ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүрний шавар маскны “know-how”

Гоо сайхан  | 2017 / 11 / 16

Шавран маск чиний арьс арчилгааны үнэнч найз байж чадах хэд хэдэн шалтгааныг дор дурдъя. Мөн хэрхэн зөв хэрэглэх талаар ч зөвлөе. Шавран маск нь арьсан дахь тослогийг гадагшлуулж, нүхийг цэвэрлэж, үхэжсэн арьсыг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулж, шим тэжээлээр тэтгэхээс гадна арьсанд хэрэгцээтэй эрдэс бодисыг өгдөг учраас арьсыг зөөлөн, толигор болгодог. Мөн чиний арьсанд ямар асуудал тулгарч байна, тэр бүгдэд тохирсон үйлчилгээ үзүүлэх олон төрөл ч бий.

Нүүрний шавар маскны “know-how”

Шавар маскыг хэн хэрэглэх вэ?
Цэвэрхэн, эрүүл, өнгөлөг арьстай байхыг хүсдэг хүн бүр хэрэглэх хэрэгтэй.

Яаж хэрэглэх вэ?
1. Шавар маск тавьснаас дор хаяж 12 цагийн дараа нүүр будалт хийх нь арьсны эрүүл мэндэд сайн учир аль болох оройн цагаар эсвэл амралтын өдрүүдэд хэрэглэж заншаарай.
2. Ингээд маскаа тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлэж, будгаа сайтар арилгах хэрэгтэйг анхаараарай. Энэ нь нэг талаасаа арьсыг тайвшруулж нөгөө талаас арьснаас нүхийг нээж өгдөг учраас масканд агуулагдах шим тэмжээлийг өөртөө шингээхэд тус болно.
3. Маскаа хэрэглэх хэмжээгээрээ таслан авч зориулалтын багс эсвэл 2 хуруугаараа уруул, зовхио тойруулан арьсандаа түрхэж өгөөрэй. Хэрэглэх зааврын дагуу хэдэн минут хэвтэж хүлээнэ. Маск тавьсан үедээ юу ч хийлгүй хэвтэх нь арьсыг тайван байлгаж, маскны үйлчилгээг сайжруулж өгдөг тустай.
4. Одоо цэвэрлэх цаг. Үүний тулд хатсан маскаа усаар шүрших маягаар зөөлрүүлээд, тойруулах маягаар угааж арилгаарай. Угаасны дараа алчуураараа зөөлөн дарж арчаарай. За ингээд зөөлөн толигор болсон арьсандаа чийгшүүлэгч тос заавал түрхэх хэрэгтэй шүү.

Шавар маскийг тавиад бүрэн хаттал заавал хүлээх хэрэгтэй
Учир нь шавар арьсны илүүдэл тос болон бохирдлыг бүрэн арилгаж өөртөө шингээж авдаг учраас бүрэн хатааж хэрэглэдэг байна.

Хэдэн удаагийн давтамжтай хэрэглэвэл зохимжтой вэ?
Мэдээж үүнийг өдөр бүр хэрэглэж болохгүй. Хэтрүүлж хэрэглэх нь арьсанд цочроо өгөх магадлал өндөр байдаг учраас долоо хоногт 1-2 удаа л хэрэглээрэй.

Шавар маскыг байнга, зөв хэрэглэснээр:
- Нүхжилт арилна
- Хар батга асуудал байхаа болино
- Арьсны бохирдол гүнээсээ байнга цэвэрлэгдэнэ
- Гэрэлтсэн, толигор арьстай байна
- Арьсанд хуримтлагдсан бохирдол, хорыг гадагшлуулах гэж үнэтэй аппарат, үйлчилгээ авах шаардлагагүй
- Арьс уян хатан, залуу байдлаа удаан хадгална

Хэрхэн сонгох вэ?
Нийтлэг 4 төрлийн шавар маск байх бөгөөд арьсныхаа онцлогт тохируулан сонгох нь зүйтэй.
Бентонит буюу ногоовтор саарал/саарал өнгийн шавар маск – Энэ маск нь ихэвчлэн галт уулын нурам, шаварны хольцтой байх агаад тосийг өөртөө маш сайн шингээж, арьсыг гүн цэвэрлэж, нүх агшааж, хоргүйжүүлдэг. Тослог арьсанд тохиромжтой.
Ягаан, нил ягаан, шар, улаан өнгийн каолин шавар маск –Олон төрлийн эрдэс бодис агуулсан зөөлөн төрлийн шавар маск бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Францын ногоон шавар маск – Ихэвчлэн зөөлөн ногоон өнгөтэй байдаг энэхүү маск нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Арьсыг сайтар цэвэрлэж, хоргүй, халдваргүйжүүлэхээс гадна цусны эргэлтийг түргэсгэж өгдөг онцлогтой.
Цагаан каолин шавар маск – Энэ өнгийн маск нь хамгийнн зөөлөн найрлагатай байдаг болохоор эмзэг, хэт хуурай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.

Чиний арьсанд тохирох бүтээгдэхүүн www.goolingoo.shop косметикийн онлайн их дэлгүүрт бий. Солонгосын “innisfree” брэндийн дараах 7 төрлийн шавар маскыг санал болгож байна. Яг одоо гар утас, компьютерийнхээ араас захиалаад маргааш гэртээ, ажил дээрээ гээд хүссэн газартаа хүргүүлээд аваарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(694)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com