ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Улам тод “гялалзах”-ын тулд өөрийн гэсэн онцгой ертөнцийг бүтээ

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 16

Чи бол онцгой. Чи бол ахин давташгүй, цорын ганц хувь. Энэ үгийг уйдатлаа сонсоод одоо чихний чинь хажуугаар зүгээр л өнгөрдөг болчихсон байна уу? Гэхдээ би ахиад хэлье. Чи бол онцгой. Учир нь хүн бүр өөр өөрийн онцгой ертөнцөд амьдардаг. Зарим нь үүнийгээ бүтээсэн, зарим нь хараахан бий болгож амжаагүй гэдгээрээ л ялгарна. Харин өөрийн гэсэн онцгой ертөнцийг бүтээж амжаагүй яваа чамд аминчхан зөвлөгөө дуулгая. Яагаад онцгой байх хэрэгтэй вэ гэж үү? Яагаад гэвэл чи нэг л амьдрах учраас, яагаад гэвэл чи тодоос тод “гялалзах” эрхтэй болохоор...

Улам тод “гялалзах”-ын тулд өөрийн гэсэн онцгой ертөнцийг бүтээ

1. Дахин давтагдашгүй гэдгээ ойлго – Хүн бүрт өөрийгөө бусадтай харьцуулж, тэднээс доогуур мэт санагдах үе байдаг. Энэ нь ч аргагүй. Учир нь бусдын чадахыг чи чадахгүй, чиний чадахыг бусад нь чадахгүй буюу хүн бүр өөр юм. Чи олны өмнө тийм ч сайн ярьж чаддаггүй эсвэл чи найруулан бичихдээ тааруухан байж болно. Чи спортын ямар ч авъяасгүй байж болно. Энэ нь чи бусдаас ямар нэг зүйлээрээ дутуу дулимаг гэсэн үг огтоосоо ч биш. Харин арай өөр газраас давуу тал, онцгой чанараа хайгаарай гэсэн дохио юм. Чиний ертөнц зөвхөн чамаар л илэрхийлэгдэх болохоор өөрийнхөө давуу талд л анхаарлаа хандуулж, гялалзтал нь зүлгэ.

2. Өвөрмөц чанаруудаа жагсаа -Чи ихийг мэдэхийн тулд үргэлж “яагаад” гэдэг асуултыг тавьдаг уу? Бусдад төвөгтэй байдаг ч чи үүнийхээ ачаар олон зүйлийг мэдэж авдаг. Эсвэл юу ч бодолгүй “түс тас” хэлдэг занг чинь бусад хүн ойлгодоггүй байлаа ч чи өөртөө шударга байна гэдэг бол онцгой чанар. Хүмүүс юу гэх бол гэхээс санаа зовдоггүй, юуг ч хийхээс буцдаггүй “галзуу” чанар чамд бий юу? Энэ чинь чамайг өөрийнхөөрөө, хөгжилтэй амьдрахад чинь тусалдаг байж болно. Эсвэл чи зөөлөн даруу, бусдад үргэлж сайн сайхныг хүсэж явдаг байж болно. Тэгвэл чамд гайхалтай ээж, түшигтэй найз, ханьд байх бүх чанар цогцолсон байна гэсэн үг. Яг үүн шиг бусдаас онцгой гэж боддог чанаруудаа жагсаагаад байгаарай, хонгор минь.

3. Өөрийгөө тодорхойл – Өөрийгөө таньж мэдэхгүйгээр “миний” гэх ертөнцийг бий болгож чадах болов уу. Өөрийнхөө давуу, сул тал болон зан чанарын талаар дэлгэрэнгүй уншиж, өөртэйгөө ярилцахад wwwa.acyy.me вэб сайт туслах болно. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

4. Өөрийн гэсэн орчныг өөртөө зориулж бүтээ – Чи ном унших дуртай юу? Тэгвэл өрөөн дэх хөөрхөн тавиураа уран зохиолын сод бүтээлээр чим. Хэрэв чи зурах дуртай бол зурсан бүтээлүүдээрээ ханаа дүүргэж өөрийнхөө ертөнцийг бүтээ. Хувцас урладаг бол алдарт Коко шанелийн зургийг ханандаа өлгөж, урласан хувцаснуудаа манеканд өмсгөсөн байх уран дүрслэл гэрт чинь яагаад бий болж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл дуртай зүйлсээрээ орчноо тохижуул. Бусдынхтай л адил ор, ширээ, шүүгээгээр өрөөгөө хэмжих хэрэггүй. Ороход л чи мэдрэгддэг тийм орчныг бүрдүүл. Энэ нь чамайг бусдад илэрхийлэх онцгой зүйл болно.

5. Хэрвээ дээрх шиг тодорхой хэв маяг байхгүй бол сонирхлоо бүтээлчээр ашигла –Хааяа уйдахаараа чи юу хийдэг вэ? Юу хийвэл сэтгэл чинь сэргэдэг вэ? Өөрөөсөө асууж байгаад нэгийг нь сонгоод түүнийг чамайг тодорхойлох зүйл болтол нь хөгжүүлээрэй. Жишээлбэл: Хумс будах дуртай бол мэргэжлийн маникюрист бол, юм бичих дуртай бол хэзээ нэг өдөр өөрийн номтой болтлоо тууштай бичих хэрэгтэй, хувцас оёх дуртай бол чамд дэлхийн хэмжээний загвар зохион бүтээгч болох боломж байгаа л гэсэн үг. Гол нь хэнд ч хэрэггүй зүйл гэж байхгүйг санаарай. Бусдаас онцгой тэр зүйлээ л өөртөө олж нээгээрэй.

Эцэст нь уулзаж учирсан хүмүүсийнхээ оюун бодолд онцгой дүрийг үлдээхийн тулд, амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд, эргээд бодоход сонирхолтой түүхтэйгээр амьдрахын тулд өөрийн гэсэн онцгой ертөнцийг одооноос эхэлж бүтээгээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(521)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Soko.   2017-10-16
Bayarlalaa goolingoo ergen irsend bayartai bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com