ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: Жаахан тэвчээрэй

Чөлөөт цаг  | 2017 / 03 / 26

Амжилт гэдэг бол бусад хүмүүс бууж өгсөн үед тэвчих явдал юм. –Виллиам Фидер
Маш их ажилтай өдөр хамаг ажлаа амжуулчихаад “хайрт гэр минь” гэсэээр гэртээ ирээд амрах гэж байлаа. Нүдээ аниад өөрийн бие болон оюун санаагаа амраахаар дээш харан биеэ суллан хэвтэж байхад өнөөдөр гаргаж болох бүхий л хүч чадлаа шавхсан юм шиг санагдаж байлаа.

Амралтын өдрийн шуудан: Жаахан тэвчээрэй

30 секунд хэвтээд ажилтай холбоотой бодлуудаас ангижирч бие сулраад яг амралтын горимд шилжих гэж байтал ой 5 сартай охин минь ирээд гараас татаж “Өдөр дуусч унтахаас өмнө энэ орой надтай хөгжилдөөч” гэсэн харцаар харж өөрийн хэлээрээ шулганаж гарлаа. Тэр хөөрхөн нүдний харцыг унтрааж чадахгүй учраас тэвчээр заан босонгуут л гараас мултарч сурсан зангаараа нуугдав. Охиноо баярлуулахын тулд “жаахан тэвчээрэй” гэж өөртөө хэлээд араас нь  нуруугаа бөгтийлгөн хөөж “Хаана байна” гэж тоглосоор нэг мэдэхэд ядарсанаа мартсан байлаа.

Тэр орой хүч үлдээгүй гэж итгэж байсан бодолд минь “Жаахан тэвчээрэй” гэж хүч өгсөн охин минь үнэндээ өдөр бүрийн төгсгөлд оройг сайхан өнгөрүүлэх хүч өгдөг билээ. Бүх хүчээ дууссан гэж өөртөө итгүүлж байсан ч “Жаахан тэвчвэл” бидэнд илүү хүч байдаг гэдгийг охин минь ойлгуулсан юм.

Бид бүгдэд амьдралын сорилд бууж өгмөөр тийм үе тулгарах үед “жаахан тэвчээрэй” гэж гар сунгах хэн нэгэн хэрэгтэй. Хийсэн ажлаа хариуцлагатай дуусгахад шахах хүн хэрэгтэй. Хүмүүс холхон хараад сууж байхад урагш түлхэж “ажлаа үргэлжлүүл” хэмээн  амжилт руу түлхэх найз нөхөд багийн гишүүд хэрэгтэй. Бусад хүмүүс хойш суухад тэмүүлэх эрч хүч өгч зоригжуулдаг дотны хүмүүс хэрэгтэй.

Энэ долоо хоногт чамайг шантрах үед зоригжуулж, урагш түлхдэг хүмүүсийн тухай бодож тэдэнд баярлалаа гэж хэлээрэй. Мөн яг одоо чамаас “Жаахан тэвчээрэй” гэдэг үг сонсох хэрэгтэй байгаа хүнд урам хайрлаж, эрч хүч өгөөрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(777)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ану..   2017-06-11
Энэ Амралтын өдрийн шуудан хэсэгдэх нийтлэлүүд үнэхээр бүгдээрээ гайхалтай юмаа. Урмын ухаалаг үгс, зөвлөгөөгөөр дүүрэн юм. Энэ хэсэгт нийтлэл бичиж байгаа хүмүүсд хандаж хэлхэд та нар үнэхээр ухаалаг, юмсыг харах өнцөг бусдаас өөр, сэтгүүлчийн ур чадвар сайтай үнэхээр мундаг юм,, цаашдын ажилд нь томоос том амжилт хүсье :)

Зочин: 19tei hhe.   2017-04-11
bayrlalaa Goolingoo! ene niitleliig olj unshaad jaahan l teseh uchirtaiga oilgoloo hhe unuudurhun lektsen dree suuj btal hawriin ydargaa tgd dutuu noirtoi mun shalgalt shuuleg ihtei bgag helhuu uuriin medelgui dug hiichih gd eruusu neg l noir sergej ugduggui tegtel genet l dewteriin buland sn zaluugiin min bichij uldeesen bytshan zurwas bhiig haraad nud gylalzaad l irdeg ym blee shu heheh joohon teseerei gdgtei l utga neg bjee yu yugui l untahgui bolohgui n gj bodoj bsn bodol ter doroo zamharsan shuu hhe

Зочин: Sunny.   2017-04-08
Жаахан охин нь том болтол жаахан тэвчээртэй хүлээнэ ээ, Гоолингоо !!!

Зочин: Rose.   2017-04-06
Та нараас нэг зүйл асуух гэсэн юмаа эрэгтэй хүнтэй танилцаад хэр удаж байж сексийн харилцаанд орох вэ би нэг залуутай танилцаад одоо арав гаран л хонож байна маш их таалагдаад байгаамаа гэхдээ секс хийчүүл хөндийрчиж магадгүй л гэж бодож байна бид залуу маань 28 би 26 настай

Зочин: badma.   2017-04-02
ireeduidee ilgeesen zahidlaa butsaaj avmaar bna!!!

Зочин: Rita.   2017-03-31
Сайн байна уу? Гоолингоо. Шинэ нийтлэл оруулсанд баярлалаа. Ойрд яачихваа гэж бодоод байсын. Идэвхитэй хөтлөөрэй. кк. Танай нийтлэлүүд бүгд гоё байдаг шүү.

Зочин: anna.   2017-03-26
bayarlalaa goolingoo. uneheer yg tsag burt n heregtei dotnii zuwluguug ugdugt. tanai sar bolgonii ehnii udur oruuldag zurhaig tesen ydan huleej bainashuu! Jaahan tewcheed 4-r sariin zurhaig oruulj uguurei bayarlalaa. udur bolgon shine yum nemjuu gej huleeseer baigaa baingiin unshigchaas n :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com