ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би ажлын бүтээмжээ ингэж дээшлүүлсэн

Ажил & Мөнгө  | 2017 / 11 / 10

Хийгээд байгаад хэрнээ л ажил урагшилж өгөхгүй, амжилт нүдэнд үл торох “үр бүтээлгүй” өдрүүдтэй нүүр тулж байсан л байх. Миний хувьд ч мөн ялгаагүй. Яг энэ үед ажил амьдралынхаа хөл толгойг олохоо байж эхлэв. Өдөр бүр л “яаж илүү сайжрах вэ, ажлын бүтээмжээ хэрхэн дээшлүүлэх вэ?” гэх бодол толгойд эргэлдэнэ. Өөрийнхөө дутагдлыг мэдээд байгаа хэрнээ л “яг яаж” гэдэг асуултад огт хариулж чадахгүй явсан юм л даа. Харин доорх дадлуудыг бага багаар хэрэгжүүлж эхэлснээр ажлын бүтээмжээ урьдынхаасаа нэг шат ахиулж чадсан.

Би ажлын бүтээмжээ ингэж дээшлүүлсэн

Өглөө эрт босож хэвшснээр
Би сэрүүлгээ 10 минут тутамд дарж орхиод үргэлж л нойрмоглон босдог “ажилчин анги”-ийн бүсгүй байлаа. Яаруу сандруу бэлдсээр өглөөний цагаа хам хум уугаад (ихэнхидээ уухгүй) гарч, замын түгжрэлд явсаар ажилдаа хоцорч ирдэг хэв маяг амьдралаас минь салахгүй нэлээд удав. Өглөө бүр ийм байдалтай угтаж байгаа өөртөө “муу дүн” тавиад онц болгохын төлөө хичээж эхэлсэн юм. Ингээд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх алхам бол өглөө эрт босож хэвших гэдгийг ухаарав. Гэнэт эрт босох мэдээж амаргүй. Тийм учраас 10, 10 минутаар урагшилж “амжилтаа ахиулав”. Сэрүүлгээ олон даралгүйгээр 6:00 цагт босч , тайван бэлдэж, өглөөний цайгаа тухтай ууж, ажилдаа хоцролгүй ирдэг болов. Мөн сонин сэтгүүл эргүүлэх, ном сонин гарчиглах зэрэг зав ч олддог боллоо. Өглөө эрт босож дадахгүйгээр ажлаа амжилттай эхлүүлнэ гэж санах ч хэрэггүйг “яс махандаа тултал” ойлгож авсан шүү.

Ажлын төлөвлөгөө хөтөлдөг болсноор
Ажил маань нэг л эмх цэгцгүй, гараас гарч өгөхгүй байсан нь намайг бухимдуулж эхлэв. Ингээд төлөвлөгөөний дэвтэр авч өдөр бүрийн ажлаа дэс дараалалд оруулан тэмдэглэл хөтөлдөг боллоо. Эхлээд тухайн өдөр хийх бүх зүйлсээ жагсааж, дараа нь ажил бүртээ цаг зоодог болж, мөн долоо долоо хоногоор төлөвлөдөг болсон. Өглөө ирмэгцээ жагсаалтаа нягталж, хийх ажлаа төлөвлөхөд аравхан минутыг зарцуулдаг болсноор миний ажлын өдөр үр бүтээмжтэй, эмх цэгтэй болж эхэлсэн. Аа тийм, илүү сайн төлөвлөдөг болохыг хүсвэл ЭНЭ нийтлэлийг санал болгож байна.

Сошиал медиаг “зоригтой” унтрааснаар
Тэр бол цагийн гарз, ажлын дайсан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг байсан ч өглөө ирмэгцээ л мэдэгдлүүдээ шалгаж, найзуудынхаа чатанд хариу өгдөг байлаа. Утаснаасаа салж ядсаар ажлаа эхлүүлнэ. Ажлыг бүтээмж улаан зурааснаас үл давна. Ингээд нэг л өдөр эрс шийдэж онцгой шаардлага ажлын журмаар л биш бол утсаа оролддогоо зогсоов. Ингээд утасны хэрэглээгээ хязгаарлаж сурснаар ажлын бүтээмж эрс нэмэгдэж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаг болсон. Хэрэв ажилдаа сошиал медиаг гарцаагүй бол өөр зүйл рүү “хальтиралгүй” ашиглаж сураарай. Харин онцгой хэрэгцээгүй үед фейсбүүк, инстаграм, мессэнжерийг зоригтой унтрааж л орхи. Фейсбүүкийн мэдээлэл доош хэдэн мянган удаа гүйлгэсэн ч хэзээ дуусахгүй гэдгийг санаарай.

Урам зориг авснаар
Олон зүйлээс урам зориг авч чаддаг байх нь давуу тал гэж хэлмээр байна. Хэрэв чамд тийм чанар бий бол баяр хүргъе. Учир нь чи сайн сайхан зүйлсийг таашааж, өөртөө зөв үлгэр дууриалын авчирч чадаж байна шүү дээ. Ажлын цаг эхлэхээс өмнө зөвлөгөө, амжилтанд хөтлөх, урам зориг өгөх нийтлэл зэргийг уншиж хэвшээрэй гэж зөвлөе. Үүнд тав, арван минут л хангалттай. Эдгээр нь их цаг авахгүй хэрнээ ажлыг “гялалзуулаад” өгөх сэдэл, урам зориг өгдөг. Миний хувьд өглөөний 10 минутыг урам зориг авахад зарцуулснаар илүү их эрч хүчтэй ажилладаг болсон.

Өөртөө амралт өгснөөр
Өдрийн багахан цагийг өөрийгөө амраахад зарцуулах нь ажилдаа эргээд ханцуй шамлан ороход тусалдаг. Дуртай гурван дуугаа сонсох, богино хэмжээний өгүүллэг унших, tedx-ийн бичлэг үзэх, 5 минутын сунгалтын дасгал хийх, мэдээ гарчиглах, эсвэл юу ч хийлгүйгээр кофе ууж суух зэрэг цаг их орохгүй хэрнээ амралт өгөх, түр амсхийх боломж олгох зүйсийг хийхийг зөвлөж байна. Гол нь цаг бага зарцуулж ажлын эрч хүч нэмэх зүйлс сонгохоо мартуузай.

Цагаа зөв хуваарилснаар
Өдрийн аль цагт хамгийн үр дүнтэй байгааг мэддэг болсноор мөн л ажлын бүтээмж нэмэгдэж эхэлсэн. Өглөө эрт тархи сэргэг үед анхаарал шаардсан, гол ажлуудаа нугалж, цайны цагийн дараа арай хөнгөн ажлаа хийж, 16 цагаас тарах хүртэл бичих ажлууддаа эргээд ороход анхаарал төвлөрөл, бүтээмж хоёр маань яв цав таарч байгааг олж мэдсэн учраас эл хэв маягаар ажиллах болсон. Тиймээс бүтээмжээ нэмэхийн тулд ажлаа тохирсон цагуудад хуваарилахыг зөвлөж байна.

Өнөөдөр юу бүтээсэн бэ? гэдэг асуултыг өөртөө тавьдаг болсноор
Ажлын цаг дуусах үед энэ өдөр хийж бүтээсэн зүйлсээ дүгнэж, жагсаалтаа хянадаг болсноор бүтээмжтэй ажиллаж чадаж байгаа эсэхээ алган дээр тавьсан мэт хардаг болов. Ингэснээр урагш алхсан уу, байрандаа л байна уу гэдгээ мэдэж, хэрэв яг хэвэндээ бол өөрийгөө улам шахаж шаардлага тавьж, харин ахицтай байвал хийх ажлын тоогоо ч, ажиллах урам зоригоо ч нэмсээр байна. Юу бүтээсэн бэ? гэдэг асуултанд итгэд бардам хариулах сайхан биш гэж үү.

Амжилтанд хүрэх цэг гэж байхгүй. Учир нь чи өдөр бүр амжилттай амьдрах боломжтой. Өнөөдөр чиний сурсан зүйлс, нэмсэн мэдлэг, хэрэгжүүлж байгаа дадал бүхэн амьдралыг чинь эерэг, бүтэмжтэй болгоход тусалж байгаа “бяцхан” амжилтууд юм шүү. Алхам алхмаар урагшлаад байгаарай.

1.
2.
3.
4.
5.
6.
7.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(328)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tomko.   2017-11-14
Энгийн хэрнээ үнэтэй зөвлөгөө байна. Баярлалаа Гоолингоо :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com