ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сурахаа хэзээ ч бүү зогсоо: Алхам тутамдаа суралцах 18 энгийн арга

Ажил & Мөнгө  | 2017 / 11 / 15

Амьдрал бидэнд хичээлээ заасаар. Тэр хичээл олон олон дүр төрхтэйгөөр бидэнд ирдэг. Зарим нь танхимд суухаар хязгаарлагддаг гэж ойлгодог бол жинхэнэ хичээл хэзээ ч орон зай, цаг хугацаа, уулзсан хүмүүс, туршлагаар хэмжигддэггүй. Бид тэдгээр хичээлээс урам зориг урам хугаралтыг, өсөн дэвшилт уналтыг, амжилт ололтыг, тэр бүү хэл хагацал хайрыг хүлээн авч, амьдралд суралцдаг. Сурахад нас оройтдоггүй гэдэг үнэндээ залуу эсвэл хөгшин гэдгээр биш, танхимд сууж багшаар хичээл заалгахаар ч биш, хүний хүлээж авах бүхэн хэзээд шинээрээ, хязгааргүй байдгийг л хэлж байгаа юм.

Сурахаа хэзээ ч бүү зогсоо: Алхам тутамдаа суралцах 18 энгийн арга

Мятрашгүй суралцагч, эрэл хайгуулч нэгэн байхад чинь туслах зүйлсийг дор дурдлаа. Нүдээ нээлттэй, чихээ соргог, сэтгэлээ бэлэн байлгаарай:

1. Ном уншиж байхдаа тэмдэглэл хөтлө – Энэ нь уншлагыг үр дүнтэй болгож, бичих унших чадвараа ахиулахад туслана.
2. Зөвлөх буюу ментортой бол. Мэдэхгүй зүйлсээ асуу. Туршлага судал.
3. Эсвэл хэн нэгэнд багшил. Өөрийн чадах, мэдэх зүйлсээ бусдад заа.
4. Юмыг “өөрөөр хардаг” хүмүүсийн үзэл бодлыг сонс – Тэс ондоо ертөнцтэй хүмүүсийн амьдралаар аялаад үз. Чи урьд нь огт харж мэдээгүй зүйлсд суралцаж, амьдралыг олон өнцгөөс харахад тусална.
5. Бүтэлгүйтлийнхээ 5 шалтгааныг тодорхойл – Магадгүй олон удаа бүтэлгүйтэж байсан бол үүнд нийтлэг зүйл юу байгааг ажиглаж, засаж залруул. Амжилтанд хүрэхэд тууштай байдал, сэргэлэн зан чанар, шаргуу хөдөлмөрийн аль нэг нь чамд дутаж байгаа юм биш биз?
6. Мэдэхгүй бол мэдэхгүйгээрээ л бай. “Мэддэг мэт” байснаас мэдэхгүйгээ хүлээн зөвшөөр. Тэгээд суралц. Таньж мэд.
7. Амьдралын гэнэтийн сорилтуудад таларх - Амьдрал бидэнд маш их хичээлийг заадаг. Сайн муу, жаргал зовлонтой гээд бүх талаараа. Тиймээс гэнэт ирсэн бүхнийг бэлэг гэж хүлээн авч, тухайн зүйлсээс суралцаж дараагийн үйл явдалд өөрийгөө бэлтгэ.
8. Яагаад гэж асуухаас хэзээ ч битгий зүрхшээ.
9. Уншихийг хүссэн номын жагсаалт гарга. Эхнээс нь унш.
10. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалц – Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцсаар чиний сурсан бүхэн улам “зузаарах” болно.
11. Шинэ хүмүүстэй танилц. Тэдэнтэй кофе уунгаа ярилц. Хэрхэн бүтэлгүйтэж, хэрхэн амжилтанд хүрсэн талаар нь сонс, амьдралыг арвин туршлагаас нь суралц.
12. Зурагт үзэх цагаа багасга. Ном унших цагаа ихэсгэ.
13. Музей, түүхийн дурсгалт газраар аял. Сонирхолтой зураг дар. Дурсамж бүтээ.
14. Сурсан зүйлийнхээ жагсаалтыг гарга. Энэ нь ажил мэргэжил, нөхөрлөл, хайр дурлал, хобби гээд юу ч байж болно. Амьдрал чамд ямар хичээл заасан бэ? Эдгээрийг 30 насандаа сурсан 30 зүйл, сүүлийн нэг сард ойлгосон 10 хичээл гэдэг ч юм уу ямар ч төрлөөр бичиж болно.
15. Дэлхийтэй хөл нийлүүл. Яг одоо дэлхийн банк, валл стрийт, силиконы хөндийд юу болж байгаа талаар сонирх. Мэдээлэл авах эх үүсвэрээ Монголоор, монгол хэлээр бүү хязгаарла. CNN, BBC, New York times гээд томоохон мэдээллийн сувгаас дэлхийн сонин сайхныг сонс.
16. Өдөр тутмын яриандаа шинэ үгс ашигла. Монгол хэлний өвөрмөц үг, хэлц, уран яруу тод хэллэгүүдийг бага багаар мэдэхэд суралц. Яриа болон бичгийн ажилдаа ашигла. Эсвэл англи, франц, испани, хятад, герман гээд шинэ хэл сурч, өдөр бүр 10 шинэ үг цээжил. Хэлц үг, харилцан ярианы техникт суралц.
17. Усанд сэлэлт, ууланд авиралт, туялзуур сэлэм гээд шинэ спортын төрөл турш. Уран зураг, хар зураг, шавран урлал, хувцас оёдол зэрэг бүтээлч зүйсийг хийж эхэлсэн ч болно. Мөн урлагийн мэдрэмжээ хөгжүүлж гитар, төгөлдөр хуурын дамжаа зэрэгт бүртгүүл.
18. Сайн дурын ажилд оролцож, нийгмийн идэвхитэй бай. Энэ чамд нийгмийн харилцааны бүхий л чадварт сургах болно.

Одоо чи амьдралын хичээлийг хаанаас сурахаа мэддэг боллоо. Амжилт!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(587)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com