ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ганга өвсний 7 гайхамшиг

Эрүүл мэнд  | 2017 / 11 / 07

Өвчнөө анагаахад, хоолоо амтлахад, алжаалаа тайлахад гээд юм юманд ашиглагддаг, байгаль дээр элбэг байдаг гайхамшигт ургамал юу гээч? Ганга. Дэлгүүрт, эмийн санд элбэг бас хямд худалдаалагддаг энэ эмийн ургамал, түүний тос ямар ямар ашигтайг мэдэж аваарай.

Ганга өвсний 7 гайхамшиг

Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж ирсэн.

1. Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана
Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

2. Нян, халдварыг устгана
Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.

3. Арьсны асуудлыг шийднэ
Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.

4. Амны хөндий, шүдийг хамгаална
Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.

5. Шавьж үргээнэ
Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавьжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.

6. Стресс, бухимдлыг тайлна
Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.

7. Дааврыг тэнцвэржүүлнэ
Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.

Ганга өвсний ашиг шимийг хүртэх энгийн арга-Thymair Denk
Ганга өвс хэдий элбэг байдаг ч өдөр тутамдаа буцалгаж хэрэглэх боломжгүй байж болно. Гэхдээ хоолойны өвчин, амны хөндийн өвчнөө анагаах, ерөнхий дархлаагаа сэргээж биеэ хоргүйжүүлэх зэрэг ганга өвсний олон ашиг шимийг Thymair бэлдмэлээс хялбархаан авах боломжтой. Дэлхий дээр ургадаг шилдэг эмийн ургамлуудын нэг ганга өвсни охиос гадна Thymair-д дархлаа дэмжигч үндсэн орцууд болох цайр болон С амин дэм агуулагддаг юм.
• Цайр
Цайр буюу цинк нь дархлааны эсийн өсөлт болон хуваагдалд чухал үүрэг гүйцэтгэж, хэвийн үйл ажиллагаанд нь оролцдог. Мөн эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалдаг юм. Тиймээс цайрыг дархлааны тусламжтайгаар л эдгэх боломжтой вирусын өвчнүүд, тэр дундаа ханиад, томуутай тэмцэх хамгийн сайн бодисуудын нэгт тооцдог билээ. Тэр ч байтугай цайр дутагдалтай хүн бие султай, байн байн ханиад хүрэмтгий, ядрангуй, уур уцаартай болдгоос гадна арьсан дээр батга гарах хандлагатай байдаг. Тиймээс цайрыг ямар ч үед дархлаагаа дэмжих хамгийн энгийн арга гэж ойлгож болно.
• С амин дэм
С аминдэм нь өндөр хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Эсүүдийг хамгаалж, шинэчилж, аливаа дотор болон гадна шархыг анагааж, дархлааны үйл ажиллагааг дэмждэг учраас зөвхөн ханиад ч биш өөр ямар ч өвчин туссан хүн түргэн эдгэрэхийг хүсвэл С амин дэмийг заавал хэрэглэвэл зохистой.

Энэ гурван идэвхтэй найрлагуудын нэгдэл болох Германы Denk Pharma эмийн үйлдвэрийн Тимайр (Thymair) бэлдмэл нь байгалийн гаралтай, сөрөг нөлөөгүй учраас өдөрт 7 хүртэл ширхэгээр хүлхэж хэрэглэж болно. Мөн бусад химийн гаралтай эм шиг гашуу амтагдахгүй, оронд нь байгалийн ганганы сэнгэнэсэн таатай амт мэдрэгдэнэ. Бидний амьдралд химийн гаралтай бодисуудын нөлөө хангалттай их байгаа учраас ядаж л ханиад, хоолой өвдөх, амны хөндийн өвчин зэрэг жилд олон удаа тусдаг, түгээмэл өвчнүүдийг натураль аргаар ялах зуршилтай болохыг зөвлөж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг бүх эмийн сангуудаас худалдан авч болно шүү. 99076493, 99065696 дугааруудаас лавлаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(164)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: сугараа.   2017-09-19
Сайн байна уу гангыг яаж хэрэглэх вэ? Хэрвээ хандалдаг бол хандлах орцыг нь мөн ямар хэмжээтэй оруулдаг талаар мэдээлэл тавьж өгөөч

Зочин: miki.   2017-09-08
oroh durtai site min ajillahgui bga ymu

Зочин: follower.   2017-08-21
tanai site ygaad ajillahaa bolichvoo. Hamgiin ih ordog, durtai site maan baisan ymsan

Зочин: Таны нэр.   2017-08-16
tanaih yaagaawee ? zvgeerl ym reklamddag site bolj huwiraa yu

Зочин: Золоо.   2017-08-16
Сүүлийн үед яагаад мэдээлэл оруулахаа больчихвоо??

Зочин: Beley.   2017-08-16
Tanaih zurhaigaa yagaad tavihaa baivhihsan ym bee minii gants uzdeg sain zurhai bsn ym San ....

Зочин: деми.   2017-08-14
Уг нь их гоё мэдээлэл байна. Чухам яаж хэрэглэх зааврыг нь оруулсан бол хүнд илүү хэрэгтэй байх байсандаа. Ус угаах, шүд амаа зайлах зэргээр ард олон эртнээс хэрэглэж ирснийг нь мэднэ. Нэгэнт л мэдээлэл оруулж байгаа юм чинь сэтгэл гаргаж судлаад илүү нарийн сонирхолтой юм оруулж сайхан байх байсанда.

Зочин: Таны нэр.   2017-07-25
En saitiin nerg buur martchj goy Mede oruuldg shuu

Зочин: hmm.   2017-07-17
Ganga uvs ustaad oldohoo bolison baina lee. Бөө нар ухаж түүсээр юучгүй болгосон. Нэг юмыг сайн гэх сургаар бүх л ургамал амьтныг үлдээхгүй сүйтгэх юм

Зочин: Zulaa.   2017-07-04
Goolingoo zurhaigaa taviach ee, dandaa huleegeed unshdag baisiimsan!

Зочин: yuki.   2017-06-27
arai bish boljee goolingoo min

Зочин: Таны нэр.   2017-06-24
Танай сайт яагаад ийм идэвхгүй болчвоо.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com