ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний уулзаж байгаа залуу үнэндээ хэн бэ?

Хайр & секс  | 2017 / 10 / 06

Утсанд чинь зөвхөн юнител, мобикомоос мессеж ирдэг үе ард хоцорч мессенжерт чинь чат, утсанд дуудлага байнга ирүүлдэг болсон бол тэр эрхмийнхээ талаар сайтар судлах хэрэг гарах нь дээ. Сэтгэлийг чинь гэгэлзүүлээд байгаа хүн сошиал хуудсандаа хосуудын гал халуун хайрын түүх шэйрлэж, “эмэгтэй хүн бол бурхан юм” гэх утгатай постууд бичиж, түүнийг нь та гүйлгэж хараад ямар романтик, халамжтай юм бэ гэж бодож байж болох. Одоо цагт сошиалаар хайр дурлалын харилцааг эхлүүлдэг “шинэ зам” нээгдээд эрчийг аваад буй. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг шүү дээ. Эндээс заяаныхаа ханийг олсон ч хүн байдаг.

Чиний уулзаж байгаа залуу үнэндээ хэн бэ?

Сэтгэлийг чинь гэгэлзүүлээд буй тэр хүн угтаа хэн бэ? Магадгүй хэлсэн үг, хийж буй үйлдэл шигээ чиний хүсэн хүлээсэн SUPERMAN мөн ч байж болох. Нөгөө талаар супермэний баг өмссөн “GUMP” ч байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт эхлүүлсэн харилцааг үргэлжлүүлэхэд сэтгэлээс гадна ухаан хэрэгтэй. Одоохондоо уулзаж буй хүн ирээдүйд өглөөний цайгаа хамт ууж, үдшийн сэрүүнд хөтлөлцөн гэрийн зүг алхах насан туршийн хань чинь болж магадгүй учраас, нөгөө талаас өөрт чинь ямар залуус таалагддаг, чи өөрөө эрчүүдээс юу хүсээд байгаагаа олохын тулд залуусын талаар идэвхтэй судалж, танин мэдэж байх хэрэгтэй. Гэвч хүнийг танина гэдэг тийм ч амаргүй. Тав, арав, хорин жил хамт амьдарсан ч нэгнийхээ зан аашийг ойлгодоггүй, зарим зүйл дээр нөхрөөэхнэрээ хүлээн зөвшөөрдөггүйгээс таагүй харилцаатай байдаг гэр бүл цөөнгүй бий. Тийм болохоор эрсдлийг тооцож одоо уулзаж байгаа хүнээ сайн таних нь чухал. Яаж? хэмээн толгойгоо бүү гашилгаарай.

1. Юуны өмнө чи өөрийнхөөрөө бай
Тэр залуугийн хэн бэ, юу хийдэг вэ, шаардлагад чинь нийцэж байгаа юу гэх мэт талаар битгий бод. Харин өөрөө чөлөөтэй байж, дэргэд нь өөрийнхөөрөө тайван байж чадах эсэхээ хараарай. Энэ үед зөн совин чинь чамд хангалттай зөв хариултыг өгөх болно.

2. Зүрх сэтгэлээ сонс
Харин одоо хүсэн хүлээдэг цагаан морьт ханхүүгийнхаа тухай бод. Тэгээд түүнтэй харьцуулаад үз. Хэдэн хувь таарч байна. Таван хувьд нь ч хүрэхгүй байгаа хэрнээсээ чиний сэтгэлийг ямар нэг зүйлээрээ ховсдоод байна уу? Эсвэл яг л тэр байгаа хэрнээ сэтгэл чинь догдлохгүй нэг л биш байгаад байна уу? Тэгвэл зүгээр л зүрх сэтгэлээ дага. Цагаан морьт ханхүүд ч бас сул тал байж л таараа.

3. Найзуудынхаа үгэнд битгий ор
Зургийг нь хараад л “Үнэхээр күүл залуу байна, шууд үерх” хэмээн дуу алдсан найз охидуудынхаа үгэнд бүү ороорой. Тэд нарын сонирхдог залуу чинийхээс өөр шүү дээ. Эсрэгээрээ “ямар онцгүй залуу вэ, чамд энэнээс сайхан нь олдоно шүү дээ, боль боль” гэж хэлж байгаа нь ч адилхан. Эцсийн дүндээ тэд биш чи сонголтыг хийнэ гэдгийг бодоорой.

4. Түүний талаарх мэдээллийг цуглуул
Үерхэж, нэг гэрт орсны дараа чиний дургүй, бүр үзэж чаддаггүй зуршил, зан чанар тэр хүнд байхыг үгүйсгэхгүй. Заавал түүнээс асууж, ямар нэгэн байдлаар турших шаардлагагүй. Бас үүнд цаг хугацаа л хэрэгтэй гээд бүгдийг ирээдүйд даатгах ч албагүй. Харин Acyy.me–д түүний төрсөн он сар өдрийг оруулахад л хангалттай. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Эцэст нь чи түүний дутагдалтай талыг ч тоолгүйгээр давуу талуудыг нь үнэлэн хайрлаж, дэмжиж чадах бол тун сайн хэрэг. Харин үгүй бол харилцааныхаа талаар ахин сайтар бодож үзээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(312)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2018-11-12
interneteer mungu oltsgooy http://StartWeeklyJob.com/?userid=76822

Зочин: Төгөлдөр.   2018-03-21
Сайн бна уу яаж захидал бичдэг юм бол? Гэр бүл болох зорилготой нэг бие ажил төрөлтэй бүсгүйтэй танилцана жич: би өөрөө боломжын залуу дээд боловсролтой байр сууриа олсон. Хань л хэрэгтэй бна andrey_saha@ yahoo.com мэйл бичээрэй бүсгүй минь

Зочин: Bolrush.   2018-02-21
Mash goy xairiin tuux yriltsax xun bwal xolbogdooroi zowlomj bolno shu...

Зочин: Zulaa.   2018-01-03
Bi uuniig zaaval bichihiig huslee.bi omno n ger bulte bsan tegd salsan.barag 6 jiliin omno.tuunees hoish nadad eregtei huntei togtvortoi hariltsaa yer bgaguie.bi ch suuldee gants bie amidralda evlersen.tegd neg uda nzudtaiga uulzad yavj bgad ooroosoo 4 duu neg zaluutai taarsan yum.bi tuuniig haraal tuunees hartsaa salgaj chadagui.terch bas nadru haraal bsan.minii urd irj zogsood garaa ogohod n bi tegel tuund duralchihsan.iim olon jiliin daraa anh haraal duralchihsan.yag l nadad zoriulad yavuulchihsan hun shig sanagdsan.ter hunii yamar amidraltai,yu hiideg,yamar zan aashtai n yer hamagui hamt bhiig hussen.tegd bid 2 margashnas n utsaar yarij,chatlaad l ih saihan bsan.ter ih hogjiltei tsoglog zaluu bsan.udahgui ter namg hairaa gj duuddag bolson.bi tegj duudahad n dotro barag l galzurah shahdag bsan uneher goy sanaddag.tuuniig haira gl tevred l unsmeer sanagdaj,ter bas nadad hool hj ogno uneher hoorhon odo ch hoolniih n amt amand amtagddag.bi tuunii hajuud bhda danda utsa orolddog bsan yagad geher ineged nadru harahar n bi galzuurchih ged bdag bsiin.bi dotroo tuund buh talara zuger l unaj tusad duralchihsan bsan.tuunii namg duudah ug,erhluuldeg ug bugd zugerl gaihaltai,ter min yamar saihan gj sanana.bi tuuntei hamt haashaa ch hamagui tsugtaad urgelj hamtda bhiig huseh tiim ih hairtai.gehdee bi tuund ene buh zuilee neg uda ch ilerhiilj gargaj helegui.bas yamarch uildel gargagui.denduu jojig dendu olon teneg zan gargasan.bi zuger l dahij aldahas aisan.ooriinhoo ene ih huchtei setgelees aisan.odo ter nad der ahij hezee ch irehgui.getel bi tuuniig yag unende yu gj boddog bsnaa helj chadagui.minii zorig huregui hezeech hurehgui bh.bi tuuniig tsag minut bur sanadag harin ter martsan bh.bi chamaig uneheer hairalsan gj heleh bolomj nadad hezee neg tsagt oldoh bolovu.oldson ch odoo yamarch utgagui bh.ene minii amidrald tohioldson anh haraal duralsan durlal.bi tuund mash ih hairtai

Зочин: Cool guy.   2017-11-02
sex huslee hangaj uulzdag busguitei bolno. 20 nastai tsarailag ondor zaluu. facebook - newbie mcfly add chat

Зочин: Massaj.   2017-10-18
Бүсгүйчүүдэд бүтэн биеийн алжаал тайлах массаж, цэгэн бариа хийнэ. Мэргэжлийн эрэгтэй массажист. Утас: 88988278

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com