ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөв хөл дээрээ гишгээд босоорой

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 16

Өнөө өглөө ямар хөл дээрээ босов доо? Өдрийг гэгээлэг сайхан болгохын тулд зөв хөл дээрээ гишгэж босоод л бүх ажил бүтэмжтэй байдаг бол хэчнээн сайхан. Гэхдээ ямар үед зөв хөл дээрээ гишгэж зоригтойгоор өндийх ёстой гээч...

Зөв хөл дээрээ гишгээд босоорой

1. Үнсье хонгоруудаа!
Шинэхэн орсон ажилдаа нэг л дасч өгөхгүй байна уу? бүр ажлын чинь бүсгүйчүүд шивэр авир хийж, өмсөж зүүснийг чинь гоочилж эхэлсэн үү? Цайны цагаар чамаас гарах уу гэж асуулгүй ганцааранг чинь орхиод явчихав уу? энэ үед нийтэч биш, дасаж өгөхгүй байгаа даа өөрийгөө буруутгаж гуниглаж суугаа юм биш биз. За боль доо найз минь. Тэдний хойноос “Үнсье хонгоруудаа” гэж хэлээд зөв хөл дээрээ гишгээд бос зүгээр л бүх зүйл түр зуурынх гэж бодоод нүүрэндээ инээмсэглэл тодруулан юу чаддагаа үзүүлээд өг.

2. Гуниглахад дэндүү залуу байна
Азгүй өдрүүд хүн болгонд л байдаг юм. Хэрхэн яаж давж гарах нь л чухал. Жилийн өмнө найзтайгаа нэгнээсээ хуулж байгаад шалгалтнаасаа хөөгдчихсөн юм. Би сэтгэлээр унаж, найз руугаа уурлаж, дэлхий хөмөрчихсөн юм шиг л юм боллоо. Бүр багшаасаа оруулахыг гуйж уйлсан гээч. Харин найз маань “за юунд нь уурладаг юм бэ? Зүгээрээ чи бид хоёрт гуниглах зохихгүй шүү найз минь” гэж хэлээд инээж билээ. Тэр шалгалтанд хөөгдөж гарахаасаа өмнө хийсэн тестүүд маань зөв байсан ураас авах ёстой оноогоо авсан байсаан. Зүгээр л зарим зүйлд хэтэрхий их ач холбогдол өгөх хэрэггүй. Гүнзгий амьсгаа аваад тайван бай. Гуниглахад чи хэтэрхий залуу байна.

3. Өөрийгөө ойлгочихвол бусад нь асуудалгүй
Асуудлыг давж гарах үнэхээр хэцүү байвал чи өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг ойлгож мэдээгүй байна л гэсэн үг. Өөрийнхөө дотор ямар хүч, давуу тал оршиж буйг ойлгож аливаа асуудалд тайвнаар, ухамсартайгаар хандах нь чухал. Өөрийгөө ойлгож, зөв чигээ тодорхойлоход чинь нэмэр болох үүднээс Гоолингоо нь wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(935)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com