ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бусдад атаархахаа хэрхэн болих вэ?

Гоо сайхан  | 2017 / 09 / 30

Бүх зүйл хоёр эсвэл тэрнээс ч олон талтай. Атаархал ч ялгаагүй бөгөөд хэрвээ өөртөө урам зориг болгон ашиглаж чадвал давуу тал болж болно. Харин атаархлаас болж амьдралдаа урам хугарч, бусдад муу юм санаж, өөртөө итгэлгүй болж байвал маш том дутагдал ч болж болох юм. Ер нь атаархал бол хүн бүрт байдаг энгийн мэдрэмжүүдийн нэг учраас юуны түрүүнд хэт хүндээр тусгаж авах хэрэггүй. Бас энэ мэдрэмжид дарлуулж, гутранги нэгэн болохгүй байх боломж маш их бий гэдгийг санах хэрэгтэй. Магадгүй чи одоо намайг хүн бүр өөр учраас бусдад атаархах хэрэггүй гэх утгатай зүйлс бичих байх гэж бодож байж болох юм. Үүнийг сонссоор байгаад чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг болчихсныг чинь ч бас гадарлаж байна. Гэхдээ чи энэ удаад арай өөрөөр бодох болно. Учир нь:

Бусдад атаархахаа хэрхэн болих вэ?

Бид ихэнхдээ ижилхэн зүйлсийг хүсэж мөрөөддөг. Ялангуяа энэ нийгэм маань бүр ч адилхан болохыг шаардаж байгаа энэ үед үүнтэй маргах аргагүй. Жишээ нь чи аав ээжийнхээ бахархал нь болохыг, юугаар ч дутахгүй амьдрахыг, амжилтад хүрэхийг, алдар нэртэй байхыг хүсэж байгаа, энэ чинь ч зөв. Гэвч үүнээс үүдээд өөрийн гэсэн орон сууц, машин техник, гадаад төрх, бие галбир, үзэл бодол, гэр бүл, ажил төрөл, боловсрол, амьдралын хэв маяг гээд ихэнх зүйл дээр бид яг л ижилхэн бодож сэтгэж байна. Тиймдээ ч энэ нь харьцуулалт болон мөнгө гэдэг зүйл дээр төвлөрөхөд хүргэдэг. Авьяас чадвар, бие галбир, боломж бололцоо бүхнээ бусадтай харьцуулна. Үүнээс болж хүчтэй атаархал төрнө. Гэхдээ бүгдээрээ үүнийг байж болохгүй муу зүйл гээд хүчээр дарах гэж оролдохгүй байя. Учир нь тэгээд үр дүнд хүрэхгүй гэдгийг атаархлаасаа ангижиръя гээд чадаагүй өнгөрсөн жилүүд хангалттай батлаад өгч байна шүү дээ. Тиймээс арга барил, харах өнцгөө өөрчлөөд үзье.

Ингээд өөрсдийнхөө атаархлын талаар хөндлөнгийн хүний үүднээс бодоод үзвэл хэд хэдэн гаргалгааг олж харж болно. Жишээ нь:

1. Чи атаархлын тусламжтайгаар өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэж авч болох юм. Өөрөөр хэлбэл атаархлыг чинь төрүүлээд байгаа тэр хүнд байгаа зүйлсийг чи ч хүсэж байгаа учраас атаархаж байна шүү дээ. Гэхдээ тухайн зүйлийг чи үнэхээр хүсэж байна уу эсвэл нийгмийн шаардлагад нийцүүлэхийн тулд өөрийн болгохоор хичээж байна уу гэдгээ бодох хэрэгтэй.

2. Атаархаж байгаа учраас чи хүссэн амьдралаараа амьдрахгүй байна гэсэн үг. Тиймээс өөрчлөлт хийх цаг нь болж.

3. Аз болж бид өөрсдийн хийж чадах, жижиг зүйлс дээр атаархдаг. Стив Жобс дэлхийг өөрчлөөд байна гэтэл би эсвэл Арабын Султанууд яаж амьдраад байгаа юм бэ гэж бид атаархдаггүй шүү дээ. Танил бүсгүйг өөрөөсөө илүү үзэсгэлэнтэй байгаад, бусад хүмүүсийг илүү боломж бололцоотой амьдраад байгаад атаархдаг. Тиймээс бидэнд энэ атаархлаа үгүй хийж, өөрөө ч тийм болох боломж хамаагүй их гэсэн үг.

4. Нөгөө талаас чи хүсэл мөрөөдлөө томсгох хэрэгтэй байна. 3 дугаарт хэлсэнчлэн жижиг зүйлс хүсээд байгаагаас атаархал үүсээд байна. Харин чи илүү том мөрөөдөлтэй байж, бусдаас илүү байхад бус хэрхэн мөрөөдлөө биелүүлэх вэ гэдэгт анхаарвал дээрх жижиг зүйлс атаархлыг чинь төрүүлэхээ болих болно.

5. Харин эндээс чиний мөрөөдөл юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз? Чи хэн байхыг хүсдэг вэ? Чи ер нь хэн юм бэ? Чи энэ амьдралаас юу хүсдэг вэ? Чи юуны тулд амьдарч байгаа вэ? Хийж бүтээхийг хүссэн зүйл байна уу? Байгаа бол тэр чинь юу вэ? Түүнийхээ төлөө чи ямар нэг үйлдэл хийж байна уу? Эсвэл хэн байхыг хүсэж байгаагаа, юу хийх ёстойгоо мэдэхгүй бодсоор л явна уу? гээд асуултаад ундрах болно. Эдгээр асуултад чин үнэнээсээ хариулж чадсаны дараа л чи өөрийгөө таньж эхлэх учиртай. Чин үнэнээсээ шүү. Хэн нэгний хүслийг биелүүлэхийн тулд, хэн нэгнээс дутахгүй байхын тулд биш зөвхөн өөрийнхөө төлөө хүсэж буй хүсэл мөрөөдөл чинь юу вэ? Өөрөөр хэлбэл дээрх хүн бүртэй ижил болгоод байгаа хүслүүдээс огт өөр, зөвхөн чиний л гэх тэдгээр хувийн зүйлсийн талаар ярьж байна. Үүнд чинь тусалж, зөв чигээ тодорхойлоход чинь нэмэр болох үүднээс Гоолингоо нь Acyy.me – г толилуулж байна. Acyy.me-г төрсөн өдөрт харгалзах зурхай гэж нэрлэж болох ч зурхайн зурлага гаргадаг суурь шинжлэх ухаан астрологийн маш олон жилийн судалгаа болон тухай өдөр төрсөн олон алдартнуудын намтрыг үндэслэн тухайн өдөр төрсөн хүний давуу болон сул тал, бодож явах ёстой, анхаарах хэрэгтэй зүйлс, эрүүл мэндийн байдал зэргийг нарийн боловсруулсан 40 жилийн судалгааны материал юм. 23 жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт хэвлэгдэн гарч, уншсан хүмүүсийн 90 гаруй хувиас “үнэн” гэсэн үнэлгээг авсан байдаг. Төрсөн жил, сар, орд биш тухайн өдрийн зурхай гэдгээрээ онцлог.

Эцэст нь өөрийгөө мэддэг хүн бусдад атаархдаггүй. Өөрийгөө таньж мэдэх аяллаа өдөр бүр үргэлжлүүлээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(337)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: lila.   2017-10-05
eniig unshaad atarha bolino gj yu bdi huja garaltai hvmvvs ugasa horhoi shk tatganaad tsusand ni atarhu zan bdag bz hahaha balair yambi palibiitla bvdvvrsen awgai narl urtu zayagagv yumni aras gulug shk gasalj taitgardag ni tedni gem bish turulhiin azgv amitdiin zan yumda hahahaha tsaraiga hichneen sexy haragdag bolgolooj dotroo jorlon shk setgehvitei bhi bl osorjamaagas uurtsgvi setgetsiin amitan shk haragdh blgv

Зочин: queen.   2017-10-05
mgl-n ihenh tsarai muutaiga meddeg segsgervvd hvnd vhej dald ortlo atarhdeen atarhoj bga hvnese ilvv boloh gj hicheesenj setgehvin atarahgvi bl urigu matar gdge medreed gutardagiin zailuul

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com