ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үзэсгэлэнтэй байя

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 22

Өглөө бүхэн өөртөө “гүнж” гэж хүлээн зөвшөөрөгдхөөр толиныхоо өмнө суудагсан. Цаг завтай үедээ зорилгоо тултал биелүүлээд сандалнаасаа өндийх тохиолдол цөөнгүй бий. Нүүрээ будна гэдэг зарим эмэгтэйчүүдийн хувьд цаг зав зориулан хийх чухал ажил, харин заримынх нь хувьд цагийн гарз мэт байдаг шүү дээ. Гэхдээ бид нүүрнийхээ бүх өө сэвийг дарж, танигдахын аргагүй хөөрхөн болсон ч өөрийнхөө хүссэн “гоо үзэсгэлэн” гэгчид хүрч чаддаг билүү?

Үзэсгэлэнтэй байя

Өнөө өглөө би өөрөөсөө “Чи үнэхээр зуун хувь үзэсгэлэнтэй болоод босож чадаж байна уу?” гэж асуусан юм. Хариулахад үнэхээр хэцүү байлаа. Хэдий би хэн нэгэн хөөрхөн эмэгтэйг өөртэйгөө харьцуулж жижигхэн хамар, бага зэргийн сэвхтэй нүүрээ голдог төрлийн хүн биш боловч энэ асуултад хариулахдаа тээнэгэлзэв. Урьд орой нь маск тавьсан нүүрийг будахад хэчнээн урамтай байдаг билээ дээ. Бас шинэ авсан уруулын будаг өөртөө итгэх итгэлийг “сөб” хийтэл өргөдөг. Гэтэл би хэчнээн гоёж гоодож гаднаасаа хөөрхөн болсон ч миний сэтгэл энэ толины өмнөөс үзэсгэлэнтэй болоод босдог билүү? Үгүй ээ би сэтгэлээ чанартайхан будаг худалдаж аваад нүүр шигээ хөөрхөн болгох боломжгүй шүү дээ. Ер нь хэн ч ингэж чадахгүй. Сэтгэлээ нүүр шигээ шунхдаад үзэсгэлэнтэй болгочихдог байсан бол хэчнээн амар. Өглөө гэрээсээ хөөрхөн болоод гарсан ч замд таарсан таагүй зүйлст бухимдаж, ажил дээрээ бүтэлгүйтвэл сэтгэлээр унан, заримдаа өөрийгөө зүхэж, авахыг хүссэн зүйлд мөнгө хүрэхгүй бол гутарч, замын түгжрэл, цаг агаар зэрэгт хэтэрхий их ач холбогдол өгөн стресстэх тохиолдол цөөнгүй бий. Гэтэл яагаад бид “сэтгэл”-ээ нүүр шигээ будаж, бие шигээ хувцаслаж болохгүй гэж. Орой унтахдаа сэтгэл зүрхэндээ ч бас “өөдрөг үзэл” гэдэг маск тавья. Хамгийн чанартай хамгийн үнэтэйг нь. Маргааш өглөө ажилдаа явахдаа шинэхэн авсан уруулын будгаараа сэтгэлээ ч бас будья. Энэ бол урам зориг юм. “Амжилт хүсье хонгор минь өнөөдөр үзүүлээд өгөөрэй. Чи бол хамгийн шилдэг нь” гэж өөртөө хэлье. Бүх зүйлээрээ үзэсгэлэнтэй байя. Гадаад үзэмжээрээ бас дотоод сэтгэлээрээ. Бүх зүйлд эерэгээр хандъя. Аливаа зүйлээс сайн сайхныг нь олж харъя. Нүдээ хичээнгүйлэн буддаг шигээ нүдээрээ ертөнцийг үзэсгэлэнтэй болгож харъя, нүүрээ өө сэвгүй энгэсэгддэг шигээ нүгэл хийсэн хүнийг ч гэмгүй гэж итгэе, уруулаа улаан, ягаан олон өнгөөр буддаг шигээ сэтгэлээ урам зориг, эрч хүч, гэнэн цагаахан өнгөөр будъя. Навчис нь унаж нүцгэрсэн мод, цас нь хайлж цоохортсон газар, гунигласан хүмүүс, гадаах утаатай тэнгэрийг өнгө оруулж харъя, бүгдээрээ бүх зүйлийг өөрийнхөө зүрх шиг, царай шиг үзэсгэлэнтэй болгоё. Өөртөө буй бүхнээрээ үзэсгэлэнтэй байя. Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(567)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Enji.   2017-10-24
Huurhun shuu Goolingoo. Hamgiin gegeen bas heregtei medeelluud belddeg. 1 jil nam gum baisan Goolingoo mini hureed irj. Erch huch bayar bayasgalang beleglegch huurhun Goolingoo mini chamd bas amjilt husiye.

Зочин: lily.   2017-10-24
saihan niitlel bn bayrlalaaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com