ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний өөртөө өгдөг “аминчхан” зөвлөгөө

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 30

Ганцаардсан үедээ, сэтгэл гундуухан явахдаа, бүтэлгүйтчихээд учраа олохгүй байхдаа, өөрийгөө ойлгохгүй мөчүүдтэй нүүр тулсан үедээ бусдаас биш өөрөөсөө зөвлөгөө хүсэж болох тухай бодож байсан уу? Өөрийгөө хөл дээр нь босгоод, эрүүгээ хатан хаан адил өргөж явахын тулд хэн нэгний нөмөр нөөлгийг хайлгүйгээр бид өөрөө өөрсөддөө тусалдаг байж яагаад болохгүй гэж? Ингээд би өөртөө өгдөг аминчхан зөвлөгөөгөө та нартайгаа хуваалцъя.

Миний өөртөө өгдөг “аминчхан” зөвлөгөө

1. Би яавал сэтгэл хангалуун амьдрах вэ? гэдэг тухай боддог - Хийхийг хүсэж байгаа зүйл, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл минь яг юу вэ? Тэр л хүслээрээ амьдарч чадаж байгаа эсэх талаар өөртэйгөө ярилцдаг. Хэрэв үгүйсэн бол дуртай зүйлээ хийж, мөрөөдлөөрөө амьдрахын сайхныг мэдэрч чадахгүй. Алдарт Коко Шанел, Марк Зукерберг нар сургуулиа төгсөөгүй ч өөрсдийн жинхэнэ мөрөөдлийг олж түүгээрээ амжилт гаргасан байдаг. Сургуулиа орхи гэж хэлэх гээгүй юм шүү. Хамгийн гол нь өөрийн жинхэнэ хүслээ олж түүгээрээ амьдраарай л гэж хэлэхийг хүсэж байна. Жишээлбэл, би өөрийн гэсэн номоо туурвина гэж мөрөөддөг юм. Үүний тулд өдөр бүр хамгийн багадаа нэг хуудас бичвэр бичдэг. Ингэснээр би өдөр бүр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө алхам хийж чаддаг бас мөрөөдлөөрөө амьдардаг.

2. Би хэн нэгнээс хамаарахгүйгээр 100 хувь “бүтэн” байхыг хичээдэг - Хайр дурлал, гэр бүл, ажил мэргэжил гээд бүх зүйл дээр хэн нэгнээс хамааралтай байдаг бол өөрийнхөө хүсэж буй амьдралаар амьдрана гэдэг юу л бол. Аав ээж чинь чиний өмнөөс шийдвэр гаргадаг, найз нөхөд чинь л байхгүй бол уйтгарт автдаг, найз залуу чинь анхаарал тавихгүй бол гундаж эхэлдэг бол өнөөдрөөс бүх зүйл дээр бие даасан болж эхлээрэй, хонгор минь. Учир нь бусдаас хамаарч байж л жаргалтай болдог энэ хэв маягаас татгалзахгүй бол хэзээ ч жинхнээсээ аз жаргалтай болж чадахгүй.

3. Би сайн сайхан зүйлсээс урам зориг авдаг - Өнөөгийн нийгэм бухимдал ихтэй байна гээд л сөрөг зүйлийг нь хараад байвал асуудал өчнөөн олноороо л бий. Гэхдээ зөвхөн эерэг бүхнийг бодож, сайхан зүйлсээс л урам авч яагаад болохгүй гэж?Амжилттай яваа хүмүүсийн ажлын арга барил, эгэл жирийн нэгний амьдралынх нь сэтгэл хөдлөм түүх, аз жаргалд хөтлөх хөөрхөн кино, урам зориг авахуйц сайн бичигдсэн ном, сайн найзын амьдралын эерэг хандлага, эгчийн өгдөг дурлалын зөвлөгөө гээд урам зориг авах, аз жаргалтай болгох зүйлс хаа сайгүй. Гагцхүү үүнийг харах мэлмийгээ нээх хэрэгтэй гэж би өөртөө үргэлж сануулдаг.

4. Би дотоод хүнээ сонсоход цаг гаргадаг- Тэмдэглэлийн дэвтэр, үзэг аваад ойрын өдрүүдэд надад юу тохиолдсон талаар, сэтгэл санаа ямар байна, юу шинээр сурч мэдсэн, юун дээр алдсан, ямар зорилго тавиад байна, үүндээ хэрхэн хүрч байгаа тухай зэрэг амьдралынхаа бүхий л зүйлсийн талаар нухацтай бодож, “хаана явна вэ” гэдгээ эргэцүүлэхэд цаг зав гаргадаг. Дотоод хүн минь юу хүсэж байгааг мэдэхгүй аваас өөрийгөө гээж орхино шүү дээ.

Дээрх бүгдийг хэрэгжүүлснээр би өөрийгөө бага багаар таньж мэддэг. Өөрийгөө эрэх аялал өөрөө маш урт хугацаанд үргэлжлэх, утга учиртай зүйл шүү дээ. Өөрийгөө таньж мэдсэнээр хүн илүү аз жаргалтай, зорилготой, амжилттай, сэтгэл хангалуун болдог. Тиймээс дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхээс гадна wwwa.acyy.me-рүү ороорой. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2017-10-31
reklam

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com