ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг залуухан харагдуулах гоо сайхны 8 бүтээгдэхүүн

Гоо сайхан  | 2017 / 11 / 07

Эргээд 18 настай байсан шигээ залуу болохын тулд арьсаа татуулах, хамраа өндөрлүүлэх, ботокс хийлгэх гэж яаралгүй зөвхөн хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ сонголтод анхаараад үзвэл ямар вэ?

Чамайг залуухан харагдуулах гоо сайхны 8 бүтээгдэхүүн

Бид бүгдээрээ л үрчлээгүй сайхан арьстай, залуухан харагдахыг хичээдэг. Гэтэл зарим залуу охидын нүүр будалт наснаас нь илүү овортой харагдуулах тохиолдол ч бий. Арьсаа залуу хэвээр нь хадгалахын тулд арьс арчилгааны дэглэмийг сайтар мөрдөж, нарны тосыг тогтмол хэрэглэж, хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүний сонголт болоод будалтаар хэрхэн залуухан харагдаж болох аргатай танилцацгаая.

1. Гялалзаж яв
Уруулийн будаг бол эмэгтэй хүний гоо сайхны зэвсэг гэж хэлж болно. Тэгвэл та залуу хатагтай шиг уруулыг цогцлоохийг хүсвэл аль болох цайвар ягаан, гэгээлэг өнгөтэй будгийг сонгоорой. Цайвар өнгийн уруулын будгийг хэтэрхий ихээр тодруулж тавих хэрэггүй. Мөн илүү натурал харагдуулах гялалзуулагчтай тунгалаг өнгөлөгч бас сайхан сонголт. Дээр нь сайхан инээмсэглэлээ нэмчихсэн байхад л болоод явчихна.

2. Нүдээ нээ
Сормуусны будаг бол нүдийг чинь цоглог, эрч хүчтэй, залуулаг харагдуулах хүчирхэг зэвсэг. Уртасгагч, өтгөрүүлэгчтэй сормуусны будгийг сормуус дэрвийлгэгчтэй хамт ашиглаарай. Өөрчлөлт нь нүдэн дээр чинь ил харагдана.

3. Арьсныхаа сул талыг“нуу”
Цаг хугацааны эрхээр үүссэн бяцхан үрчлээг “нуух” –ын тулд нүүр будалтын суурь буюу праймер, бэйсийг хэрэглэж заншарай. Нүүр будалтын суурь нь арьсыг будагны хорноос хамгаалахаас гадна будганд бэлдэж гөлгөр болгох үйлчилгээтэй болохоор зураасан үрчлээг далдалж чадна. Монгол бүсгүйчүүдийн маань ихэнх нь нүүр будалтын энэ шатыг алгасчихдаг шүү дээ. Хэрвээ чи ч тэдний нэг бол яг одоо арьсандаа тохирох суурийг сонгож хэрэглээд нүүрээ будаад үзээрэй.

4. Контурны хүчийг мэдэр
Нүд тод биш байх үед цаанаа л уйтгартай, цонхигор харагддаг. Тиймээс нүдээ илүү тод, том харагдуулахын тулд контур эсвэл нүдний харандаа хэрэглэ. Нүдний шугамаа дагуулан цэвэрхэн зурж, илүү натурал төрхөө тодотгож өгөөрэй.Мөн доод зовхио мартаж болохгүй шүү.Бор өнгийг сонговол зөөлөн үзэсгэлэнтэй төрх бүрдэх болно.

5. Нунтгийг сонго
Үрчлээ үүсээд эхэлчихсэн л бол шингэн энгэсэгнийхээ хэрэглээг багасгах нь дээр. Учир нь шингэн хэлбэрийн энгэсэг үрчлээг илүү тодруулчихдаг муу талтай. Тиймээс нунтаг пудрийг хэрэглэснээр илүү толигор, гэрэлтсэн харагдана.

6. Үзэсгэлэн гоог хацраасаа бүү салга
Хацар өнгөлөгчний хүч чадлыг дутуу үнэлэх хэрэггүй. Зөөлөн ягаан, тоорын өнгөтэй хацар өнгөлөгчийг хэрэглээрэй. Эсвэл бага зэргийн гялалзуулагч, гэрэлтүүлэгч хэрэглэсэн ч болно. Энэ нь нүүрний хэлбэрийг зөв харагдуулаад зогсохгүй будаг сайхан шингэсэн мэт л үзэсгэлэнтэй харагдуулна.

7. Гэрэл, сүүдрийг гартаа оруул
Ялангуяа гэрлийг хөмсөгнийхөө дээд болон доод талд тавихаа мартаж болохгүй шүү. Энэ нь царайг чинь илүү гэгээлэг харагдуулна.Харин сүүдрийг хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарч, сайтар уусгаарай. Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзээрэй.

8. Хөмсгөө байгалийнхаар нь байлга
Сүүл хэсгийг нь тодруулж, урагш нь уусгадаг будалтыг түр хойш тавья. Үүний оронд бүдэг бор өнгөтэй эсвэл өнгөгүй гелээр самнаж будаарай. Хүсвэл зэрлэгийг нь зулгааж болно. Зулгаахгүй ч хэлбэр нь гоё гарж байвал заавал зулгаах албагүй шүү дээ.

Эцэст нь хамгийн чухал нь арьсаа гаднаасаа болоод дотроосоо маш сайн чийгшүүл. Ус сайн ууж нүүр будалтын өмнө чийгшүүлэх тоник, эссэнцийг хэрэглэж мөн орой унтахдаа чийгшүүлэгч тос, маск тавих хэрэгтэй. Чийг дутсан арьс л хамгийн хурдан хөгширдөг. Тиймээс арьсаа усалцгаая.

Харин дээрх бүтээгдэхүүнүүдээс www.goolingoo.shop -т эдгээр бий. АНУ-д үйлдвэрлэгддэг анхны Монгол брэнд "Khadaan" - ы бүтээгдэхүүнүүдээс сонгоод үзээрэй.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(453)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com