа зогсоо зайгүй өрдөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Уг нь байшин, гэр гадаанаас тусгаарлалт сайтай дулаанаа алддагүй бол цахилгааны үнийг тэглээгүй байсан ч цахилгаан теннээр ч гэрээ дулаацуулахад 2 машин нүүрс түлсэнээс ч бага зардал гарна. Бидний бухимдал ч бас яг адил гадны нөлөөлөөс өөрийгөө хамгаалахгүй, бүх зүйлийг нөхцөл байдалд даатгасан учраас үүсдэг. Өнөөдөр захирал ууртай байх, нөхөр сайхан үг хэлээгүй, найз нар ажилтай тоогоогүй, ууртай худалдагч эгчийн загнасанаас болж бид бухимддаг.

Энэ 2 утаа ижил шалтгаантай бол ижил шийдэлтэй байж бас магадгүй юм.
Утаа  яаж ч үүссэн байж болно гэхдээ эхлээд бусдыг шүүмжлэхээс өмнө өөрсдийн хийж чадах бүхнээ хийцгээе.

Эхлээд “шүүлтүүртэй маск” зүүе. Утааны хорноос цэвэр агаарыг шүүж чадах зүйлсийг баг гэлтгүй хэрэглэе. Маск зүүж, шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчтэй болъё. Өөрийн мэдээллийн сувгууддаа ч шүүлтүүр хийе. Өдөр бүр муу муухай зүйл бичдэг, Share хийдэг бүхнийг Unlike, unfollow хийе.

Хог битгий шатаа. Дулаан байхын тулд гээд тааралдсан бүхнээ шатаахаа больё. Өөрийн тархиа ч бас хэрэгтэй хэрэггүй “хог шиг”  бодлуудаар дүүргэхгүйн тулд өөрт тань мэдлэг болж, амьдрал тань үр өгөөж өгөхгүй мэдээллийг шатааж утаа гаргахаа больё.

Дулаан сайн барьж гал бага түлэе. Гэрийнхээ дулааныг бага алдвал заавал их гал түлэхгүйгээр гэр тань удаан дулаан байж чадна. Ихэнх хэрэглээ таны хэрэгцээ байхаас илүү трэнд бусдыг даган дууриах байх нь элбэг. Гадны нөлөөлөлд бага орох тусмаа та өөрийн жинхэнэ хэрэгцээгээ олж мэдэж илүү бухимдал багатай байх болно. Энэ өөрөө их өргөн сэдэв сүүлийн үед үүнтэй холбоотой Minimalist үзэл санаа их дэлгэрч байна.

Хүн бүр өөрийн доторх утааг багасгах аргаа олчихвол гаднах утаа ч гэсэн дотроо утаагүй хүмүүсийн ухаанаар хялбархан шийдэгдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний сэтгэл санаа, Улаанбаатарын агаар хоёул цэвэр тунгалаг байхад хот шиг минь сайхан газар хаана байх билээ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Хэн нэгэн
Дараах мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(800)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: business.   2017-01-18
Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугаар интернэтээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу. Та http://cash4visits.com/ref.php?refId=344405 энэ линкээр нэвтэрч дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Зочин: зочин.   2017-01-17
Goolingoo mini ee 1 sariin zurhgaigaa yasan be?

Зочин: duuree.   2017-01-16
Goolingoo ydaj neg tailbar medegdel hiildee, tamaih unshigchdaa aldah n bshdee

Зочин: Muugii.   2017-01-15
Humuus bitgii haagdaasai dahin niitlel garaasai gesendee buhimdsan utgatai setgegdel uldeesen bha. Daraagiin niitleliig huleej baiy.

Зочин: Muugii.   2017-01-15
Sain bnu? Ta heddee amjilt husye. Yu bolsoniig sain medeegui ch bidnii goolingoo ergej irne gedegt itgeltei bn.

Зочин: BB.   2017-01-13
Tanai site yatsiinbe, dampuurtsiimuu???? esvel adminan nas bartsiimuu???? hello??????????

Зочин: Oko.   2017-01-11
Ганц жил завгүй явсан чинь чи минь яагаа вэ? Идэвхитэй байгаарай охидоо!!! Still love you!

Зочин: Таны нэр.   2017-01-11
1 sariin zurhaigaa hukeegeel bhiin. tanai saited yu tohioldoo ve??

Зочин: mimi.   2017-01-10
Hi 1 sarin zurhai garahgui yumu?

Зочин: Цэцэг.   2017-01-10
Тэгэхдээ нээрээ энэ олон жил уншиж ирсэн уншигч нарыгаа бодож болсонгүй юм байхдаа, янз бүрийн хүн л уншдаг ш дээ, зарим нэг нь ойлгоно, ихэнхи нь л гоморхож байгаадаа, чимээ сураггүй алга болхоор, энэ нь тэгээд нэг ч биш удаа шүү

Зочин: Nomin .   2017-01-09
Ajilluuldag 2 xuuxen ni 2ulaa xuuxed gargaj ger bul zoxiogood edniix jaaxan udaashirsan baigaa shuu oilgooroi xumuusee

Зочин: Dahiad bi.   2017-01-09
1r sariin zurhai haigaad oldohgui bgaa tanaihaas l zurhaigaa olj unshdag bsnaa mederlee

Зочин: Dahiad bi.   2017-01-09
1r sariin zurhai haigaad oldohgui bgaa tanaihaas l zurhaigaa olj unshdag bsnaa mederlee

Зочин: Bi.   2017-01-09
Urtaa gargaj bgaa Ger horoololiinhon ni oroltsoogui bead 1000 jagsaad 1000 orilood yamarch nemergui teglee geed ter humuusiig hotoos hooj chadahgui Bairand oruulj bur chadahgui shiidel geheer huvilbar devshuuleegui bj tur zasgaasaa shiidej ug geed yamaar ch yum

Зочин: zochin.   2017-01-09
ajilladag humuus n soligdson ym blgui de.

Зочин: goolingood.   2017-01-09
Танайх бүр худлаа болжээ. Ороод унших юм байхгүй. Сая бүр хаасан байсан. Уншигчиддаа боловсон тайлбар ч байхгүй. Ороод унших юм нь реклам голдуу. Ганц нэг нийтлэл Kосмогийн араас яваад байх шиг. Овоо болоод ирэхээрээ халтуурдсан юм болоод явчихдаг нь манай монголын юм юм дээр ажиглагдах юм даа! Биеэ тоодог хэлбэр үү бичих юмгүй болчихсон юм уу

Зочин: zahia.   2017-01-07
ireeduidee bichsen zahidalaa avhiinsooooon

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com