ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

Гэр бүл  | 2017 / 10 / 19

Гэр бүлээрээ ширээ тойрон сууж аавынхаа чанга чанга инээхийг, ээжийнхээ хоол нэмүүлэх үү гэж халамжлахыг, ахынхаа хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлж амтархан идэхийг, дүүгийнхээ хоолоо асгачихаад харамсан харахыг хамгийн сүүлд хэзээ харсан бэ? Магадгүй “аз жаргал” гэдэг үг хэтэрхий олон хэлэгдээд үнэ цэнээ алдсан байж болох. Гэхдээ гэр бүлийнхээ аз жаргалыг юунд оршидгийг эргэцүүлээд үзээрэй. Ээж чинь өглөө дуудахдаа “миний охион босоорой”, “цаг аль хэдийн 7:30 болчихлооүнэндээ цаг 7:00” хэмээн дуудуулах үед нойроо харамлан уурладаг ч чихэн дээр чихрах сэрүүлэгний оронд ээж чинь хөнжил зөөлөн угзчин дуудангаа, цаг худлаа хэлчихээд гэмшингүй инээж зогсох л хамгийн том жаргал байдаг шүү дээ.

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

Хажууд байгаа бүхнээсээ азжаргалыг нь олж хараагүйгээс л гэр бүлийн гишүүд үл ойлголцдог. Тэгвэл хэрхэн батбөх гэр бүлийн харилцааг бий болгох вэ?

Өөрийгөө хайрла
Зүгээр л өөрийгөө хайрлаад үз. Нөхрөө биш, хүүхдээ биш. Өөрийгөө. Хумсаа буд, үсчинд ор, хувцасны шүүгээгээ нээгээд хуучирсан хувцас болон дотуур хувцсаа бүгдийг нь хогийн саванд хий. Тэгээд дэлгүүр хэсэж торгомсог зөөлөн дотоож, чиний гоо үзэсгэлэнг тодотгох хувцас шинээр ав. Зүгээр л бүх асуудлыг мартаад өөртөө анхаарал тавь, ганц орой эрт унтаад нүүрнийхээ арьсыг амраа. Маск тавь. Нөхрийнхөө нүдэн дээр анхны болзоон дээр догдлуулж байсан тэр бүсгүй болон өөрчлөгд. Хайр өөрийгөө ч бас хайрлахад оршино. Нөхрөөсөө хайр хүсч хүлээх нь зөв ч өөрийгөө хайрладаг хүнийг бусад хүмүүс хайрладаг гэдгийг санаарай. Эмэгтэй хүн бол гэр гийгүүлэгчшүү дээ.

Ханиа хайрла
Орой унтахдаа сайхан амраарай гээд буруу харах биш цээжинд нь нүүрээ нааж ирээдүйгээ төсөөлөн ярилц. Мөрөөдлөө ярь. Түүнийхийг ч бас сонс. Гарыг нь атга. Байнга чи эрхлэх биш нөхрийнхөө гарыг атгаад үнсээрэй. Хацрыг нь илж, сахлыг нь авч өгье гэж хэл. Зүгээр л хажууд байгаа насан туршийн сонголтоо хайрла. Түүнийхээ сул талыг нь мартаад бүх зүрх сэтгэлээсээ түүнийгээ бишир. Болохгүй бол түүнийг гайхалтай нэгэн гэж өөртөө итгүүл.Бүсгүй хүн хүндэлдэг хүнээ илүү ихээр хайрладаг шүү дээ. Гэр бүлийн азжаргал өөрийгөө хайрлаж нөхрийнхөө хайрыг татаж, түүнийг хайрлаж өөрийгөө ч бас зөрүүлээд хайрлуулахад оршино.

Итгэлийг бий болго
“Хайрт минь би ганцхан чамд л үнсүүлэх дуртай. Чамайг өөр эмэгтэйд хүрч байна гэж бодохоос ч айдаг. Тэрэн шигээ би ч бас чамайгаа гомдоохийг хүсдэггүй. Би чамдаа хайртай” Нөхөртөө ингэж хэлээд үз. “Чамайг өөр эмэгтэйтэй харилцаа тогтоовол хохино шүү. Сална” гэж хэлэхээс татгалзаарай.Эдгээр үгс итгэлийг эвдэх болно. Тэрний оронд түүнд “эхнэр” гэдэг нандин, хагалчихаж боломгүй бөмбөлөг, нэг хагалчихвал эргээд нийлэхээргүй итгэлцэл байгааг ойлгуулаарай. Бусадтай харилцах харилцааг нь муутгаж, хий хардаж зовоохын оронд дэргэдээ аз жаргалтай байлгах, чамаас холдмооргүй байлгах тэр зүйлсийг хий. Харилцаагаа гайхалтай болго. Хайр итгэл дээр тогтоно.

Өөрийгөө мэддэг шигээ түүнийг бас тань
Чи ямар өнгөнд дуртай, юунаас кайф авдаг, тэнгэр ширтэх дуртай юу, гунигласан үедээ юу хийдэг вэ, эдгээр асуултанд хариулах чамд амархан байх. Харин нөхөр чинь эдгээрт дуртай юу? Эргэлзэж байна уу? Түүнийгээ илүү ихээр таньж мэдэхэд чинь тусалж, зөв чигээ тодорхойлоход чинь нэмэр болох үүднээс Гоолингоо нь wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийнн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(443)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: буцаад ирээрэй .   2018-01-20
Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 21настай эмэгтэй. Миний сэтгэл санаа нэг зүйлд гутарч бусдаас нуугдаж уйлдаг асуулдаг байдаг тэр нь юу гэхээр хорвоод мэндэлсэн хүүгээ алдаад өөрийгөө буруутан гэж боддын яагаад гэвэл: - би өөрийгөө жирэмсэн гэдгээ найз залуудаа хэлээгүй салсан тэр хүн юу ч мэдэхгүй “хэллээ гэсэн ч сайхан зүйл болсон биш юу ч хэлхүү дээ” - Гэрийхэн найз нөхөд хэнд ч хэлэхгүй явсаар байгаад 7сартай болж байхад хэлсэн. Тэр үед хэлхэд хэн нь ч намайг буруутгаагүй харин ч баярлалаа гэж хэлж байсан. Гэрийхэнд хэлсэн тэр өдрөөс хойш миний гэдэс цаг цагаар томорч гэртйхэн харж инээх нэг зүйл болсон. Эмнэлэгт нэг ч үзүлээгүй байсан хүн чинь үзүүлэх шаардлагатай бүи газраар явж үзүүлсэн шинжилгээ бүгдийг нь өгёөн тэр үед сайн байна, ямар асуудалгүй байна гэдэг байсан 8 сарийн үзлэгт орооп эход харуулаад хүйсийг асуухад анхны хүүхэд нууцлаг байх тусмаа гоё гээд юу ч хэлээгүй зүгээр байсан ямар ч зовиургүй байсан хүүхэд минь маргааш нь үүрээр гэнэт ум гараад эмнэгт очоод жоохон жоохон өвдсөөр орой 23 цагт төрж би гэдэг хүн ээж болж хүүгээ харж аав ээжийгээ эмээ өвөө болгож байсан сайхан дурсамж үлдэнэ гэж хэн мэдэх үү дээ. Миний хүү хугацаанаасаа 4-5 н 7 хоногын өмнө төрсөн тэр шөнө нь надтай хоноод маргааш өглөө нь ээлж солилцох эмч нар нь ийм хүнд хүүхэд хүлээж авахгүй гээд шууд миний хажууд хэлсэн ээж ардаас нь миний өрөөнд орж ирээд хүүгээ ганцхан үнсэж болох уу гээд асуугаад үнсээд гарж эмч нэртэй уулзаад эмчилгээ нтр хийхгүйм уу гээд асуугаад яриад хэрэгтэй зүйл байвал аваад ирий гэхэд бүгд хэрэггүй гэсэн. Өглөө ээлж солилцсон хүлээж авсан эмч нар нь миний хүүг хүчилтөрөгчийн апратанд оруулаад эмчилгээ хийж эхлээд нярайн эмч нь надтай болон гэрийхэнтэй уулзаад хүүхдийн биеийн байдал муу байна гэж хэлсэн “энэ үгийг ганцаараасонсох үнхээр хэцүү байсан хажууд түшээд авах хүн байхгүй” өрөөндөө ороод тайван ч суж чадахгүй эрчимт эмчилгээний өрөөний гадаа хүлээхээс өөр хийж чадах юм байгаагүй эмч нэр нь өрөөндөө ор гээд л өрөөндөө ороод сууж байтал эмч нар нь гүйлдээл айгаад гүйгэд гархаар өрөөндөө ор гээд л хэд хэдэн удаа намайг айлгасан. Шөнө нь ч унтаж чадахгүй өрөөндөө хөхөө саагаад 10гр сүүгээ “1цаг гараараа сааж байж гарна” хүүдээ өгнө гээд л гараа өвдтөл саана ганцхан чадаж байгаа зүйл нь энэ шөнө 3 цагт хоол цай идэж уугаад 1 цаг унтвал хөхөнд сүү орон байх гэсэн горьдлогоор ундсан урьд өдөр нь төрөөд шөнө 3 цагт унтаад өглөө нь 7 гээд сэрсэн “би уг их унтамхай хүн” тэр өдөр 3 цагт ганцхан цаг унтаад сүүгээ саая гэсэн бодолтой унтсан унтахын өмнө сувилагч одоо хүүхдийг нь бие сайжирч байна гэсэн сэтгэл амсан болоод тэр үү нам унтсан байсан 5 цагт гэнэт сэрээд өрөөнөөс гарсан чинь бүх эмч нар нь гүйлдээд байсан юу болёон яасан бэ гэхэд зүрх нь сая зогссон гэж хэлсэн “тэрнээс хойш яг юу юу болсон гэдгийг сайн санадаггүйн” өрөөнд байсан эмч нар нь бүгд өрөөнөөс гараад нэг нь зүрх нь зогсчихлоо бид нар бүх арга хэмжээг авлаа хүүхэд нь хугацаанаасаа өмнө төрсөн бас бүтэлттэй байсан мэдэж байгаа байх гэсэн үгийг нь сонсоол би юу ч сонсоогүй хүүхдийнхээ хажууд очоод хөл гарыг бариад уйлж байсан хүүгээ үнссэн эмч сувилагч нар удаан хажууд нь байлгаагүй ээ өрөөнд оруулсан нэг мэдхэд л төрөх тасгийн үүдэнд ээж аав 2ыг хурдан ирээсэй гээл уйлаад газар сууж байсан. Аав ээж 2 юуны түрүүнд тэнд намайг байлгахгүй гэсэндээ гэрлүүгээ аваад явсан намайг эмнэлгээс гархад гадаа намуухан цас орж байсан гэртээ ирээд хүүгийнхээ дэрлэж байсан алчуурыг тэврээд уйлаад байсан хүүгээс минь үлдсэн нэг зүйл гэвэл дэрлээд хэвтэж байсан алчууранд үнэр нь шингэсэн байсан тэр өрдөөс хош өнөөг хүртэл алчуурыг зөвхөн өөрөө дэрлэж надаас өөр хэнч хүрдэггүй блсон хааяа аав ээж дүү нар л үнэрлэнэ. Хүүгээ алдаад 1жил 1 сар 14 хоног боллоо энэ хугацаанд нэг ч өдөр хүүгээ бодохгүй байж үзээгүй ээ ганцаараа байх үедаа автобусанд суусан ч байнга л боддог эмнэлэгт хамт хоносон эхний өдөр өглөө сэрхэд намайг хэзээний том хүүхэд шиг ширтэж байсан нь өглөө сэрэх болгонд харж байна гэсэд горьдлогоор нүдээ нээдэг. Яагаад миний юунаас ч илүүнандигнаж байсан хүүхэд минь намайг үлдээгээд явсын бол “муухайгаар бодлоо гэхэд хүн болж төрөх ёсгүй байсан бол би өөрийгөө бодоод авхуулах ёстой байсан юм болов уу” хэнд ч хэлэхгүй нуусан шалгаан минь гэррийхэн дургүйцээд авхуулна гэх болов уу яах гэсэн айдастай байсан болоод л хэнд ч хэлээгүй нуусан. Хүүхдийнхээ ажил явдал гээд хийгээд байжийна гэж хэн ч төсөөлөхгүй шүү дээ. Өөрийнхөө бяцхан хүүхдийн газар дээр очоод сүү өргөөд гандан орж ном уншуулах, хүүгээ бодоод зул өргөх шиг хорвоогийн хамгийн хэцүү мэдрэмж байхгүй гэж боддог болсон. Одоо 1 жил 1 сар 14 хоног өнгөрсөн ч гэсэн 30цагийн хугацаанд намайг эх хүн ямар байдаг яах ёстой байдаг гэдгийг тэр жижкээн сахиусан тэнгэр надаа нүдээрэй хэлж намайг ухааруулж амьдралдаа хэрэгжүүлэх том зорилоготой болгосон. Сайн хүнтэй учраад хүүгээ хүний дээдээр хайрлаж сайхан амьдруулж сайн хүн болгонооо миний хүү ээждээ ирж ээжийгээ баярлуулаарай миний хүү ээжийгээ танина тэ :* ээж нь хүүгийнхээ замыг хаахгүй гээд уйлахгүй байгаа. Хүмүүсээ таньд байгаа бяцхан үрсээ хайрлаж нүүрэнд нь инээд гэрэлтэж байхыг харах л жаргал юм шүү. Хэрвээ хүлээж хариуцлагаа хүлээж чадах хэмжээндээ хүрээгүй бол өөрсдийнхөө дур хүслийг дарж сур. Албатайм шиг жаргаж байгаад жирэмсэн болохлээр нь хаяад явдаг эсвэл хэн хэн нь бэлэн биш гээл аборт гэх муухай юмыг хийлгэнэ гэдэг чинь хүний амь таслаж байна гэсэн үг шүү. Ум сайн амгалан болтугай миний хүү ээж дээ л ирээрэй ээж нь хүүгээ ирхэд нь сайхнаар хүлээж авна

Зочин: albaker.   2017-11-23
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com