ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүрний маскны шилдэг 5 ашиг тус

Гоо сайхан  | 2017 / 11 / 03

Нүүрний маск нь бидний арьсыг богинохон хугацаанд тэжээлээр тэтгэж, хүссэн хэмжээнд аваачдаг гайхалтай бүтээгдэхүүн юм. Маск нь дотроо арьсны онцлог, нас, зориулалтаараа өөр өөр байдаг ч эцсийн үр дүн нь ижилхэн буюу бидний арьсыг сайхан байлгах. Маскыг бид баяр ёслолд орохын өмнөх орой л нүүрэндээ тавьдаг байх нь элбэг. Тэгвэл арьс арчилгаагаа юу юуны тэргүүнд тавьдаг Солонгосын одууд өдөр бүр нүүрэндээ маск тавьдаг.

Нүүрний маскны шилдэг 5 ашиг тус

Бүгдээрээ ч бас нүүр будалтын өмнө, мөн долоо хоногт ядаж 3-4 удаа нүүрэндээ маск тавьдаг болъё. Ингэснээр нүүрэнд ямар 5 ашиг тустайг дэлгэрэнгүй авч үзвэл:

1. Арьсны нүхийг цэвэрлэнэ
Бид орой бүр нүүрнийхээ будгийг арилгаж унтдаг ч арьсны гүнд байгаа бохирдлыг төдийлөн цэвэрлэж чаддаггүй. Тэгвэл сайн маск арьсны нүхэнд орсон бохирдол, тослогийг суллаж нэг ёсондоо бол шингэлж өгдөг. Ингэснээр арьсанд бөглөрч цаашлаад байгаа бохирдлыг наашлуулан цэвэрлэх боломжтой болно гэсэн үг.

2. Арьсыг услана
Хуурайшсан арьс гэдэг услаагүй удсан цэцэгтэй адил. Тэгвэл маск нь нүүрэнд чийгшлийг хурдан хугацаанд дээд зэргээр өгдөг бүтээгдэхүүн юм. Маск нь арьсны эпидэрмисийн гүн рүү нэвтэрч чийгшүүлэн, уян хатан чанарыг сайжруулдаг.

3. Хялгасан үрчлээсийг арилгана
Үрчлээ үүсэх томоохон шалтгаануудын нэг нь арьсанд чийг дутсанаас болдог. Ялангуяа нимгэн арьстай нүдний эргэн тойронд үрчлээ хурдан үүсдэг. Тиймээс зовхиндоо маск тавихаа ч бас мартаж болохгүй шүү. Зовхио тойрсон харлалт, жижиг үрчлээг масканд даатга.

4. Шинэ арьсыг бэлэглэнэ
Таны арьс хэрвээ ядарч өнгөө алдсан бол өөрийн арьсны онцлогт тохирох маскыг тогтмол тавьснаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Таны арьс аажим аажмаар амин дэм, эрдсээ авч эрүүлжих болно.

5. Амралт
Халуун ваннандаа орж хэвтээд нүүрэндээ маск тавиарай. Хамгийн сайхан амралт тэр байх болно. Биеийн болоод нүүрний арьс чинь тэжээлээр бүрэн хангагдсан булбарай болсныг мэдрэх тэр л мэдрэмж...

Арьсаа цэвэр толигор залуугийнх шигээ өнгөлөг байлгахыг хүсвэл маскыг хэрэглэж заншаарай. Удахгүй л та нүүрний бүтээгдхүүнүүд дотроосоо өө дардаг кремэнд биш масканд илүү их хайртай болсон байх вий. Косметикийн онлайн дэлгүүр www.goolingoo.shop -т таны арьсанд тустай маскны сонголтууд ч бий. Яг одоо онлайнаар захиалаад гэртээ хүргүүлээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(501)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com