ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны хүүхэд мэргэжлээ зөв сонгосон болов уу?

Ажил & Мөнгө  | 2017 / 09 / 30

Саяхан манай 1-р курсын оюутан дүү их сургуулиасаа гарна гэснээс гэрт маань бараг л дайн дэгдэв. Хэдэн сар нойргүй сууж бэлдээд шалгалтаа өгч амжилттай тэнцсэн сургуулиасаа гарна гэдэг үгийг нь сонссон ээж аав хоёр маань ч гайхаж, загнахдаа загнаж байв. Ялангуяа дүүгийн маань орсон сургуулиар бахархаж, баярлаж байсан ээж маань ийм мэргэжлээр сур гэж шууд ятгаагүй ч үг үйлдлээрээ дүүг маань шахсан нь үнэн юм.

Таны хүүхэд мэргэжлээ зөв сонгосон болов уу?

Асуудал их сургууль гэдэг сэдвээс хальж, гэр бүлийн харилцаа руу орж томрон нэг хэсэгтээ л гэрийн уур амьсгал хэцүүхэн байсан. Эцэст нь дүү маань сургуулиасаа чөлөө авч дуртай зүйлээрээ огт өөр сургуульд сурахаар болсон юм. Энэ хүртэл манай гэр бүл амаргүй замыг туулсан. Үүнээс үндэслээд дэргэдээс нь харж зогссон би олон зүйлийг дотроо тунгааснаа одоо хуваалцъя.

Мэргэжлээ буруу сонгоход нөлөөлдөг хүчин зүйлс:
1. Мэдээж бидний сайн мэдэх эцэг эхийн үзэл бодол, хандлага. Эцэг эхчүүд оюутан болох гэж байгаа хүүхдээсээ ихийг хүсэж нэг талаас өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлүүлэх гэж, өөрсдийн харах өнцгөөс ажлын байр олдоцтой мэргэжил эзэмшихийг шахах эсвэл шийдвэрээ бие дааж гаргаад түүндээ үнэнч байхыг шаарддаг.

2. Хүүхдийн өөрийнх нь бие даасан бус байдал. Багаас нь эцэг эхийнхээ үгнээс гардаггүй, сайн хүүхэд байхыг шаардаж, бие дааж шийдвэр гаргах арга барил эзэмшүүлээгүй эцэг эхийн хариуцлага энд ч бас яригдана. Дөнгөж оюутан болох гэж байгаа хүүхдийн амьдралд эцэг эхийн нөлөө бараг л 100% байна шүү дээ.

3. Хамгийн гол нь хүүхэд өөрийнхөө юунд дуртайг мэдэхгүй, олж нээгээгүй байх явдал. Бусад хүүхдүүдтэй харьцуулж, зөвхөн онц сурахыг л шаардсан гэр бүлд өсөж торнисон хүүхэд өөрийнхөө хүсэл сонирхлыг олж нээнэ гэдэг бараг л боломжгүй. Ийм үед “Чи өөрөө ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна?” гэсэн асуултандаа тодорхой хариулт авах гэж зүтгэх нь утгагүй.

Гэвч цаг үе эрчимтэйгээр шинэчлэгдэж байгаа өнөө үед карьер, ажлын тал дээр эцэг эхийнхээ зөвлөгөөг дагахгүй байх нь дээр хэмээн амжилтад хүрэгсэд зөвлөж байна. Учир нь өнөө үед туршлагаас илүү хандлага, бүтээлч байдал, өөрчлөлтөд дасан зохицох хурд чадвар гэх мэт зүйлсийг шинэхэн боловсон хүчнүүдээс шаардаж байна. Харин эцэг эхчүүд маань хэчнээн туршлагатай ч өнөөгийн нийгмийн шинж чанарыг ойлгож, уусан зохицож чадаагүй байх нь элбэг. Нэг ч зочид буудалгүй хэрнээ дэлхий даяар богино хугацааны байр, амралтын газрын түрээсийн онлайн захиалгын үйл ажиллагаа явуулдаг Airbnb – ийн CEO Браян Чески “The New York Times” – т өгсөн ярилцлагадаа “Бид эцэг эхийгээ хайрлах хэрэгтэй ч бүх зүйл дээр тэдний зөвлөгөөг дагах ёстой гэсэн үг биш. Ялангуяа ажил мэргэжил, карьерийн тал дээр тэдний мөнгө, нэр хүнд, албан тушаал дээр суурилсан зөвлөгөөг нь сонсох огт хэрэггүй. Харин хийх дуртай, хийхийг хүсдэг зүйл дээрээ суурьлан шийдвэрээ гаргаарай” хэмээн зөвлөжээ. Энэ нь өмнөх үеэ буруутгаж байгаа хэрэг биш бөгөөд цаг үе өөрчлөгдөж буйн л илрэл юм. Тиймээс хамгийн гол нь өөрийгөө таньж мэдэн, хийхийг хүсдэг зүйл, мөрөөдлөө олох нь чухал байгаа биз? Таны хүүхэд юунд авьяастай бол? Ирээдүйд юу хийхийг хүсэж мөрөөддөг бол? Юу хийвэл түүний зан араншинд илүү тохирох вэ?

Эдгээр асуултын хариултыг мэдмээр байвал Acyy.me рүү хандахыг Гоолингоо нь зөвлөж байна. Энэ бол Гоолингоогийнх нь шинэ төсөл бөгөөд үүнийг төрсөн өдөрт харгалзах зурхай гэж нэрлэж болох ч зурхайн зурлага гаргадаг суурь шинжлэх ухаан астрологийн маш олон жилийн судалгаа болон тухай өдөр төрсөн олон алдартан, хувь хүмүүсийн намтрыг үндэслэн тухайн өдөр төрсөн хүний давуу болон сул тал, бодож явах ёстой, анхаарах хэрэгтэй зүйлс, эрүүл мэндийн байдал зэргийг нарийн боловсруулан гаргасан 40 жилийн судалгааны материал юм. 23 жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт хэвлэгдэн гарч, уншсан хүмүүсийн 90 гаруй хувиас “үнэн” гэсэн үнэлгээг авсан байдаг. Бидний өмнө нь уншиж байсан төрсөн жил, сар, ордны зурхайгаас илүү нарийвчилсан буюу тухайн хүний төрсөн өдөрт харгалзах зурхай учраас үнэнд ойр гэдгээрээ онцлогтой. #ӨдөрБүрӨөрийгөөНээ #ГоолингооЗурхай

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(523)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tuya.   2017-10-03
uu zaza mungu tuluhgui bol orohghui yum uu te balain

Зочин: enhee.   2017-10-01
sain bn uu bi asuu.mn r orj 1000 tog tolj ooriinhee talaar medeelel avah gesen um Tegeed medeellee avah yawtsdaa heseg oor zuil ruu oroid ergeed site ruugaa oroh geheer bolohgui bnaa yah ve

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com