ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралаа “бясалгах” 10 минут

Эрүүл мэнд  | 2017 / 10 / 20

Амьдралын буруу хэвшил, сэтгэл санааны тогтворгүй байдал зэргээс болоод өнөөдөр та бухимдалтай явна уу? Өөрийгөө ойлгохоо байж, завгүй амьдрал дунд төөрөөд яваа юм биш биз?Хэрэв тийм бол сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, амьдралдаа эерэг хандлага бий болгож хамгийн гол нь өөрийгөө таньж мэдэхэд өдөр бүрийн 10 минутын бясалгах дасгал танд туслах болно. Бясалгал гэхээр л ууланд даяанчилан суух талаар бодох хэрэггүй. Харин үүнийг өдөр бүр хэрэгжүүлэх боломжтой. Оюун санаа, сэтгэлзүйн амар амгалан байдлыгөөртөө бий болгож сэтгэл зүйн дархлаагаа хамгаалад бясалгах нь туслах болно.Үүний тулд өдөр бүрийн 10 минутыг нам гүм дунд суугаадөөрийнхөө тухай, амьдралынхаа тухай, сайн сайхны тухай бодоорой.

Амьдралаа “бясалгах” 10 минут

Юуны түрүүнд үүнийг ажил мэт бүү хүлээж аваарай. Харин өдрийг чинь аз жаргалтай болгох, сайхан үйл гэж бодоорой. Өдрийн аль ч цагийг сонгож болох ч миний зүгээс чамд өглөө эртийг санал болгож байна. Учир нь энэ үед хэн ч чамд саад болохгүй, анхаарлаа төвлөрүүлэх боломж илүү байх болно. Бясалгал хийхийн тулд бодлоо цэгцэлж, тархиа удирдаж сурах хэрэгтэй ч өрөөл бусдын талаар бус өөрийнхөө талаар, муу муухайгийн тухай биш сайн сайхны тухай гүн эргэцүүлэх нь ч бясалгал болж чадна. Ингээд доорх аяыг тавьж өөртөө эвтэйхэн байрлалаар суугаад эдгээр зүйлсийг бодоорой.

Өдөр 1 –Өмнө долоо хоногт, өмнөх саруудад чамд тохиолдсон зүйлсийн талаар бод. Сайн, саар, аз жаргалтай, гунигтай ямар ч үйл явдал тохиосон байж болно. Чи тэдгээрээс юу мэдэрснээ, ямар хариу үйлдэл үзүүлснээ, юу ойлгосноо, юунд суралцсан зэрэг тэндээс олж авсан зүйлс дээрээ төвлөр. Өөрийгөө яагаад дуртай эсвэл дургүй байсныг, ямар үйлдэл хийж, үг хэлснээ хөндлөнгийн хүний нүдээр харж бясалга. Өөрийгөө таньж мэд. Үүнд чинь тус дөхөм болж, өөртэйгөө ярилцахад чинь туслахын тулд Гоолингоо нь wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Өдөр 2 – Харин өнөөдөр аз жаргалын тухай бод. Зөвхөн сайн сайхан зүйлсийн талаар шүү. Жаахан дүү чинь хэлд орж анхны үгээ хэлсэн тухай, аавын чинь ажил бүтэмжтэй сайхан байгаа тухай, найз чинь шалгалтандаа өндөр үнэлгээ авч мөрөөдлийн сургуульдаа тэнцсэн тухай, хайгаад байсан номоо олсон тухай,хайрт чинь чамд гарын хоолоо хийж өгсөн тухай, чи өчигдөр өндөр настай эмээд хэрхэн тусалсан тухай гээд амьдралд чинь тохиож байгаа сайхан зүйлсийн талаар бодоод, инээмсэглээрэй.

Өдөр 3 –Гэр бүлийн харилцаа, ажил, хичээл гээд олон талын асуудал дээр гаргасан алдааныхаа тухай бодож яагаад болохгүй гэж. Тэрийг заавал бодож эргэж бухимдах хэрэг байна уу? гэж бодож байгаа юм биш биз. Үгүй шүү хонгор минь. Чи алдаа оноогоо дэнсэлж байж цааш алхах болно. Тиймээс юун дээр алдсанаа дүгнээд түүнийг хэрхэн давтахгүй байх арга замын талаар бод. Чи цаг барьдаггүй зангаасаа болж даргаасаа хүндхэн үг сонссон, цагийг нь тулгаж хийсэн дипломын ажлын дүн тааруухан, түргэн зантайгаасаа болоод ээжийгээ гомдоох үг хэлсэн, хайнга байдлаасаа болж чухал бичиг баримтаа гээсэн гээд жижиг, том зүйлийг ялгалгүй дүгнэж тэднийг хэрхэн засаж болох шийдлийг олоорой.

Өдөр 4 – Мэдрэхүйгээрээ мэдэр.Өөрийн мэдэрч байгаа зүйлдээ анхаарал хандуулж, тэндээс амар амгаланг олж авахад цаг гарга. Өглөө мандах нарыг, ширээн дээрх ваартай цэцгийг, нохойгоо тоглохыг, ядам хуруун дахь хуримын бөгжөө харж тэндээс сайхан зүйлсийг мэдэрч болно. Эсвэл болжмор жиргэхийг, голын ус хоржигнон дуугарахыг, гадаа хүүхдүүд тоглохыг, хийлийн намуухан аяз эгшиглэхийг сонс. Зөөлөн буйдан, даашинзны торгомсог материал, хүзүүнд үс чинь хүрэхийг мэдэрч болно. Сонс, хар, амтал, хүр, үнэрлэ. Байж болох хамгийн сайхан зүйлсийн бүхий л мэдрэхүйгээрээ мэдэр.

Өдөр 5 –Зорилго, мөрөөдлийнхөө тухай бод. Ирэх сард өглөө эрт босч хэвших, англи хэлний ярианы чадвараа сайжруулах, усан бассейнд явах, уран бичлэгийн дамжаанд сурах, иог бясалгал хийх зэрэг улам “гялалзахын” тулд хийхээр төлөвлөж буй зорилгуудаа эргэн нэг хар. Амстердамын гэрэлт гудамжаар алхах тухай мөрөөдлөө, хайрттайгаа хамт зах хязгааргүй Байгал далайг үзэх тухайгаа, хэзээ нэг өдөр өөрийн гэсэн ном туурвих талаар, сайн үйлсийн ажил хийж нийгэмд зөв үйл бүтээх тухайгаа гээд өөрийн мөрөөдлүүдээ бодож оюун санаагаа сайхан зүйлсээр дүүргэхэд өнөөдрийн 10 минутыг зарцуул. Амьдралдаа хийж бүтээхээр зорьж буй эерэг зүйлсийн талаар бодоод нэг л мэдэхэд инээмсэглэн зогсож байгаагаа чи анзаарах болно.

Дээрх дасгалыг оюун санаанд чинь амар амгаланг авчирч, өөрийгөө илүү их танихад, бас амьдралдаа таниж илүү их хайрлахад туслах болно. Өдөр бүрийг өөрийгөө танихад, сайн зүйл бодоход зарцуулдаг байгаарай. Үүнд л бяслагалын мөн чанар оршино.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(106)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2017-10-23
Chin setgeliin bish hudlaa hiisver zuvluguu ih tavih boljee. Ug ni ih gaigui yavj baisan site yumsan.

Зочин: Zochin.   2017-10-20
Ene goolingoo odoo yasan yadargaatai yum be. Neg medee taviald asuu.mn shal tuvugtei yum

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com