ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Жаргах замын садаа” болсон 11 дэмий бодол

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 09

“Одоогийнхоосоо өөрөөр амьдрахыг хүсэж байна, өөрчилмөөр байна, илүү жаргалтай, хийж бүтээсэн зүйлтэй баймаар байна. Гэвч...”
Санаатай бас санамсаргүй боддог доорх бодол, үйлдлүүд хэзээд биднийг хойш татсаар байдаг аж. Хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь доорх 11 шалтгааны аль нэгийг л хэлдэг байна. Аль нь чамд байна? Яг одооноос өөрчлөөрэй.

“Жаргах замын садаа” болсон 11 дэмий бодол

1. Аав ээж хүссэн учраас л би энэ сургуульд сурсан – Миний санхүүгийн боломж хүрээгүй болохоор би англи хэлний курст сурч чадаагүй гэх мэт хариуцлагыг өөр нэгэн рүү түлхэж, өөрийгөө зөвтгөдөг бол энэ байдлаа яг одооноос өөрчил. Бусдыг буруутгаж, өөрийгөө хохирогчийн байранд аваачихаа яг одоо боль. Чи бол өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, зорилго өөд тэмүүлж яваа хүн. Тиймээс амьдралдаа, шийдвэртээ, өөртөө эзэн нь бол.

2. Ингэх нь л зөв – Чи аль уулын оргилд, хэзээ хэрхэн, ямар замаар хүрч очихоо “яг таг” мэдэж байна уу? Бүрэн дүүрэн хариулахад хэцүү байх. Бүх зүйл яг үүнтэй л адилхан. Чи олон зүйлийн үр дүнг тооцоолж чадахгүй, хүн бүрийн өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй, үйл явдлын дарааллыг тодорхойлж чадахгүй. Тийм учраас “ ийм л байх ёстой, ийм байвал яг болно гэж бүх зүйлийг тодорхой байлгах гэж хичээх хэрэггүй. Харин түүний оронд тодорхойгүй байдалтай тайван зохицож сураарай. Бүх зүйл “тодорхой” байх албагүй.

3. Сайн хүнтэй гэрлэснээр бүх юм сайхан болно –, том төсөл амжилтад хүрснээр, сугалаанд хожсоноор бүх асуудал ид шидийн мэтээр үгүй болно гэж найдах хэрэггүй. Ямар ч амьдралаар амьдарсан хүн бүр өөр өөрийн зовлонг туулдаг шүү дээ. Тиймээс “Би өдөр бүр, цаг тутамд улам сайжрах болно” гэж өөртөө хэл. Амжилттай хүмүүс өөртөө бий болгохыг хүсэж байгаа чадваруудаа өдөр тутамдаа, бага багаар хийсээр л байдаг. Хамгийн гол нь тэд зогсдоггүйд амжилтын нууц нь байгаа юм. Тиймээс юунд хүрэхээ тодорхойлж түүний төлөө нэг, нэг алхамаар урагшил. Ганцхан том алхаад л оройд нь гарна гэж бүү адга.

4. Миний чадвар дутах юм байна дөө - Өнөөдөр эрчүүд биднээс илүү амжилттай, байр суурьтай байдгийн шалтгаан нь өөртөө итгэх итгэл гэдгийг мэдэх үү? Эрчүүд өөртөө хэт барддаг бол эмэгтэйчүүд өөрийгөө дутуу үнэлэх нь их гэдэг аль хэдийн судалгаагаар нотлогдчихсон зүйл. Аливаа ажлын байранд тавигдах шаардлагыг 100% хангасан хойноо л бүсгүйчүүд материалаа илгээдэг бол эрчүүд 60% байхад л өөрийгөө хангалттай сайн байна гэж үздэг ажээ. Тиймээс бүсгүйчүүд бидэнд өөртөө итгэх итгэл яалт ч үгүй хэрэгтэй байгаа биз? Санаа бодлоо илэрхийлэхээс, алдахаас, том амжилтанд хүрэхээс, эрсдэл хүлээхээс айдаг, эргэлздэг тэр айдас үргэлж биднийг хойш татдаг. Өөрийгөө битгий гол. Зориглоод хийж үз. Би чадахгүй байх, үүнийг хийхэд миний мэдлэг чадвар хүрэхгүй байх, алдвал яах юм бэ? гэх мэт өөрийгөө чамласан зүйлсийг бодохоо болиод, зоригтой урагшлаад нэг үз.

5. Завгүй байсан болохоор олигтой ч хооллож, амарч чадахгүй байна - Энэ бодлоороо амьдралын эрүүл бус хэв маягаа нууцхан өмөөрч хаацайлдгаа анзаардаг уу? Өөртөө ч санаа тавих завгүй байгаа бол хувийн зохион байгуулалт чинь алдаатай байна гэсэн үг. Тиймээс бүгдийг шинээр эхлэ. Харин эхлээд 2 зүйлийг хамгийн чухал ажил гэж бодоод өдөр тутмын төлөвлөгөөндөө заавал оруулаарай. Нэгдүгээрт эрүүл хооллолт. Хүнд хоол идэхээс татгалзаж, зөв цагт хооллож бай. Хэт их хайрч хуурсан, амтлагч ихтэй бүтээгдэхүүн идэх нь ходоод шархлуулдаг. Иймээс хооллолтондоо анхаар. Өглөөний цайгаа хэзээ ч бүү март. Хоёрдугаарт идэвхитэй хөдөлгөөн. Хааяа ууланд гарч, ажил руугаа алхаж, өглөөний 10 минутыг дасгал хийхэд зориул. Бага багаар урагшлаарай хонгор минь, нэг л өдөр чи өөртөө талархах болно.

6. Шинэ жил боллоо туръя - Амжилттай хүн бүрт урт хугацааны зорилго бий. Харин эдгээр зорилгууд нь өдөр бүр хийдэг дадлын үр дүнд бодит болдог. Олон талын мэдлэгтэй, сайн уншигч байхыг хүсэж байвал өдөр бүр дор хаяж 10 хуудас унш, сагсан бөмбөгийн шигшээ багт орохыг хүсэж байвал тогтмол сургуулилт хий, ном бичих мөрөөдөлтэй бол өдөр бүр тэмдэглэл хөтлө. Харин “Шинэ жил боллоо туръя”, “Шалгалт боллоо хичээлээ хийе” гэх мэт богино хугацааны үр дүн муутай зорилго тавьдаг хүмүүс хэзээ ч дорвитой урагшилдаггүй. Өөрөөр хэлбэл шинэ жилийн даашинзны төлөө бус эрүүл амьдрахын төлөө жиннгээ хасдаг, шалтгалтын дараа тавигдах сайн дүнгийн төлөө биш эрдэм мэдлэг олж авахын төлөө суралцдаг нэгэн л амжилттай амьдардаг. Үүний тулд том зорилготой байх хэрэгтэй юм шүү дээ.

7. Олон зүйлийг зэрэг амжуулах гэж зүтгэх - Магадгүй хүн бүрт энэ зүйл тохиолддог байх. Бид маш олон зүйлийг нэг өдөрт зэрэг амжуулах гэж, эсвэл нэгэн зэрэг олон зүйл хийх гэж адгадаг. Амжуулж чадаагүй үедээ “би л муудаа” гэж өөрийгөө голж эхлэдэг. Тухайн өдөр өндөр бүтээмжтэй байхыг хүсэж болно. Зарим төрлийн ажил дээр нэг ззэрэг олон зйлд аннхаарлаа хандуулж хийх хэрэгтэй байдаг ч ихэнхдээ тийм биш байдаг. Нэг дор олон зүйлийг амжуулах гэж ажиллах нь нэг ажилд зарцуулах цаг, анхаарлыг багасгаж харин ч чанар муутай, бүүтээмжгүй байхад хүргэдэг. Үүний оронд нэг зүйлээ барьж ав. Түүнийгээ санаандаа хүртэл хийж дуусгасаныхаа дараа өөр ажил руу анхаарлаа хандуул. Ингэх нь хамаагүй үр дүнтэй байх болно. Ажил хэргийн уулзалт, яриа, дасгал хийх, хоол хийх гэхчилэн бүхий л ажил дээр энэ дүрмийг баримтлаарай.

8. Би л байхгүй бол бүтэхгүй... – Ажил, ар гэр, найзуудын харилцаа, хайр дурлал, хичээл ном гээд чамд хамааралтай бүхий л зүйлсэд нэгэн зэрэг анхаарал хандуулна гэдэг хэцүү. Бүх зүйлийг хяналтандаа байлгаж, өөрийн биеэр оролцож, шийдвэрлэх гэж хичээхийн оронд зарим зүйлийг, түр зуур зөнд нь орхиж сураарай. Чи хүмүүсийг хянаж чадахгүй, харин өөрийн хандлагыг л хянах боломжтой гэдгийг сана.

9. Хий гэсэн болохоор ... – Амжилтын төлөө яваа хүмүүс зөв цагтаа, шаардлагагүй зүйлд “үгүй” гэж хэлж чаддаг. Дээд албан тушаалтны даалгасан ач холбогдол багатай бичиг хэргийн ажил, маргааш ч хийж болох яаралтай бас чухал бус ажил гэх мэт зорилгод чинь төдийлөн хамааралгүй аахар шаахар ажлуудыг хялбар, хурднаар шийдэх арга ол. “Намайг хий гэсэн юмаа” гээд бүх цагаа зарцуулаад байж болохгүй.

10. Бусад нь зовж байхад би яаж ганцаараа жаргаад явах юм? - Өдрийн ихэнхи цагийг ямар хүмүүстэй өнгөрөөж байгаагаа эргэцүүлэн бодоорой. Өөдрөг, аливааг эерэгээр харж шийдвэрлэдэг, шаргуу хүмүүсийн дунд байхдаа чи илүү их суралцах болно. Харин үргэлж л хов жив ярьдаг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүй, гутранги үзэлтэй сөрөг хүмүүсийн дунд байхдаа чи өсөн дэвжих нь юу л бол? Тэгэхээр ямар хүмүүстэй хамт ажиллаж, ихэнхи цагаа өнгөрөөж байгаагаа мэдэх хэрэгтэй. Үнэхээр тэдэнтэй хамт өдрийн ихэнх цагийг өнгөрүүлэхээс өөр аргагүй байвал ажлын бус цагийг гайхалтай хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулж болох юм. Хүрээлэл гэдэг ажлын амжилт, үр бүтээмж, тэр бүү хэл амьдралын хандлагад ч нөлөөлөх томоохон субьект шүү. Бас бусдыг ч бас өөрийнхөө оронд тавьж үзээрэй. Чамтай байхад тэдэнд ямар санагддаг бол?

11. Тэдний хэмжээнд хүрэхийн тулд... - Би заавал англи хэлийг төгс эзэмших ёстой, би бүх чадваруудыг эзэмшиж байж тэдний хэмжээнд хүрнэ, би бусдад хөөрхөн харагдах ёстой гэх мэт бодлуудыг толгойноосоо яг одоо авч хая. Чи заавал төгс байх албагүй. Чи заавал бүгдийг чаддаг байх албагүй. Харин давуу талаа мэддэг байх “алба” бий. Бүхнийг чаддаг байх гэж биш бусдаас ялгарах давуу талаа улам сайжруулахаар хичээ, зүтгэ. Харин чиний давуу тал юу вэ? Мэдэхгүй байгаа бол эсвэл өөрийгөө өөр өнцгөөс харж, илүү ихээр таньж мэдэхийг хүсвэл Acyy.me - рүү ороорой. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Чи зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(359)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Flow.   2017-10-09
goolingoo uneheer sonirholtoi niitleluud oruuldag shuu <3 asyy.me iin tulburiig paypal esvel credit cardaar tuluh tohirgoo nemeh bolomj bnuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com