Яг одоо амьдралыг минь өөрчилсөн тэр нэг өдрийн тухай би бичих гэж байна. 3 жилийн өмнөх тэр өдөр би найзтайгаа хамт байж байгаад нэгэн сонирхолтой зүйл олж уншсан билээ. Тухайн үед миний англи хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй болохоор найз маань орчуулж уншиж өгсөн. Тэр өдөр тэндээс сонссон үг болгон намайг гайхшруулж, өөрийнхөө талаар тунгааж, хэн гэдгээ нээх сэдлийг минь түрхэн зуурт бадраасан юм даа.
Энэ бол төрсөн өдрийн зурхай байсан юм. Магадгүй та нар “Зурхай” гэдгийг хараад ач холбогдол өгөхгүй байж болно л доо. Гэхдээ энэ бол зүгээр нэг зурхай биш. Жилийн 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг судалж байж гаргасан бүхэл бүтэн 40 жилийн цогц судалгааны материал юм. Үүнийг өөртөө нээсэн тэр өдрөөс хойш өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаа илт өөрчлөгдөж, амьдралыг танин мэдэх аялалд маань томоохон үсрэлт болсон билээ. Сул талдаа бус давуу талдаа анхаарлаа хандуулж, өөрийгөө илүү зөв талаас нь дайчилж, амьдралд эерэг хандлагатай болов. Байнга л санал зөрөлддөг байсан ээжтэйгээ харилцах харилцаа маань сайн найзууд шиг болж, хайртай хүнээ илүү сайн ойлгож, байгаагаар нь хайрлаж сурсан. Нэг үгээр хэлбэл энэ бол гайхамшиг байсан юм. Амьдрал маань бага багаар, хамгийн гол нь өөр хэн нэгний тусламжгүйгээр аяндаа өөрчлөгдөн сайжирсан юм. Мэдээж бүх асуудал ид шидийн мэт үгүй болоогүй ч түүнд хандах хандлага маань өөрчлөгдсөнөөр бүх зүйл огт өөр болсон билээ.
Тэр үеэс бас нэг нууцхан хүсэл сэтгэлд минь бий болсон нь дээрх контэнтийг эх хэл дээрээ орчуулж илүү олон хүнд хүргэх байсан юм. Аз жаргалтай амьдрал, амжилт бүтээлийг хүсэж байгаа хэн ч бай эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэйг өөрийн туршлагаас маш сайн ойлгосон болохоор би үүнийгээ бусадтай хуваалцаж, илүү олон хүмүүсийг өөрийгөө таньж мэдэх аялалд гараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Энэ хүсэл маань ч намайг зүгээр суулгаагүй бөгөөд маш их контент байсан учраас бага багаар хийж явсаар та нартаа хүргэхэд бэлэн болоод байна.
Гэхдээ үүнийг бид цоо шинэ технологи, үйлчилгээг хүргэх арга зам нөгөө талаас уншигчиддаа зөвхөн өөрт хэрэгтэй хэсгүүдээ, хямд үнээр авч болох боломжийг олгох үүднээс уламжлалт маягаар ном болгон хэвлэхгүй байхаар шийдсэн юм. Ингээд энэ маань Acyy.me нэртэй цоо шинэ вэб сайт болон хүрч байна. Энэхүү вэб сайтыг ашиглахад тун амархан. Та өөрийнхөө фэйсбүүк хаягаар нэвтэрч ороод өөрийн төрсөн он сар өдрөө оруулахад л таны гол 3 давуу болон сул тал, амьдралдаа санаж явах зөвлөгөөнүүд, өөрийн чинь ерөнхий шинж чанар, эрүүл мэндийн зөвлөгөө гээд маш хэрэгтэй, нарийвчилсан мэдээллүүдийг өгөх болно. Үүнийг жил, орд, сарын зурхайтай бүү жишээрэй. Түүнээс ч илүү цогц бөгөөд үнэнд ойр мэдээллүүд бий. Үүнээс гадна дотны, хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг оруулснаар тэднийгээ танин мэдэхэд чинь туслах болно. Бид заримдаа бие биенээ ойлгохгүй, яагаад ийм зантай байдаг байна аа гэж гайхдаг шүү дээ. Тэдгээр асуултын хариулт бүгд энд бий. Үүнийг уншсаныхаа дараа чи өөрөөсөө гадна ойр дотны хүмүүсээ таньж мэднэ. Өөрийнхөө давуу болон сул талыг мэдсэнээр зөв чиг рүүгээ явж, хэн байх хэрэгтэйгээ ойлгоно. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашдаа бид өөрийгөө болоод бусдыг таних, харилцаагаа ойлгох талаар олон сонирхолтой зүйлсийг та нартаа санал болгохоор бэлдэж байгаа шүү.
Сэтгэгдэл (19) | Хэвлэх | Үзсэн тоо: 105146 | | | |
Өмнөх мэдээлэл Нойр булчирхайн үрэвсэл юунаас үүддэг вэ? |
Дараах мэдээлэл 10 сарын зурхай |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
yadaj ijil udur tursun aldartnuudiin tuhai baga saga yum oruulchihgui, setgel hudluh yum yu ch alga. Hudlaa sonirhol hudulguj bgad mungu avah gesen bashir arga boljee. HARAMSALTAI kkkk