ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэн нэгнийг танихыг хүсвэл эдгээр 40 асуултыг асуугаарай

Чөлөөт цаг  | 2017 / 11 / 15

Бид өдөр тутамдаа олон хүмүүстэй танилцаж, харьцдаг. Гэхдээ ихэвчлэн өөрт төрсөн сэтгэгдлээрээ л тэдгээр хүмүүсийг дүгнэдэг шүү дээ. Гэтэл яг үнэн чанартаа бид өөрсдөө ч бусадтай өөр дүр төрх үүсгэн харилцдаг. Тэгэхээр илүү гүн харилцаа үүсгэхийг хүсэж байгаа нэгнээ доорх асуултуудаар таньж мэдэж болно. Хүний сайныг ханилан байж мэддэг нь үнэн боловч доорх асуултууд наад зах нь та хоёрыг хэр нийцтэй байхыг чинь харуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэн нэгнийг танихыг хүсвэл эдгээр 40 асуултыг асуугаарай

1. Таны амьдралын философи юу вэ?
2. Өөрийнхөө юуг өөрчлөхийг хүсдэг вэ?
3. Та дотогшоо хүн үү? эсвэл нээлттэй юу?
4. Та аав ээж хоёрынхоо хэнтэй нь илүү ойрхон байдаг вэ? яагаад?
5. Таны амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ?
6. Таны амьдралын хамгийн хэцүү үе хэзээ байсан бэ?
7. Та одоо хүссэн зүйлээ хийж байгаа юу?
8. Одоо хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг уу?
9. Үзэж байсан хамгийн дуртай кино болон номынхоо талаар ярихгүй юу?
10. Найзуудтайгаа ямар харилцаатай байдаг вэ?
11. Яг одоо чиний санааг ямар асуудал зовоож байгаа вэ?
12. Хэн нэгнээс илүү байх гэж хичээдэг үү?
13. Хэн нэгэн таныг хуурвал уучлах уу?
14. Найз бүсгүйзалуутайгаа нууцаа хуваалцах уу?
15. Таньд гэрлэхэд бэлэн хэн нэгэн хүн бий юу?
16. Та ямар төрлийн эцэгэх байя гэж боддог вэ?
17. Эцэг эх тань нэгэндээ дургүй байсан бол та яах вэ?
18. Таны талаар хамгийн сайн мэдэх хүн хэн бэ?
19. Маш удаан найзалж байгаа найз бий юу?
20. Алдаж явуулсандаа харамсдаг хүн бий юу?
21. Та зовлон тохиолдсон хэн нэгэнд туслахыг илүүд үздэг үү?
22. Таны хувьд хамгийн сайхан өнгөрсөн амралтын өдөр хэзээ байсан бэ?
23. Эсрэг хүйсний найзуудын талаар та ямар бодолтой байдаг вэ?
24. Та номны гадаад үзэмжийг харж сонгодог уу?
25. Та өөртэйгөө зөрчилддөг үү?
26. Хамгийн сүүлд хэзээ хэн нэгний зүрхийг шархлуулсан бэ?
27. Хайр сэтгэлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
28. Та өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? Хөтөлж байсан уу?
29. Та хэнд хамгийн их талархаж явдаг вэ?
30. Хоёр дахь боломж гэж байдагт та итгэдэг үү?
31. Ихэнхдээ хүмүүс таны талаар ямар буруу ойлголттой байдаг вэ?
32. Таны хувьд хамгийн төгс амралт юу вэ?
33. Та өмнөх хайр дурлалын харилцаанаасаа юуг ойлгосон бэ?
34. Интернэт болзоо эсвэл сохор болзооны талаар та ямар бодолтой байдаг вэ?
35. Энэ жил таны төлөвлөгөөнд юу юу байгаа вэ?
36. Таны хамгийн их догдолсон үе хэзээ байсан бэ?
37. Таны хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу? Ахиад хийнэ гэж боддог уу?
38. Хэрвээ бурхан таны 3 хүслийг биелүүлье гэвэл та юу хүсэх вэ?
39. Таны амьдралдаа хамгийн их харамсаж явдаг зүйл юу вэ?
40. Та өөрийнхөө тухай ямар бодолтой байдаг вэ?

Эсвэл wwwa.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрийг нь хийгээд гарч ирсэн мэдээллийг нь уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь болон хайртай дотны хүмүүстэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Зөвхөн өөр хүний талаар мэдээд зогсохгүй өөрийгөө илүү таньж мэдэх маш үнэтэй цэнтэй мэдээлэл байгаа.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(629)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2017-12-03
bi huniig anhnii setgegdleeree dugnedg mnii taamag tun chig unen bdg

Зочин: ulzii.   2017-11-17
taalagdlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com