ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөртэйгөө ярилцах энгийн аргууд

Ажил & Мөнгө  | 2017 / 10 / 31

Завгүй амьдралын хэв маяг, бухимдал стресстэй нийгмийн урсгал дунд чи өөрийгөө гээчихсэн яваа юм биш биз? Өөртэйгөө ярилцаж, юу хүсэж байгаагаа, хэрхэн өөрчлөгдснөө, амьдралдаа юуг нэмж, юуг орхисон тухай гээд зөвхөн өөрийнхөө амьдралын талаар цаг гарган бодсон нь хэзээ вэ?

Өөртэйгөө ярилцах энгийн аргууд

Өөртэйгөө ярилцахын тулд чи заавал харанхуй өрөөнд лаа асаан, бодол болон суух шаардлагагүй. Энгийн аргуудыг ашиглаж өөртөө заавал цаг гаргаарай.

1. Сэдлээ олж ав – Аливаа зүйлийг эхлүүлэхэд сэдэл хэрэгтэй. Сэдэл төрөөгүй тохиолдолд үйлдэл хийхгүй шүү дээ. Тиймээс эхлээд өөртэйгөө ярилцах сэдлийг алхам тутамдаа олж авахад оюунаа чиглүүлэх хэрэгтэй. Ямар нэг зүйлээс хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрснийхээ дараа эсвэл хэн нэгний талаар сайн ч бай муу ч бай бодол тээснийхээ дараа “Яагаад надад ийм мэдрэмж төрөв? Яагаад би ингэж бодоход хүрэв? Энэ зөв үү?” гэж асууж болно. Тухайн сарын зурхайгаа уншиж байгаад ирээдүйн тухай, өөрийнхөө тухай бодож болно. Хэн нэгний үйлдлийг хараад “Энэ зөв үү? Хэрвээ би энэ хүний оронд байсан бол яах вэ?” гэж өөрөөсөө асуух хувилбар ч байна. Дуртай хөгжмөө сонсож байхдаа “Миний хэзээ ч уйдахгүй 10 дуу” гэсэн гарчигтай плэйлист үүсгэнгээ тухайн дуунууд чамд ямар мэдрэмж төрүүлдэг, түүний ард байх чамтай холбоотой түүхүүдийн тухай бодонгоо тэмдэглэл хөтөлж ч болно. Эсвэл wwwa.acyy.me рүү ороод өөрийнхөө төрсөн он сар өдрийг хийгээд мэдээллээ уншаарай. Энэ бол өөрийнхөө талаар бодож, өөрөө өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

2. Цахим орчноос чөлөөлөгд – Дотоод ертөнцөөрөө аялж, өөртэйгөө ярилцах цаг зав гаргахыг хүсэж л байгаа бол хамгийн түрүүнд утасны интернетээ унтрааж, цахим орчноос түр завсарлага ав. Ингэж байж л чиний анхаарал өөр дээрээ төвлөрч, ярилцах боломж олдоно.

3. Түгжрэлийн цагийг ашигла – Автобусанд түгжирч явахдаа утсаа маажиж, фейсбүүк ухаж, хов живэнд анхаарал хандуулж яваа юм биш биз. Үүний оронд түгржэлд зогсох хэдэн минутыг үр ашигтай өнгөрөө. Намуухан дуу чихэвчээр сонсож ойрын өдрүүдэд болсон зүйлсийн талаар бясалган, алдаа оноогоо дүгнэ. Эсвэл өнгөрсөн долоо хоногт уншсан Анна Каренина номын тухай бодож тэндээс юу ойлгосон, амьдралын ямар учгийг олж нээсэн, өөрийнхөө амьдралтай холбон бодож, тэндээс юу сурж, ямар алдааг давтахгүй байхыг ойлгосон зэргийг ч бодож болно шүү дээ. Хамгийн гол нь бодсон зүйл чинь үр дүнтэй байх хэрэгтэй.

4. Бяцхан аяллуудыг туршиж үз – Сүүлийн үед үүнийг чи олон удаа сонссон байж магадгүй. Гэхдээ энэ бол өөрийгөө таних болоод өөртэйгөө ярилцах шилдэг арга юм шүү. Учир нь чи аяллаар дамжуулж хийж үзээгүй зүйлстэйгээ нүүр тулж, тэндээс суралцаж бас өөрийгөө нээх болно. Би үүнийг чадах уу, чадахгүй юу? үүнийг хийхэд би бэлэн үү, үгүй юу? үүгээр дамжуулж ямар чадвар, мэдлэг, хандлага надад төлөвших вэ? зэрэг олон асуулттай нүүр тулж, хариулт нь өөрийгөө олоход туслана.

5. Бусадтай цагийг өнгөрөө – Өөртэйгөө ярилцах гэдэг нь ганцаараа байж олон зүйлийг эргэцүүлэхийг л хэлдэг гэж бодож байна уу? Үгүй дээ. Олон дунд орж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй байж, хүмүүстэй хамт цагийг өнгөрөө. Ингэснээр чи олон дунд байхад тохирох хүн эсэхээ, яг юу хүсээд байгаагаа, өөрийнхөө зан чанар, аливаад хандах хандлагаа мэдэх боломжтой. Жишээлбэл чи олны дунд байж тэндээс аз жаргалыг мэдэрдэг байж болно, эсвэл бүр тэндээс зугтахыг хүсэж ганцаараа байх хэрэгтэйгээ ойлгож болно, мөн ижил хандлагатай хүмүүсийг олж нөхөрлөж болно. Аль хандлага давамгайлж, аль хэв маяг нь чамд тохирохыг мэдэж ав.

Энэ мэтчилэн дэлхий дээрх хамгийн чухал хүн болох өөртөө зориулж, тэр дундаа дотоод хүндээ зориулж цаг гаргах олон арга байж болно. Хамгийн гол нь тууштай бас нээлттэй байгаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(257)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Anita.   2017-11-01
зээл! зээл !! зээл !!! Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна. Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com