ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Утааны эсрэг “ДУЛААЛЪЯ” давлагаа эхэллээ

Мэдээлэл  | 2017 / 09 / 21

Хацар хайрам, тэсгэм хүйтэн, цастай өвлийн өглөө нэг сайхан “баглаж аваад” л ажил, сургууль руугаа алхах ч сайхан даа, тийм ээ? Хамгийн гол нь малгай, ороолт, куртка тэр ч байтугай бээлийний завсраар ч салхи сийгэхгүй болтол ДУЛААЛАХ нь чухал. Зорьсон газартаа ирээд хувцсаа тайлахдаа огтхон ч даараагүй байх үед төрдөг тэр мэдрэмжийг санаж байгаа биз дээ? Өвлийг өнтэй давж байна даа гэсэн тэр нэг сайхан өег мэдрэмж...

Утааны эсрэг “ДУЛААЛЪЯ” давлагаа эхэллээ

“ДУЛААЛАХ” - Энэ нь гаднаас хүйтэн агаар оруулахгүйгээс гадна гэрээс “авч гарах” дулаанаа гадагш алдалгүй, хүрэх газартаа эсэн мэнд хүрэхэд чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Яг үүнтэй ижил өвөл болохоос өмнө гэр, байшингаа “ДУЛААЛЧИХВАЛ” дулаан алдагдлыг бууруулж урин хаврыг өнөтэй угтаж чадах юм. Судалгаагаар гэр хорооллын ердийн зуухны утаа дангаараа нийслэлийн агаарын бохирдлын 80%-ийг эзэлдэг. Харин гэр хорооллын айл өрх дулааныхаа 50-55 хувийг байшин гэрийнхээ хана, тааз, шал, цонхоороо алддаг байна. Энэхүү дулаан алдагдлыг бууруулж чадвал нийт түлэх түлшний хэмжээ 2-2,5 дахин багасах буюу 360,000 тонн нүүрс хэмнэгдэж агаарын бохирдол 28%-аар буурах боломжтой.

Өвөл ч одоо хаяанд ирлээ. Энэ үгийг сонсоод зунжингаа утааны талаар мартчихаад одоо ахиад л утаатайгаа золгох нь дээ гэж хүн бүр л халаглаж байгаа байх. Бид ч мөн ялгаагүй. Гэхдээ бид өвөл болохыг зүгээр хараад суумааргүй байна. Жижиг ч бай ямар нэг зүйлийг өөрсдөөсөө эхлүүлж, гар бие оролцож, өөрчлөхийг хүсэж байгаа учраас утааны эсрэг “ДУЛААЛЪЯ” давлагааг Гоолингоогийн зүгээс санаачилж байна.

Утааны эсрэг “ДУЛААЛЪЯ” давлагааны маань түүчээ болж “Инста бьюти клуб”-ын охид өвөл хүйтрэхээс өмнө гэр байшингаа дулаалцгаая хэмээн уриалж байна.

Утааны эсрэг бидэнтэй нэгдсэн :
- Shin dong design Group
- National cashmere
- E-photostudio
- Piaa photography
- Salt Make up Studio - Nomin Munkhbayar
- Stylist Mongolista

Өнөөдөр өглөө 0 градуст сэрээд шууд л хувцасаа хэд давхарлаад л гарлаа. Ер нь өвөл даарахгүй, өвдөхгүй мөн энэ сайхан цэлмэг хөх тэнгэрээ өвлийн турш утаагүй цэвэрхэнээр нь хадгалаж үлдэхийг хүсвэл сайн дулаалаад, гол нь дулаанаа огт алдахгүй байх хэрэгтэй юм байна. Манай хотын агаарын бохирдолын ихэнх хувийг айлуудын гал түлсэн утаа эзэлдэг нь бид гэр, байшингийнхаа дулааны 50-55% -ийг хана, тааз, тооно, цонх, гэрийн хаяа болон шалаараа алддагаас болж дахин дахин гал түлдэгээс үйддэг гэнэ ээ. Тиймээс нэг удаагийн түлэлтээс ялгарсан дулаанаа алдахгүйн тулд өөрсөд шигээ гэрээ ч мөн сайн дулаалвал (цонх хаалга, хананы завсар, шал гэх мэт дулаан алдах боломжтой бүх газар) тэр чинээгээрээ түлэх нүүрс түлээ багсаж, агаарын бохирдол, утааны хэмжээ ч мэдэгдэхүйц хэмжээгээр багасах боломж бий гэсэн үг юм. Тиймээс бүгдээрээ хэт хүйтрэхээс өмнө гэр байшингаа сайтар дулаалж утаагүй, ханиадгүй ийм сайхан цэлмэг тэнгэр цэвэр агаартай өвөлжье. 🙋🏘🌡🌬🔥

A post shared by Nandin N (@mongolista) on

Утааны эсрэг бидэнтэй нэгдсэн :
- Shin dong design Group
- National cashmere
- E-photostudio
- Piaa photography
- Salt Make up Studio - Nomin Munkhbayar
- Stylist Mongolista

1. Өвөл ч бид Улаанбаатар хотдоо цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, нарлаг өдөр инээлдэн гадаа суухыг хүсэж байна. Тийм учраас хэн нэгэн баатар гарч ирэн утааг баллуурдаж байгаа мэт арилгахыг хүлээлгүй бага багаар өөрчлөлтийг эхлүүлье.
2. Та ч бас бидний давлагааг дэмжиж байвал яг энэ зураг дээрх шиг хүйтрээгүй байгаа дээр өвлийн бэлтгэлээ базааж, гэр байшин цонхоо дулаалж, хаяагаа манаж, бүрээсээ нэмэн, үүдэндээ амбаар барьж бэлдээрэй. Бас найз нөхөд, хамаатан садан болон бусад бүх Улаанбаатарчуудад “ДУЛААЛАХЫГ” уриалж дулаахан өдөр ч дулаалчихсан байгаа зургаа инстаграм, фэйсбүүктээ оруулж уриалаарай. Бүгдээрээ дулаахан өвөлжье.
3. #УтааныЭсрэгДулаалъя #УтааныЭсрэгДулаалъяДавалгаа #ӨөрчлөлтийгӨөрөөсөө #Гоолингоо #ГоолингооСанаачилга
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(943)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com