ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалаа “тоол”

Мэдээлэл  | 2017 / 11 / 19

Аз жаргалтай өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн шуудангаараа чамтай аз жаргалын тухай бодлоо хуваалцъя гэж хүслээ. Алтран шаргалтах нар, алаглан дэлбээлэх цэцэгс, цэнхэртэн туяарах цэлмэг тэнгэрийн гүнээс ч сэтгэлийн аз жаргалыг мэдэрч сурах нь бидний суралцах ёстой хамгийн чухал хичээл ч байж мэдэх юм. Тиймээ, амьдралын хором мөч бүхэнд аз жаргал бий. Харин үүнийг олж харах гэгээлэг бодол л хэрэгтэй. Аз жаргал тэртээ холд биш хажуу дэргэд байдаг нь хичнээн сайхан хэрэг вэ!

Аз жаргалаа “тоол”

Материаллаг хэрэгцээгээрээ элбэг баян байхыг сайхан амьдрал гэж бодож байгаа бол эндүүрэл гэж би хэлмээр байна. Учир нь энэ бүгд нэг л өдөр хуучирч, өнгө нь гандаж, чанар нь муудна. Харин аз жаргалыг энгийн амьдралаас тэгээд ямар нэг үнэ мөнгө төлөлгүйгээр олж мэдэрч чадвал хэзээ ч хуучирч гундахгүй, хамгийн үнэтэй баялаг байх болно. Амьдралыг харах өнцгөө өөрчил. Зүгээр л нүдээ нээ. Хорвоо ертөнцийг ажигла, мэдэр. Өглөө мандах нарны туяа, хоржигнон урсах горхины чимээ, сэвшин үлээх салхи, шиврэн орох борооны дусал, дэлбээгээ нээх үзэсгэлэнт цэцэгс, цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаар. Байгаль дэлхий бидэнд өдөр бүр бяцхан аз жаргалуудыг бэлэглэж байдаг.

Ахиад сайн ажиглаад үзвэл дэргэд чинь хурхиран унтах хайрт хань, сахилгагүйтэн эрхлэн жаахан үр, амттай хоолоор дайлах ижий, духан дээр үнэрлэх аавын халамж, буруу зүйл хийхэд зэмлэх ахын үг, сэтгэлээ уудлан ярих эгчийн яриа, найз шиг минь зөвлөх дүүгийн үгс. Эрхэм хүмүүс минь бидний дэргэд байж амьдралыг тань гэрэлтүүлсээр байгааг анзаараагүй байгаа юм биш биз?

Догдлон догдлон унших номын мөртүүд, итгэл дүүрэн урагшлах амьдралын зорилго, биелүүлэх гэж тэмүүлэх гэгээлэг мөрөөдлүүд, өөрийгөө өөрчлөнө гэсэн аз жаргалтай зорилтууд амьдрах гэж тэмүүлэх итгэлүүдийг өгсөөр л байдаг. Аягахан кофе, амтархан унших ном хоёр байхад чи бүтэн өдрийг жаргалаар дүүрэн өнгөрүүлж чаддагаа, чиний хэлсэн ганц сайхан урмын үг хэн нэгний өдрийг инээмсэглэлээр дүүрэн болгох хүчтэй байдгийг анзаараагүй яваа юу? Амьдрал баялаг, аз жаргалаар дүүрэн ертөнц. Тийм байтал өөрт байгаа бэрхшээл, зовлон бүхнийг тоочих хэрэг юун. Амьдралыг чинь тэтгэдэг сайн сайхан зүйлст л алтан цагаа зарцуулаарай.

Сэтгэлийн баяр баяслыг дэргэдээсээ хайж олоод өөртөө байгаа үнэ мөнгөөр үнэлж барамгүй аз жаргалын шалтгаануудаа тоолоод үзвэл магадгүй та боддогоосоо ч илүү жаргалтай, илүү баян нэгэн байх. Амьдрал сайхан байхаар заяагдсан зүйл гэдэгт, аз жаргал хажуу дэргэд байдагт итгэж, түүнийгээ мэдэрч амьдрах сайхан. Бурхан бидэнд зовлон жаргалыг тэнцүүхэн олгодог ч өөрт байгаа зүйлээ хайрлаж, гамнаж үнэ цэнийг мэдрэхийн хэрээр амьдралын амт, утга учрыг илүү ойлгож мэдэрдэг юм шүү.

Өөрт байгаа аз жаргалуудаа тоолоод, ирэх долоо хоногоос сэтгэл дүүрэн байгаарай. Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(241)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com