ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Nature’s way to beautiful” буюу “The Body Shop”

Мэдээлэл  | 2017 / 02 / 16

Английн “The Body Shop” хэмээх энгийн боловч дэлхийд танигдсан онцгой брэндийг Анита Роддик хэмээх бүсгүй 1970 онд Калифорниа мужийн Беркли хотоор аялах үедээ санамсаргүйгээр хуучин машин засварын газраар зочлон олж нээсэн байна. “The Body Shop” нэртэй уг газрын эзэд нь байгалийн гаралтай орц найрлагатай натурал саван, биеийн тос хийхээр барахгүй цагаач эмэгтэйчүүдэд туслаж, тэднийг сургаж ажилтай болгодог байв. Энэхүү газар түүнд маш их сэтгэгдэл үлдээсэн учир 6 жилийн дараа Анита энэ нэрийг ашиглан ижил төстэй дэлгүүрүүдийг Англид нээж эхлэжээ.

“Nature’s way to beautiful” буюу “The Body Shop”

1987 онд Анита Роддик “The Body Shop” нэрийг 3,5 сая доллараар худалдан авав. Үүнээс хойш “The Body Shop” маш хурдацтайгаар хөгжин жилдээ 2 дахин өсөлттэй ажиллаж эхлэсэн байна. Анхны эздээс нэрийг авсан төдийгүй тэдний олон нийтэд хандсан нийгмийн хариуцлагатай хандлагыг ч бас өвлөн авсан нь үнэхээр бахархууштай явдал байсан юм. “The Body Shop” нь байгаль орчныг хамгаалах аянуудад хүчтэй нэгдэж, цаашлаад эмэгтэйчүүдийн талаарх нийтлэг буруу ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийг өөрийгөө хайрлах, хүндлэх, үнэт зүйлээ ойлгох аянуудыг мөн зохион байгуулж байсан билээ. Өөрөөр хэлбэл зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн бүтээдэг гэхээс илүү өргөн хүрээнд эмэгтэйчүүдийг ойлгож тэдний төлөө ажиллаж байсан нь гайхалтай.

2006 онд Анита, “The Body Shop”-г Loreal-д зарах болсоноо нийтэд зарласан ба байгалийн натурал бүтээгдэхүүн бүтээгч, эмэгтэйчүүдийн мөн чанарыг хайрладаг брэнд дэлхийн шилдэг гоо сайхны брэнд бүтээгчидтэй нийлсэн томоохон нэгдэл болсон юм. 2007 онд хатагтай Анита нь насан өөд болсон ч, Английн засгийн газар түүнийг ногоон байгууламжийг дэмжигч, хүчирхэг эмэгтэй, хүчирхэг бизнес эрхлэгч, Англи улсад их хэмжээний үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн хэмээн бахархадаг байна.

Анита Роддикийн санаачлага, түүний урам зориг алсын харааг тээн яваа “The Body Shop” байгаль орчин , хүний эрхийг хамгаалсан арга хэмжээг 25 жилийн турш тасралтгүй хийж байна. “The Body Shop”-ийн үнэт зүйл бол

  • Амьтан дээр туршилт хийдэггүй
  • Байгальд ээлтэй
  • Хүний наймааны эсрэг
  • Халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх
  • Хамтын хүч-нэгдмэл байдал

“The Body shop” албан ёсоор Монголд нээлтээ хийснээр бид байгалийн аргаар үзэсгэлэн гоо болох боломжтой болсоныг Гоолингоо сурвалжиллаа.

1. The Body Shop албан ёсоор Монголд
2. The Body Shop албан ёсоор Монголд
3. The Body Shop албан ёсоор Монголд
4. The Body Shop албан ёсоор Монголд
5. The Body Shop албан ёсоор Монголд
6. The Body Shop албан ёсоор Монголд
7. The Body Shop албан ёсоор Монголд
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(230)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bb.   2017-03-16
Хаана нээгдсэнийг нь бичдэггүй юмуу. Энэ гоолингоо сүүлийг үед их онцгүй болчихжээ , их дутуу мэдээлэл оруулдаг болжээ хөөрхий

Зочин: mgl.   2017-02-28
tsaana ni Ив Роше haragdahiig bodvol naran mall yumuu daa

Зочин: b.   2017-02-28
Амьтан дээр туршилт хийдэггүй Байгальд ээлтэй edgeer ni taalgdsn bi biologich huniihee hubid hze ch amitnii arisr hiisen bulga gh metiig omshgui gj boddg mon iish tiish salhind garhdaa baigali dr hogoo haydgui

Зочин: b.   2017-02-28
uneheer cool ym bnlee bi gertee zahialga ogsn gert abch irsen unheer 200hubi setgel hangaluun bgaa

Зочин: battsetseg.   2017-02-22
ene haana neegdsen yum be ochij uzmeer bn?

Зочин: Oyu.   2017-02-19
Mongold orig ni tegeed yag bh uu?

Зочин: Zochin.   2017-02-17
Thebodyshop.com/usa d bol foam n 15$ gedeg. Mongoldd 1 $ 2490 gej bodhod 37000 bolj bgaa.

Зочин: lena.   2017-02-16
Mmm body shop goy shuu! Gehdee haramsaltai ni uniig ni 1 nugalchihsan bna gej harlaa. Tea tree tseverlegch hoos end mnt eer bol 25000 bna lee. Argaguidee ashgaa bodson ch brand oruulj ireh gej neleen ium boloo bz tgd l nemsen bh

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com