ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Давуу талаа хэрхэн нэмэх вэ?

Ажил & Мөнгө  | 2017 / 11 / 09

Оюутан байхад нэг зүйл миний сэтгэлийг тэрхэн зуур ихэд зовоосон юм. Учир юунд гэвэл манай ангийн зарим оюутнуудын илтгэх урлагийн чадвар нь дэндүү сайн хөгжсөн байлаа. Тэдний хажууд өөрийгөө голж яагаад бусад шиг сайн илтгэж чаддаггүй юм бол гэж сэтгэлээр унасан ч төдөлгүй миний бичгийн чадвар ангийнхны дунд хамгийн сайн байгааг олж харж, энэ чадвараа хөгжүүлэх тал дээр ихэд анхаарах болсон. Үүнээс хойш ахиж өөрийгөө голоогүй бөгөөд хүн бүрийн чадвар ондоо байдгийг, заавал бусад шиг байх гэж хичээх хэрэг байхгүйг ойлгосон. Хэрэв чи яг одоо өөрийгөө голж сэтгэлээр унасан, хэрхэхээ мэдэхгүй байвал дараах зөвлөгөөг Гоолингоо нь чамд санал болгож байна. Сул тал бус өөрийнхөө давуу тал дээр л төвлөрч түүнийгээ “зүлгээд” байгаарай, хонгор минь.

Давуу талаа хэрхэн нэмэх вэ?

1. Чи юу чаддаг вэ? Түүнийгээ улам сайжруул – Англиар наана цаана ойлголцчихдог бол аяллын хөтөч, орчуулагч хийж болно. Бялуу хийх хоббитой бол захиалга авч жижигхэн бизнес болгож болно. Хэрвээ чи усанд сайн сэлдэг бол мастерийн зэрэгтэй болтлоо хөгжүүлж яагаад болохгүй гэж? Энэ бол чи өөрийн давуу талаа зүлгэж, улам сайжруулж байгаа хэрэг юм шүү. “Practice makes perfect” буюу хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг дээ.

2. Ижил сонирхол, ертөнцтэй хүмүүсийг ол - Чи ном унших дуртай бол номын клубт хамрагдаж ярианы чадвараа дээшлүүлж, номоос ойлгосон зүйлээ бусадтай хуваалцан ухаан, чадвар хоёроо нэм. Уран зураг сонирхдог бол дугуйлан, арга хэмжээнд оролцож, үзэсгэлэн бүрийг алгасалгүй үз. Ижил сонирхолтой хүмүүстэй уулз, нөхөрлө. Туршлага судалж, туршлагаасаа хуваалц. Нэг л мэдэхэд чи нэг шат ахисан байх болно.

3. Зан чанараа сайн мэддэг бай - Өөрийгөө бага ч гэсэн мэдэхгүйгээр урагш алхана гэж бодож байгаа бол харанхуй замаар ямар ч гэрэлгүй явж буйтай адил. Өөрийн хандлага, давуу талыг мэдэж ав. Чи эрч хүчтэй, дайчин, юуг ч хийхээс буцдаггүй бол өөрийн хүсэж буй зүйлсийг туршиж үзэхэд алдах зүйл үгүй. Харин төрөлхийн тооцоотой, хашир бол эрсдлийн тооцоо гаргаж, статистик үзүүлэлт, зах зээлийн судалгаа гэх мэт салбарт ажиллавал амжилттай байж болох юм. Энэ мэтчилэн өөрийгөө сайн мэддэг болох хэрэгтэй. Үүний тулд wwwa.acyy.me рүү ороод өөрийнхөө төрсөн он сар өдрийг хийгээд мэдээллээ уншаарай. Энэ бол өөрийнхөө талаар бодож, өөрөө өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

4. Олон зүйлсийг туршиж үз - Алдчихна, бүтэлгүйтчихнэ гээд хойш суусаар байгаа юм биш биз? Үгүй шүү, чи амьдралыг таних, амжилттай амьдрах чин хүсэлтэй л байгаа бол аливааг хийхэд хэзээд бэлэн байх хэрэгтэй. Жишээлбэл чи яагаад зоригтойгоор өөрийн бяцхан бизнесийг эхлүүлж болохгүй гэж. Энэ үед олон бэрхшээлтэй тулгарах ч, түүнээс илүү сайхан зүйлсийг ойлгож, сурч, мэдрэх болно. Харин бэрхшээлийг даван гарч байгаа тэр үед асуудлыг чадварлагаар шийдэж байгаагаа олж харах үедээ чи өөрөөрөө бахархах болно. Үүнтэй адил олон зүйлийг туршаад үзээрэй. Чи алхам тутамдаа өөрийгөө нээсээр байх болно.

Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй. Хүн бүр чаддаг бас чаддаггүй зүйлтэй. Хүн бүрт давуу тал бий, сул тал ч бий. Харин сул талыг засаж, давуу талыг өнгөлж зүлгэж явах нь чиний өөрийнхөө төлөө хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг юм шүү.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(666)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com