ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сул талаа хэрхэн давуу тал болгох вэ?

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 03

Та өөрийнхөө ямар сул талтайг мэдэхгүй байгаа юм биш биз? Алдаа дутагдлаа мэддэггүй хүн л нэг бүдэрсэн чулуундаа ахин дахин бүдэрдэг. Хэрвээ мэдсэн ч засаж чадахгүй байвал тэр сул талаа давуу тал болгон ашиглаарай. Яг л гар доорх хэрэглэгддэггүй зүйлсээр хэрэгтэй юм хийдэг шиг.

Сул талаа хэрхэн давуу тал болгох вэ?

Би саяхан зурхайгаас өөрийнхөө сул талыг “гөжүүд” гэж бичсэн байхыг олж уншив. Нээрэн үнэн юм байна. Ойр дотны маань хүмүүс намайг буруу ишилсэн сүх шиг зөрүүд амьтан гэж нэг бус удаа хэлж байсан юм. Үүнд яагаад ингэтлээ итгэх болсон бэ гэхээр би сул тал дээр гөжүүд гэж бичсэнийг уншаад “үгүй ээ, зөрүүд зан бол миний давуу тал” хэмээн тэр дороо зөрүүдэлж орхив. Гэхдээ энэ үнэний ортой. Зөрүүд зан бол миний давуу тал. Би зүгээр л ийм байлгахыг хүссэн юм. Энэ зангийнхаа ачаар би бусдын ятгалга, нөлөөнд амархан автдаггүй. Энэ чанарынхаа ачаар би өөртөө итгэлтэй байдаг (ядаж л тэгж харагддаг). Нэг ёсондоо сул тал ч бас хэрэгтэй газраа байвал давуу тал болж болно. Үүнтэй адилаар хэрхэн сул талаа давуу тал болгон ашиглаж болох вэ гэж би бодоод:

1. Муу нуухаар сайн илчил
Сул талаа нуухын оронд эхлээд хүлээн зөвшөөр. Өөрөөр хэлбэл түүнээсээ ичиж, үгүйсгэхээ болиод үнэнээр нь хүлээн зөвшөөрөхөөс л сайн өөрчлөлт эхлэх болно. Өөр хэн нэгнээс сонсож эвгүй байдалд орохын оронд өөрөө эхлээд хүлээн зөвшөөрчихвөл сэтгэлд ч амар байх болно.

2. Давуу тал аа “сул тал” гэж андуурдаг юм биш биз?
Өөрийнхөө сул тал гэж боддог зүйлсээ эхнээс нь дэвтэр дээр жагсааж бичээд үз. Тэгээд тэдгээр сул талуудаа тус бүрд нь өөрт чинь яг ямар гай тарьсныг дүгнэн бодоорой. Магадгүй чиний сул тал гэж боддог зүйл чинь хэн нэгний давуу тал гэж онгирдог, ирээдүйд чинь хэрэг болох гайхалтай зан чанар байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бүх талаас нь сайтар бодоод үзээрэй.

3. Харин одоо өөрийнхөө жинхэнэ сул талыг мэдмээр байна уу?
Тэгвэл надаас асуу (Acyy.me). Гоолингоогийн өөрийгөө таньж мэдэх аялалд чинь туслахаар гаргасан шинэ төсөл Acyy.me-г танилцуулж байна. Acyy.me-г төрсөн өдөрт харгалзах зурхай гэж нэрлэж болох ч зурхайн зурлага гаргадаг суурь шинжлэх ухаан астрологийн маш олон жилийн судалгаа болон тухай өдөр төрсөн олон алдартнуудын намтрыг үндэслэн тухайн өдөр төрсөн хүний давуу болон сул тал, бодож явах ёстой, анхаарах хэрэгтэй зүйлс, эрүүл мэндийн байдал зэргийг нарийн боловсруулсан 40 жилийн судалгааны материал юм. 23 жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт хэвлэгдэн гарч, уншсан хүмүүсийн 90 гаруй хувиас “үнэн” гэсэн үнэлгээг авсан байдаг. Төрсөн жил, сар, орд биш тухайн өдрийн зурхай гэдгээрээ онцлог гэдгийг ахин хэлье.

Сул талаа хүлээн зөвшөөрөхгүй, нуухыг хичээх тусам улам томорч, сэтгэлийг чинь эмзэглүүлэх болно. Тиймээс аль болох эрт өөртэйгөө ажиллаж эхлэн, таньж мэдээрэй. Аль болох эрт сул талаа хүлээн зөвшөөрвөл сэтгэл зүйд чинь ч тустай. Бодлоо л өөрчилчихвөл бүх зүйл өөрчлөгдөнө.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(555)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: asdfg.   2017-10-05
hvnd ugasa sul tal gj bdagv shde dawu taliig zaremda busad hvmvvs sul tal met uursundu itgvvleh gj oroldog tgej itgesneere uursdihu sul talaa nuuh uchvvhen argaar uursdigu ter hvnii dawu talig awsan met taitgardag bz

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com