ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралыг чинь аажим аажмаар өөрчлөх 15 “жижиг” дадал

Чөлөөт цаг  | 2017 / 10 / 28

Амьдралын хэв маягаа өөрчлөх мэдээж тийм ч амар биш. Эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэвшил, ажил карьер, харилцаа зэрэгтээ томоохон өөрчлөлт хийхийг хүсэж байвал эдгээр жижиг зүйлсийг дадал болгон хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Амьдралыг  чинь аажим аажмаар өөрчлөх 15 “жижиг” дадал

1. Биеийн эрүүл мэндээ сайжруулахын тулд
Өглөө бүр ус уух, хүнсэндээ ногоо жимс хэрэглэх талаар түр хойш тавья. Харин:

Сунгалт, сунгалт бас дахин сунгалт – Аль болох цаг тутамд тодорхой минутыг зарцуул. Хэрэв мартаад байвал утсан дээрээ сануулах сэрүүлэг тавиж өөртөө дохио өг. Ялангуяа суугаа ажил хийдэг хүмүүс тогтмол хийж байх нь чухал. Чиний бие их ажлын хажуугаар завсарлага авч, идэвхитэй хөдлөх эрхтэй шүү дээ. Хэрэв ямар дасгал хийхээ мэдэхгүй бол ЭНИЙГ уншаарай. Эсвэл доорх бичлэгийг үзээд дагаад хийгээрэй.

Самар ид – Самар, самарны төрлийн бүтээгдэхүүн цүнхэлж яв. Хоолыг орлох бүтээгдэхүүн болох бөгөөд тархины үйл ажиллагааг дэмжин, ой тогтоолтыг сайжруулахад сайнаар нөлөөлдөг. Мөн хүнд хоол хүнс идэхээс татгалзахад чинь туслах эрүүл сонголт болно.

2. Оюун санааны эрүүл мэнд ч бас чухал
Асуухаасаа битгий санаа зов
– Зүгээр л асуу. Их сургуулийн ангид минь “мянган яагаад” гэдэг хочтой охин байдаг байсан юм. Тэр багш нараас үргэлж л яагаад гэж асуудаг. Үүнээсээ болж ийм хоч авсан юм л даа. Тэр мэдэх мэдэхгүй бүхий л зүйлсээ асууна. Мэдээж энэ нь хэн хэнд нь ашигтай байсан. Яагаад гэвэл ихэнх оюутнууд “яагаад” гэж мэдэхгүй зүйлээ асуухаас яагаад ч юм төвөгшөөдөг. Харин дотроо асуучих юмсан гэж боддог байсан зүйлсийн хариутыг тэр авч өгдөг байлаа.

Та юу гэж бодож байна, үүний учир нь юу вэ, туршлагаасаа хуваалцаач, үүнийг яагаад ингэж хийх болов гэх зэрэг сонирхож байгаа бүхнээ асуу. Бүү нэрэлх, бүү санаа зов. Асууснаар чи нэг шинэ зүйлийг сурна уу гэхээс лав л алдахгүй. Яагаад гэдэг асуулт чамд “ашиг” л авчирна.

Урлагийн мэдрэмжээ “торд” – Ажлын орчиндоо урлагийн ямар нэг зэмсэгийг байрлуул. Ажлын чөлөөт цагаараа тоглож урам зоригоо хөгөл. Багахан цагийг өөр зүйлд зарцуулснаар ажлын бүтээмжээ хэд дахин нэмнэ гээд боддоо. Жишээлбэл буддаг ном авчирч 20-хон минутыг будахад зориул, гитар, эвлүүлдэг тоглоом, судоку, үгийн сүлжээ зэргийг хэвлэж аваад ажлын стрессээ тайл. Дараа нь чи өөрөө л “Заза, гялалзуулчихъя” гээд шууд ажилдаа ханцуй шамлана гэж мэд.

Чшшш, чимээгүй – Өдрийн маш бага цагийг зүгээр л “чимээгүй” байхад зарцуул. Энэ нь заавал бясалгал байх шаардлагагүй. Ая тухтай байрлалд сууж хэдхэн минутыг юу ч ярилгүй нүдээ аниад төвлөр. Бодлоо ч бас чөлөөл. Эсвэл хоёрхон минутын турш юу ч хийлгүй ЭНД дарж ая сонсоорой.

Бодоход цаг зарцуул – Өдрийн тэмдэглэл хөтөлж тухайн өдрийн үйл явдлаа баримтжуулсан ч болно. Унтахаасаа өмнө өөрт тохиолдсон бүхий л зүйлсийг буулга. Үүнд ямар нэг засвар хэрэггүй. Байгаагаар нь бичээрэй, заавал ойлгомжтой байх албагүй. Ингэх нь өөртөө дүгнэлт хийхээс гадна алдаан дээрээсээ суралцах, сурч мэдсэн зүйлээ улам бататгахад туслана. Мөн стресс бууруулахад тустай.

3. Бүтээмжээ илүү сайжруулахын тулд
Чамд урам зориг өгдөг, зөвлөдөг хүнтэй бол
– Ажил мэргэжил, хичээл сурлага, амьдрал ахуй, гоо сайхан байх тал дээр хэн нэгнээс үлгэр дуурайл ав. Чамд урам зориг өгдөг хүнтэй ярилцаж чамайг “цэнэглэх” сайхан зүйлсийг сонс, зөвлөгөө хүс, эрч хүч урам зориг өгөх туршлагыг нь яриулаарай. Мөн өөрт тулгарсан асуудал дээрээ зөвлөгөө хүсээрэй. Ажлын арга барилаа хэрхэн сайжруулах, асуудлыг ямар арга замаар шийдэх, аль сонголт нь зөв байх вэ зэрэг өөрийн хүч дутах зүйл дээр чамаас хэд хэдэн шат илүү хүнд ханд. Яагаад бүх асуудлгыг өөрөө л шийдэх гэж зүтгэх хэрэгтэй гэж. Чамд ч бас чамайг аврах “баатар” байг л дээ, тийм ээ.

15 минутыг үр дүнгээ харахад зарцуул - Тухайг өдөр төлөвлөгсөн ажлуудын хэдэн хувь биелснийг хар. Ажил дээрээ ямар ахиц дэвшил, алдаа эндэгдэл, амжилт гаргаснаа бод. Өөрөөр хэлбэл бүтээмжээ сайжруулахын тулд өмнөх зүйлсээ эргэн харах хэрэгтэй гэсэн үг юм. Нэг өдрийн ажлын бүтээмжийг 100% гэж үзвэл чинйх хэдэн хувьтай явж байна.

Түр хаа – Ажлын бүтээмжийг унагадаг нэг зүйл бол сошиал медиа. Ажил хэргийн бус тохиолдол аль болох унтраадаг байгаарай. Гол ажлуудаа нугалсны дараа фейсбүүк, инстаграмд цагаа “үрж” болно шүү дээ. Харин тэрнээс өмнө нь бол үгүй шүү. Хонгор минь. Учир нь чи амжит өөд тэмүүлж яваа хүн. Энэ зэргийн хэрэгцээг хязгаарлаж, хэрэгтэй үедээ л ашиглаад байж чадна шүү дээ.

4. Харилцаагаа илүү сайжруулахын тулд
Дотны хүмүүстэйгээ холбоо барь
– Ажил ихтэй завгүй явааг чинь сайн мэдэж байна. Гэхдээ хэчнээн завгүй байсан ч дотны хүмүүстэйгээ утсаар ярьж, тэдний мэндийг мэдэж, эсвэл чин сэтгэлийн үгтэй зурвас үлдээхэд хэзээ ч бүү цагаа харамлаарай. Харилцаагаа “усалж” байх нь чиний амьдралдаа хйих ёстой чухал зүйлсийн нэг шүү дээ.

Талархал илэрхийл – Амьдралаа чамд зориулж, чиний төлөө бүхнийг хийдэг ээж аавдаа, алдаа оноог чинь дэнсэлж амьдралын чинь бүх үед хамт байдаг найздаа, амьдралын хичээлийг чамд заасан багшдаа, өчигдөрхөн тус хүргэсэн ажлын хамтрагчдаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэл. Мөрөөдлийн ажлаа хийж байгаадаа, хүссэн зүйлийнхээ араас тууштй зүтгэж чаддаг, үргэлж сайн сайнхыг бодож бусдад инээмсэглэл түгээж чаддаг өөртөө бас таларх. Талархал хэнд , юунд ч байж болно. Гол нь түүнийгээ илэрхийлдэг, мэдэрдэг байх хэрэгтэй шүү, хонгор минь. Амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхад туслана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хариулахаасаа өмнө бод - Юу бусдыг зүрхийг шархлуулж, сэтгэлийг өвтөгдөг гээч? Бодлогогүй хэлсэн үгс. Тэгэхээр хэлэхээсээ өмнө боддог бол. Хэлэх үг чинь бусдад хэрхэн тусахыг тооц. Мөн өөрийн мэдэлгүй л бусдын яриаг нь тасалж өөрийн үзэл бодлоо ярьж эхэлдэг бол одоо үүндээ анхаарах цаг болсон. Харилцаагаа сайжруулж, үнэ цэнтэй хэвээр нь авч үлдэхийг хүсэж байгаа бол өнөөдрөөс эхэлж хариулаахасаа өмнө нь боддог байгаарай.

5. Нийгэмдээ илүү их зүйл өгөхийн тулд
Амьдарч байгаа орчиндоо сайн үйл хий
– Ойр орчинд байгаа хогоо санаачилгаараа цэвэрлэ, хөршүүдтэйгээ эсвэл хамт олноороо мод тарь.

Айл саахалтын харилцаагаа торд – Ойролцоо амьдардаг хүмүүстэйгээ эерэг харилцаатай байхыг хичээгээрэй. Тэднээс мэнд асуу.

Сайхан сэтгэлээ түгээ – Сайн үйлсийн аянд нэгдэж нийгэмд төлөө үйлд гар бие оролц. Хандивийн аянд нэгд, сайн сайхан зүйлсэд цаг зарцуул. Тусламж хэрэгтэй нэгэнд эд материалын болоод сэтгэл санааны тус хүргээрэй. Амнаасаа үргэлж сайн сайхан үгс унага.

Дээрх дадлуудыг өдөр тутамдаа хэвшүүлснээр амьдралаа илүү сэтгэл хангалуун байж, инээмсэглэх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(982)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com