ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эцэг эхтэйгээ харилцаагаа сайжруулахад туслах, үнэ цэнэтэй 4 алхам

Гэр бүл  | 2017 / 10 / 04

“Гэрээсээ хаалгаа саваад гарсан ч буруугаа хүлээн буцаж орсон тохиолдол хэд вэ?”

Ээжийн чинь үг заримдаа чихний хажуугаар өнгөрч, зарим үед зүрх рүү чинь шивнэ. Гэхдээ зүгээрээ, энэ бол дараагийн асуудал. Хамгийн гол нь чи гэр бүлийнхээ гишүүдийн ааш занг хүлээн зөвшөөрөхгүй, ойлголцож чадахгүй байна. Мэдээж чи тэдэнд хайртай, бусад шиг сайхан харилцаатай байхыг ч хүсэж байгаа. Гэтэл ерөөсөө болж өгөхгүй л байна. Яах вэ?

Эцэг эхтэйгээ харилцаагаа сайжруулахад  туслах, үнэ цэнэтэй 4 алхам

Айлын ууган хүүхдүүдэд энэ төрлийн асуудал бүр ч их тохиолддог нь судалгаагаар батлагдсан. Асуудлыг үгүй хийж чадсан ихэнх тохиолдолд хүүхэд нь буулт хийж, эцэг эхийнхээ хүсэлд нийцүүлсэн байх ба үүндээ ч хангалттай гомдол тээдэг. Гэвч эргээд харахад багахан л ярилцахад ойлголцож болохоор байдаг. Харин үүнд саад болдог гол хүчин зүйлс нь:

- Гомдол - Хөндлөнгийн хүнээс илүү бид хайртай хүмүүсийнхээ үгэнд гомдож, хайртай хүмүүсээсээ ихийг хүсдэг.
- Өөрөөрөө хэмжих – Аливаад хандах хандлагыг нь яг өөр шигээ байлгах гэж хичээх, тийм байхыг хүсэн хүлээх юм.

Тиймээс эхлээд хэдий ойр дотны хүн, хайр гэгч харилцаанд оршин байгаа ч хүн бол хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг эх байлаа гээд алдах эрхгүй, төгс гэж ойлгож болохгүй. Үр хүүхэд нь байлаа гээд заавал хэлснээр нь байх ёсгүй гэдгийг ухамсарлах нь чухал юм. Мөн бие биенийхээ юуг чухалчилж үздэг, юунд авьяас чадвартай, дуртай гэдгийг сайтар анхаарч ойлгох хэрэгтэй. Амьдралыг үзэх үзэл, итгэл үнэмшил, зан чанар зөрчилдсөнөөр л бүх харилцаанд ан цав үүсдэг. Тэгэхээр:

1. Хайртай хүмүүсээсээ юуг ч битгий хүсэн хүлээ. Чамайг ойлгоосой, хайрлаасай, хүлээн зөвшөөрөөсэй гэж битгий бод. Бусад хүмүүс ингэдэг гэж харьцуулах ч хэрэггүй. Зүгээр л тэднийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө юу хүсэж байгааг шулуухан хэлчихдэг бол. Хэлээгүй зүйлийг чинь ойлгохыг, сэтгэл гаргахыг хүлээх хэрэггүй. Харин чи өөрөө хариу нэхэлгүй тэднийгээ хайрла, халамжил, уужуу бай.
2. Тэднийгээ илүү ихээр таньж мэдэхээр хичээ. Тэднийгээ ямар тохиолдолд ихэвчлэн уурладаг вэ гэдгийг чи сайн мэдэж байгаа. Гэхдээ ахын чинь уурлаж байгаа асуудлыг эгч чинь тоохгүй байх тохиолдол олон бий. Энэ чинь л хүн бүрийн онцлог зан шүү дээ. Гэтэл чи аавынхаа зарчимч хүн гэдгийг мартаж алдаа гаргаад толгой эргэтэл загнуулахыг байг гэх газаргүй. Тиймээс тэднийхээ юунд илүү ач холбогдол өгч, хэн байхыг хүсдэгийг нь мэдээд авчихвал харилцахад, хайрлаж дэмжихэд илүү амар хялбар болох болно. Яг үүнд чинь л туслахаар Гоолингоо нь Acyy.me-г танилцуулж байна. Acyy.me-г төрсөн өдөрт харгалзах зурхай гэж нэрлэж болох ч зурхайн зурлага гаргадаг суурь шинжлэх ухаан астрологийн маш олон жилийн судалгаа болон тухай өдөр төрсөн олон алдартнуудын намтрыг үндэслэн тухайн өдөр төрсөн хүний давуу болон сул тал, бодож явах ёстой, анхаарах хэрэгтэй зүйлс, эрүүл мэндийн байдал зэргийг нарийн боловсруулсан 40 жилийн судалгааны материал юм. 23 жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт хэвлэгдэн гарч, уншсан хүмүүсийн 90 гаруй хувиас “үнэн” гэсэн үнэлгээг авсан байдаг. Төрсөн жил, сар, орд биш тухайн өдрийн зурхай гэдгээрээ онцлог гэдгийг ахин хэлье.
3. Өөдрөг бай. Өөрийнхөө бас хайртай хүмүүсийнхээ төлөө өөдрөг бай, инээмсэглэ. Эцэг эхчүүд үр хүүхдээ хэзээд сайн сайхан яваасай гэж хүсдэг учраас тэднийхээ дэргэд үргэлж өөдрөг, гэрэл гэгээтэй нэгэн бай. Чамтай харилцахад нь ч амар байх болно.
4. Эцэст нь тэднийгээ зүгээр л байгаагаар нь хайрла. Тэд бол биднийг бөмбөрцөг дээр ганцаардуулахгүй байх, алдсан ч, оносон ч түшиг болох, өвдөхөд эмчлэх, зүрх сэтгэл нь эмтрэх тийм л нандин хүмүүс учраас алдаа дутагдал, юутай ийтэй нь хамтад нь хүлээн зөвшөөрч хариу нэхэлгүй хайрлаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(552)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bolroo.   2017-10-05
negent taaramjgv bl zawal niltsaganaad hareltsaad bh shaardlagagv etseg ehchvvd uursduu hvhdee shan handhgvim bl hvhed etseg ehde zvvgdeel doligonood yawj bhgv bha

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com