ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөдөө Тэмүүл: Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

Гэртээ  | 2017 / 01 / 26

Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Өөдөө тэмүүл” цуврал нийтлэлийнхээ эхний номоор би Японд эмх цэгцийн охин тэнгэр хэмээн алдаршсан Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” хэмээх бүтээлийг сонгон авлаа. Тэрбээр “Амьдралаа нэг л удаа бүрэн эмхлэхэд та замбараагүй “салан баавгайн” амьдралаасаа үүрд хагацна” хэмээн өөрийн ур чадварыг батлан хэлснээс нь харахад их л итгэл даахуйц ном шиг санагдсан билээ. Мөн номон дээрх зөвлөгөөг би өөрийн амьдралдаа 2 сар гаруй хэрэгжүүлэхэд үр дүн нь миний ч, бусдын ч нүдэнд илхэн харагдаж байсан юм. Миний биед, миний өрөөнд, миний амьдралд цаашлаад ээжид минь хүртэл хэрэг болсон бөгөөд бид хамтдаа Кондогийн арга байрлийг өдөр тутамдаа ашиглах болсон. Дэлхий даяар шуугиан тарьсан нь ч аргагүй.

Өөдөө Тэмүүл: Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба  түүний гайхамшигт ид шид

Номын зургийг интернэтээс харахад л насан туршдаа эмх цэгцийг хайн явсан ч нэг их үр дүнд хүрээгүй хүний хувьд ариун библи шиг л санагдсан. Гаднаасаа хатуу хавтастай жижигхэн, ер нь багагүй ном уншдаг хэмээн өөрөө итгэдэг хүний хувьд нимгэвтэр санагдав. Ер нь ч сунжирсан олон юмгүй, эмх цэгцтэй яг л нэр шигээ санагдсан нь ихэд таалагдсан. Эх хувийг нь уншиж үзээгүй ч орчуулга ба найруулга нь бага зэрэг ойлгомж муутай, наалдац багатай санагдсан боловч ерөнхийд нь ойлгож болмоор, чухал зүйлүүд нь тод томруун байсанд ойлгохгүйн зовлон байсангүй. Ж.Нэргүй гуайн “Аливаа орчуулга тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой” гэдэг үгстэй өөрийн эрхгүй санаа нийлдэг бөгөөд уг нь орчуулсан ном хүнийх мэт биш өөрийн мэт дотно уншигдахад урамтай сайхан санагддаг билээ.

Миний ойлгосноор энэ ном нь 3 чухал санаанаас бүрдэнэ: Сэтгэлд оч асаасан зүйлээ авч үлдээд бусдаас нь талархан ангижрах, авч үлдсэн зүйлсээ байршуулах, эцэст нь бүх зүйлдээ талархаж сурах.

1. Сэтгэлд оч асаасан зүйлсээ авч үлдэх нь- Хэрвээ бид зөвхөн хүссэн зүйлээ л хийж амьдардаг бол сэтгэлд тун сайхан санагдана. Үүнчлэн Кондо бидэнд бүх зүйлдээ хүрч үзээд өөрийн сэтгэлд оч үсэргэж, сэтгэл хөдөлгөсөн зүйлсээ авч үлдэхийг хүсэв. Ингэснээр та зөвхөн өөртөө үнэхээр таалагддаг хувцсыг л өдөр бүр өмсөнө гэсэн үг. Бүх хувцсаа газар дэлгэж нэгд нэггүй барьж үзээд сэтгэлд тань оч асаах мэт баясгаж буй хувцсаа л ялгаж авах нь чухал ба ингэж ялгасан хувцсаа өлгөхийн оронд ороож эвхэн хурааснаар зайг маш ихээр хэмнэдэг байна. Энэ зөвлөгөөг би өөртөө хэрэгжүүлж үзэхэд 10 уут хувцас, сүүлийн арваад жил зүүгээгүй гоёл чимэглэл, хүмүүсийн надад бэлэглсэн хэзээ ч хэрэглээгүй бэлэг гэх мэт олон зүйлээс ангижирсан ба дийлэнх нь надад ийм зүйл байсан эсэхээ ч мартсан зүйлс байсан гэдгийг онцлон хэлмээр байна.

Кондо хэлэхдээ “Эд зүйлс бидэнд ирэхдээ баярлуулдаг ба түүнээс хойно хэрэглэгдэхгүй байсан ч зүгээр. Тэр бидэнд ирэхдээ л баярлуулсан, таалагддаг таалагдаагүй зүйлсийг минь ялгаж мэдэхэд тусалсан нь хангалттай учраас хаях гэж буй хувцас бүрээ нэг бүрчлэн гартаа барьж талархаад уутанд баглан хая” хэмээсэн. Мари багласан зүйлээ хаяхдаа хүнд үзүүлэхгүй байхыг зөвлөсөн ба хүмүүс рефлексээрээ бусдын хаяж буй зүйлээс өөрт хэрэггүй зүйлсийг ч хамаагүй, “Хайран юм” хэмээн авдаг тухай сануулсан нь ч үнэн болж таарав. Миний хаях гэж байсан хувцсан дунд бараг л нэг уут нь тэр чигээрээ миний өөрийн бусдаас “Хэрэглэхгүй юм бол надад өгчих” хэмээн авсан зүйлс байсан юм даа. Эгчээсээ авсан даашинз, ээжийн зүүхгүй байсан алчуур гээд л... Мөн сүүлийн хоер жил өмсөөгүй шинэхэн цамцаа таалагдахгүй байсан ч хаяхад хайран санагдаад гэрт өмсөнө хэмээн өөрийгөө хуурсаар бүтэн 2 жил болсноо хараад энэ ахиад 10 жил өлгөөгдсөн ч би өмсөхгүй юм байна гэдгээ өөртэйгөө ярилцаж ойлгов. Гэртээ бид маш их цагийг өнгөрүүлдэг тул гэрийн хувцас маань тун эвтэйхэн, бие сэтгэлд нийцдэг байх естойг зохиолч маань бас л сануулаад амжсан. Ингээд би “алдарт” 10 уут-сэтгэлд оч асаагаагүй хувцас, эд зүйлстэйгээ салах ёс гүйцэтгээд өрөөнөөсөө гаргахдаа ийм их зүйл манай хаана нь багтаж байсныг ихэд гайхсан. Хувцаснаас эхлээд, ном, бичиг баримт, эцэст нь дурсамжит зүйлсээ ялгавал зохино.

2. Авч үлдсэн зүйлсээ байршуулах нь-Нэгэнт л сэтгэлийг тань хөглөсөн зүйлсээ одоо зөв байршуулахад их учир бий. Бүх зүйлийг төстэй төрлөөр нь ялган байршуулах ба ингэхдээ үргэж энэ оноож өгч буй байранд нь буцаан аваачих шаардлагатай санах хэрэгтэй. Яг л түр авч хэрэглээд буцааж гэрт нь хүргэх мэт. Би хувьдаа бичиг хэрэглэлээ нэг шургуулгадаа, яаралтай хэрэгтэй зүйлс буюу чухал бичиг баримт ажлын дэвтэр түрийвч зэрэг зүйлсээ нэг шургуулгад, электрон бараатай холбоотой зүйлсээ өөр шүүгээндээ, өөрийн хоббитой холбоотой зүйлсээ доод тавиурт тавих гэх мэтээр ангилсан ба одоо би хүссэн бүхнээ нүдээ аниад ч олох боломжтой санагдав. Энэ нь яг л хорин нэгэн аймагт харьяалал тогтоох шиг зугаатай санагдсан. Ингэж ангилсан зүйлс маань 2 сарын турш лав огтхон ч муухай болоогүй ба хамгийн чухал зүйл нь буцааж “гэрт нь хүргэх” буюу байранд нь тавихад оршиж байгаа мэт санагдлаа.

“Бурхны авралаар” би олон шургуулгатай шкафанд голцуу юм хадгалдаг учир нэг их зүдэрсэнгүй. Харин танд шургуулгатай биш нэг том шүүгээ сав байдаг бол гутлын хайрцагнуудад ангилахыг зөвлөе- Ямар ч үнэтэй хайрцгаас эвтэйхэн хадгалж хураахад хэвээ алдахгүй ба дөрвөлжин тэгш өнцөгт гардаг нь их эмх цэгцтэй харагддаг. Хувцсаа хадгалахдаа дугуйлан ороож эвхвэл өнгө ялгарч сайн харагдах, нүдэнд хурдан үзэгдэх давуу талтай ба номон дээр зураглаж харуулаагүй учир интернэтээс хайн олохыг зөвлөе. Харин өлгөх зайлшгүй шаардлагатай хувцасаа цайвраас нь гүн өнгө рүү уусган өлгөвөл шүүгээ эмх цэгцтэй болон уужим сайхан харагдана. Энэ процесс бүрэн явагдаж дуусахад шалны тоос шороогоо л арчина уу гэхээс бус өөр цэвэрлэх зүйл бараг үгүй болж, байнгын эмх цэгц авчирна.

3. Талархаж сурах нь-Эцсийн шат бөгөөд надад хамгийн их таалагдсан шат бол талархаж сурах. Бидэнд гараа сунган тусалсан хүмүүст бид талархдаг шиг, бидний төлөө “амь бие үл хайхран зүтгэж”, бидний амьдралд тус нэмэр болдог бүх зүйлдээ талархаж сурах явдал юм. Үнэнийг хэлэхэд энэ тал дээр би тийм ч ахиц гаргаж чадахгүй байгаа ч байнга өөртөө сануулж хайрлан хүндэтгэж талархлаа илэрхийлж сурахаар хичээж буй юм. Энэ зан чанар Монголчуудад маань их дутаж буй харагддаг. Өнөөдөр цүнхээ үүрч ирээд, бидний эд зүйлсийг хямгадаж хадгалж ирсэнд чинь талархлаа гээд дотроо байсан зүйлсийг “гэр гэрт нь хүргэж өгөөд” түрийвч картаа шургуулгадаа байршуулж, уруулын будгаа толиныхоо урд тавиад, цүнхээ буцааж хураадаг тухайгаа Кондо өөрийгөө жишээ татаж бичсэн нь сэтгэлд тун ойр байлаа. Намайг дааруулалгүй гэрт минь авчирсан ороолтод талархлаа гэвэл бага зэрэг галзуу солиотой мэт харагдавч энэ нь цаанаасаа бүх зүйлд талархаж сурах улмаар илүү эерэг тайван болгох философи явж байгааг сүүлд уншиж буй номтойгоо холбон ойлгох болсон билээ. Үүгээр ч зогсохгүй гэртээ орж гарахдаа мэндлэх нь, хувцас хунартаа талхараж хайрлах нь хувцасны эдэлгээ болон гэрийн уур амьсгалд ч өөрчлөлт ордог шиг санагдсан шүү.

Эцэст нь хэлэхэд ямар орчинд амьдармаар байгаа төсөөлж түүндээ багтах зүйлсийг л амьдралдаа авч үлдэх нь чухал санагдсан. Яг энэ аргаар би өрөөнийхөө байрлалыг сольж, бүх зүйлээ ялган байршуулаад талархаж эхэлснээс хойш өрөөндөө байх улам дуртай болсон ба өрөөндөө илүү их цагийг өнгөрөөх болсноо ч анзаарсан юм. Харин ээж маань байн байн миний өрөөнд орж ирээд баймаар болсон тухайгаа надад хэлсэн юм. Тэгээд удалгүй энэхүү Кондо гийн арга байдлаар юмаа цэгцэлж эхэлснээ саяхан надад дуулгасан тухай хуваалцахад сайхан байна. Энэ бол яах аргагүй Япон улсын дэлхийд гайхагддаг хувь хүний соёлын нэг жишээ билээ.

Энэ номыг бичсэн Кондо авхайд ихэд талархаж буйгаа, Монгол хэлнээ унших боломжийг олгосон хэвлэлийн байгууллага, орчуулагчид нь,эцэст нь надад талархах хайрлах гамнах ухаанаа харамгүй заасан энэхүү номонд чинь сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлье. Номын тэмдэглэлээ би та бүхэнд ч бас амьдралдаа нэг шат өгсөхөд, хувь хүнээ хөгжүүлэхэд нэмэр болох байх хэмээн итгэж нийтэллээ.

Эх сурвалж: Нийтлэлч-Нари
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.
Дараах мэдээлэл
Шанзтай хуймаг

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(964)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Jennifer.   2021-09-01
Найз залуу маань над дээр эргэж ирэхэд би энэ гэрчлэлийг дэлхийн өнцөг булан бүрт хуваалцахаа амлаж байна, өнөөдөр миний харилцаа, гэр бүлд баяр баясгалан, аз жаргалыг бэлэглэсэн DR WHITE -д чин сэтгэлээсээ талархаж байна. Жинхэнэ, жинхэнэ шидтэн байдаг гэдгийг би та бүхэнд мэдэгдэхийг хүсч байна. Би найз залуугаа алдах хүртлээ эдгээр зүйлсийн аль нэгэнд нь итгэж байгаагүй, надад маш сайн шившлэг хийдэг ЦАГААГҮЙ эмчийг олох хүртэл надад тусламж хэрэгтэй байсан, тэр надад хайрын шившлэг хийж, найз залуугаа 2 хоногийн дараа буцааж авна гэж надад итгүүлсэн. 2 хоногийн дараа миний утас дуугарч, найз залуу маань сүүлийн 3 сарын турш над руу залгасангүй. Хагарсан зүрх сэтгэлээсээ уучлалт гуйж, насан туршдаа надтай хамт миний нуруу байхад бэлэн гэдгээ хэлсэн. Доктор ЦАГААН, би түүнд ямар их хайртай, ямар их хүсч байгаагаа мэдэхийн тулд түүнийг суллав. Тэгээд бид хамтдаа хичнээн их зүйлийг хуваалцаж байгаагаа төсөөлөхийн тулд нүдээ нээв. Би одоо энэ гэрчлэлийг бичиж байхдаа энэ дэлхийн хамгийн аз жаргалтай охин юм. Доктор ЦАГААН танд бас тусалж чадна. Түүнд имэйл илгээнэ үү: (wightmagicmaster@gmail.com) эсвэл түүний WhatsApp руу +17168691327

Зочин: DR. PRADHAN.   2021-08-11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: auyrzana.   2019-11-15
таалагдаж байнав Зурхайг мөрдөн ажиллана

Зочин: Nymaahuu.   2017-07-07
Sain bna uu? Bi Konmari argiin tuhai ali ert youtube.ees uzej bsan l daa. nomiig ni unshih san gej huleej bgaad orchuulagdaj garanguut ni hudaldan avch unshsan. Bur minii sanasnaas iluu taalagdaj shuud l gertee heregjuulj ehelsen. Mash ih oorcjhloltiig avch irj bgaa. Deer bichsen buh zuiltei sanal niilj bna. Yaj iim goy negtgen dugnej, nairuulj bichij chadaj bnaa. Mongol humuust, ter dundaa busguichuuded maani ene arga baril ih heregtei ym shig sanagdaj bgaa. Olon hun unshij amidraldaa heregjuulj moroodliinhoo gert, az jargaltai amidrah boltugai. Bayrlalaa,

Зочин: Цэцгээ .   2017-05-09
би уншаад хэрэгжүүлсэн гэртээ очоод харсан чинь замбараа муутай хувцасны шүүгээ хараад үнэхээр муухай харагдаад хувцасаа өнгө өнгөөр нь бөөрөнхийлж хийлээ Үнэхээр цэгцтэй зай бага эзэлдэг юм билээ. Бас хэрэгцээгүй хог новшоо шууд хаясан шүү

Зочин: Henun.   2017-04-23
Sain baina uu? Ene nomiig haanaas olj unshih ve? Orchuulga, angli huvilbar 2uulang n.

Зочин: gegee.   2017-04-23
iim saihan zuiliig bidentei huvaaltsan tanid gunee talarhay.

Зочин: gegee.   2017-04-23
iim saihan zuiliig bidentei huvaaltsan tanid gunee talarhay.

Зочин: gegee.   2017-04-23
iim saihan zuiliig bidentei huvaaltsan tanid gunee talarhay.

Зочин: gegee.   2017-04-23
iim saihan zuiliig bidentei huvaaltsan tanid gunee talarhay.

Зочин: gegee.   2017-04-23
iim saihan zuiliig bidentei huvaaltsan tanid gunee talarhay.

Зочин: Quest.   2017-04-22
Geree tseverlej chaddaggui humuus l ene nomiig unshih baih hhe

Зочин: Цэцгээ.   2017-04-20
үнэхээр сайхан зөвлөгөө байна Номыг нь уншвал бүр гоё байх даа. Би өнөөдөр өрөөгөө харлаа үнэхээр эмх замбараа муутай юм байна. Хэрэгжүүлнээ

Зочин: zochin.   2017-03-23
Nom ni duussan baisan. Ahiad hevlegdeh yum bolov uu? Suriya medeiye gevel haanaas ch hezee ch surch, surgaj bolno shd. Mongol geheeree yum surdaggui baih albagui!

Зочин: Soko.   2017-03-05
Humuujleer suraagui zang nomnoos 2 sariin dotor surna gej yu bdgiin. Ter tusmaa Mongolchuud mash heneggui blhoor ene nomiig avaad mongonii l garz boloh biz!

Зочин: Soko.   2017-03-05
Humuujleer suraagui zang nomnoos 2 sariin dotor surna gej yu bdgiin. Ter tusmaa Mongolchuud mash heneggui blhoor ene nomiig avaad mongonii l garz boloh biz!

Зочин: Soko.   2017-02-07
Bayarlalaa

Зочин: Таны нэр.   2017-02-07
Monsudariin redactoroor orson nom orchuulga muu gej yu bhv dee. Saihan medehiirdeg humuus shu manaihan. Jaahan olnii anhaaral tatsan yumiig shavj muuldag humuus odoo yahav.

Зочин: 1123.   2017-02-07
hooh nad shig salan zadgai hvnd tun heregtei nom bnadaa. bayarlalaa

Зочин: oo.   2017-02-05
uuraani grgdg daraa ni bie bietigee sex hdg bh daa

Зочин: kk.   2017-02-05
ehnertee gomdosn nohor nohortoo gomdsn ehneruud mishok shig sait kk

Зочин: nomiko.   2017-02-04
10 nastai ohin dvvdee ene nomiig awj ogvol oilgoj unshih bolov uu? bi gereesee hol surdag bolohoor ter bolgon dvvgiinhee humuujild nuluulj chadadgui, harin ene nomnii aguulga ih dajgui sanagdlaa

Зочин: C.   2017-02-03
joohon idevhitei baival yaasn ym be 1,2r sariin zurhai ch bhgui teges ingesged l medeelel oruulsan bolood haychhih ym

Зочин: dodo.   2017-02-01
yag 6sar site.ra oroogvi bn. neg l il huli shine medeelelgvi yasan sonin bnaaa

Зочин: Мөнхгэрэл.   2017-02-01
Авч амжихгүй яваа номыг минь танилцуулж авах сэдлийг улам хөгжөөж өгсөн чамд баярлалаа.

Зочин: Vera.   2017-02-01
Танай вэб сайт сүйрчижээ :( Ямарч идэвхигүй юм Олигтой юм нийтлэхгүй . Хуучин админ нь гоё байсан юм, одоо танайхыг унших сонирхол байхгүй болжээ!!!

Зочин: Шбтчис.   2017-01-31
Амьдрал шударга бус юм яагаад заавал насаараа ажлаас өөрийгөө мэдэлгүй сайныг идэж сайхныг хэрэглэж амжаагүй амьдарсан ээж минь ингэж өвдөх ёстой юм бэ дэндүү шударга бус байна

Зочин: Bulgaa.   2017-01-28
Ene buhniig end hicheenguilen bichsen chamd bayarlalaa. Ene buhniig unshij surgasan anhnii A useg zaasan achit bagsh Narantuya bagshdaa bayarlalaa. Surguulid surgaj, erdem nomtoi bolgoson hairt eejdee bayarlalaa, mon niit bagsh nartaan bayarlalaa.

Зочин: Misheel.   2017-01-28
Арга байрил биш арга барил. Олон хүн уншдаг, том сайт байж ингэж дуудлагаараа бичих ичмээр биш үү?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com