ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эцэг эхийнхээ салалтаас ойлгож авсан, хосын харилцааны тухай 5 зүйл

Гэр бүл  | 2017 / 10 / 13

Намайг 6-р ангийн сурагч байхад эцэг эх хоёр маань салж, би ээжтэйгээ амьдрах болсон юм. Үнэндээ тухайн үед тэр асуудал надад ерөөсөө ч хүнд тусаагүй. “Хүссэн үедээ аавтайгаа уулзаж болно шүү дээ” гэдэг үг намайг хангалттай тайвшруулж байсан юм. Гэвч 13-хан настай охин гэр бүл салалт гэж юу болохыг огт ойлгоогүй байж.

Эцэг эхийнхээ салалтаас ойлгож авсан,  хосын харилцааны тухай 5 зүйл

Харин тухайн үйл явдлын талаар ямар нэг гомдол, эмзэглэл тээлгүй ухамсартайгаар бодож тунгаах нас минь ирсний дараа би дараах зүйлсийг ойлгож авсан юм.

1. Салалт бол асуудалтай нүүр тулахаас зугтаж буй хэрэг
“Болохгүй бол салчихна” гэдэг хандлагад би дургүй. Учир нь салалтандаа бэлдэж гэрлэсэн гэрлэлт урт наслахгүй нь тодорхой шүү дээ. Харилцаанд асуудал гарах бүрт л бэлтгэлтэй хүн чинь цүнх саваа үүрч аваад л гараад явчих нь амархан байна шүү дээ. Эцэг эх хоёрын маань харилцаа анхнаасаа ингэж эхлээгүй ч асуудал тулгарах үед бие биенээ ойлгох гэж хичээгээгүй гэдгээ аль аль нь хүлээн зөвшөөрдөг юм. “Чи би” –дээ тулж, талцаж эхэлсэн харилцааны хүнд үе шатын үед асуудалтай нүүр тулж шийдэхийг бус, зүгээр л үгүй хийхийг сонгосон нь тэр байж.

2. Заавал ярилцаж сур
Бидний ихэнх нь ярилцаж чаддаггүй гэдэгтэй чи санал нийлнэ биз дээ? Заримынх нь хувьд гэр бүлийнхэнтэйгээ ярилцана гэдэг хөндлөнгийн хүнтэй ярилцахаас ч хэцүү байдаг. Үүнийг л бид давах ёстой юм. Би тэгсэн юм чинь чи ингэх ёстой, сэтгэлээрээ ингэчих хэрэгтэй, хайртай л юм бол тэгэх ёстой гэж дотроо олон юм бодолгүй зүгээр л сэтгэлээ уудлаад ярилцаж сурцгаая.

3. Хайраас гадна хүндлэл чухал
Бие биенээ эрэгтэй, эмэгтэй хүнийх нь үүднээс хүндлэх нь гэр бүлд зайлшгүй чухал. Хийсэн бүтээснийг нь бага гэлтгүй үнэлж, бие биенээ байгаагаар нь хайрлаж дэмжинэ гэдэг гэр бүл болсны бас нэг утга учир ажээ. Миний бодлоор аав маань өдөр өнгөрөх тусам ээжийн дэргэд байхдаа өөртөө урам хугарч, эр хүн гэдгээ мэдэрч чадахаа больсон байх.

4. Анхны гайхалтай дурсамжуудыг бие биедээ байнга сануулж бай
Бид амьдралын жижиг асуудлуудтай тулгарч, олон зүйлд санаа сэтгэлээ чилээж явсаар зорилгоо мартаад, замаасаа хазайчихсан явах нь цөөнгүй. Тийм ч болохоор байн байн өөртөө сануулж, эргэж харж байх хэрэгтэй байдаг. Гэрлэлтэд ч мөн үүнтэй ижил гэрлэсэн шалтгаан, ханиа сонгосон сонголт, анхны тэртээх гайхалтай өдрүүдээ байнга эргэж санах нь чухал юм. Үүнийг оройтсон ч гэсэн аав ээж хоёрын маань залуудаа хилийн чанадаас бие биерүүгээ бичсэн захидлууд өөрсдөд нь ойлгуулах шиг санагдсан.

5. Үзэл бодол нийцэж байна уу?
Энэ бол миний бодлоор хамгийн том шалтгаан юм. Тэд маань бие биедээ хайртай байсан ч амьдралыг харах өнцөг нь өөр өөр байсан. Өөрөөр хэлбэл ээж маань алхам бүртээ өөрийгөө хөгжүүлж, сэргэлэн сүйхээтэй байхыг чухалчилдаг хөдөлгөөнтэй хүн бол аав маань эсэргээрээ байгаадаа талархаж, өдөр бүрээс энгийн аз жаргалыг мэдэрч амьдрахыг илүүд үздэг хүн юм. Аль алиных нь үзэл бодол зөв боловч төгс гэр бүлийн хувьд тохиромжгүй байсан болов уу. Тиймээс хайр сэтгэл, анхаарал халамжаас гадна хосуудын амьдралыг үзэх үзэл, итгэл үнэмшил нийцдэг байх нь чухал гэдгийг би ойлгосон юм. Үгүй бол бие биенийхээ давуу талыг ч сул тал мэт харж болно. Харин та хоёрын амьдралыг үзэх үзэл хэр нийцдэг вэ? Энэ талаар чи ер нь бодож байсан уу?

wwwa.acyy.me вэб сайт руу хандаж өөрийнхөө болон найз залуу, хайртынхаа төрсөн өдөрт тохирох хэсгийг уншаарай. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн болон дотны хүнийхээ жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанар, үнэт зүйлийн талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, харилцааныхаа тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(215)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com