ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайхан амьдралын садаа болсон 6 зуршил

Ажил & Мөнгө  | 2017 / 11 / 20

Ямар ч ахиц дэвшилгүй амьдраад байгаагаа мэдэрч, чи өөрөө энэ бүх болохгүй зүйлийг эхлүүлсэн мэтээр санаж өөрийгөө голно. Гэсэн хэрнээ яг юу болохгүй байгааг ойлгохгүй, ойлогосон байлаа ч хэрхэн яаж өөрчлөлт хийхээ ч мэдэхгүй үетэй нүүр тулах үе бидэнд цөөнгүй. Энэ байдал нь чи мэдэхгүй, чадахгүй байгаадаа ч биш зүгээр л зуршил болчихсон хэдэн үйлдлээс л үүдэлтэй байдаг. Яг ямар муу зуршлууд чамайг доош нь чангааж байдаг бол?

Сайхан амьдралын садаа болсон 6 зуршил

1. Зохион байгуулалтгүй байдал
Энд тэнд чиггүй орхисон зүйлээ хайхад үнэт цагаа зарцуулдаг хэвээрээ юу? Хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, цэнэглэгч, түлхүүр, бичиг баримт гээд бидэнд хаа таарсан газраа тавьж орхидог зүйлс олон. Үүний гол шалтгаан нь авсан зүйлсээ эргүүлэн байранд нь тавьж дадаагүйд л байгаа юм. Цүнх, хувцасны шүүгээ, машин гээд бүх зүйл нь эмх цэгцээ алдчихсан тэр бүү хэл ажил амьдралынхаа хөл толгойг олохоо байчихсан, цагаа хэрхэн зохицуулахаа мэдэхгүй явсаар явсаар л байна. Энэ байдал чиний амьдралыг хичнээн их үрж байгааг чи өөрөө анзаарч л байгаа шүү дээ. Тиймээс одоо өөрчлөлт хий. Авсан зүйлээ буцаагаад байранд нь тавих дадлаас эхэл. Мөн ЭНЭ , ЭНЭ нийтлэлүүдийг уншаарай.

2. Нэг л “хайрцгандаа” хязгаарлагдах - Хийдэг л зүйлсээ хийж, явдаг л замаараа алхаж, уулздаг л хүмүүстэйгээ уулзсаар бид өөрсдийгөө хайрцганд оруулсан байдаг. Нэгэн хэвийн ийм байдал нь амьдралыг уйтгартай, ахиц дэвшилгүй, урам зориггүй болгодог. Гэтэл чи мөрөөдөлдөө биелүүлж, томоор сэтгэж, гайхалтай амьдралаар амьдрах тавилантай хүчирхэг бүсгүй шүү дээ. Тиймээс энэ байдлаа яг одоо таягдан хаяж хайрцагнаасаа гар. Илүү бүтээлч байж шинэлэг зүйсийг турш. Тархинд чинь шинэ санаа зурсхийн орж ирсэн бол барьж аваад хэрэгжүүлж яагаад болохгүй гэж? Өмнө нь очиж үзээгүй газраар зугаалж, шинэ хүмүүстэй нөхөрлөж, сургалт клубт хамрагдаж, энд тэндхийн үйл ажиллагаануудад оч. Чихээ онгойлгож, нүдээ бүлтийлгэж бүхий л зүйлсийг турш, нээлттэй бай. Алив ээ, бүсгүй минь нэгэн хэвийн амьдралаасаа салах цаг чинь одоо болсон. Дэлхий чамайг хүлээж байна шүү дээ.

3. Зорилго тодорхойгүй байдал - Зорилго чиний амьдралыг чиглүүлж, ахиц дэвшитэй, амжилттай амьдрахад тусладаг. Гэхдээ үүнийгээ тодорхойлж чадаагүй хүн сэтгэл хангалуун, бүтээлч амьдарч чадна гэдэг юу л бол. Ямар ч зорилгогүй урсгал дагаж хөвөхөд энэ амьдрал дэнүү хайран нь мэдээж. Өөрийнхөө зорилгыг чухам юу вэ гэдгийг мэддэг үү? Богино болон урт хугацааны, ажил мэргэжлийн, хувийн зорилгуудаа тодорхой болгож нүдэнд харагдах газарт өлгөж өөртөө байнга сануул. Утга учиртай амьдрахыг хэн бүхэн мөрөөсдөг. Тийм байтал зорилго тодорхойгүй байдлаар амьдралаа үгүй хийхийг зүгээр хараад суух гэж үү?

4. Үр бүтээмжгүй байдал – “Хийгээд л байдаг, хийгээд л байдаг гараас нэг ч ажил гарч өгдөггүй, эсвэл юунаас эхэлж хийхээ мэддэггүй, олон ажлын дунд төөрөлдсөөр өдрийг бардаг, өдрийг нэг л нурамгар өнгөрөөх юм” зэргээр ямар ч дэвшилгүй ажилладаг хүмүүс олон. Мөн огт төлөвлөгөөгүйгээр ажилласнаас болж эмх замбараагүй байдал үүсдэг. Эдгээр нь бол үр бүтээмжгүй ажиллах гол шалтгаан. Хэлэхэд ч сонсоход ч, хүлээн зөвшөөрөхөд ч гашуун үнэн юм. Тиймээс өглөө эрт босох, ажилдаа 20 минутын өмнө ирж хэрэгтэй зүйл уншиж ажлаа урам зоригтойгоор эхлэх, төлөвлөгөө, тэмдэглэл хөтлөх зэрэг ажлыг бүтээмжтэй болгох дадлуудыг өөртөө хэвшүүл.

5. Сошиалд хэт их цаг зарцуулдаг байдал - Өглөө босонгуутаа л фейсбүүкийн мэдэгдлээ шалгаж, ирсэн зурвасуудад хариу өгч, ажлын лаптопоо асаангуутаа сошиал хаяг руугаа хальтраад орчихдог зуршилтай болчихсон юм биш биз? Ажлын бүтээмж унаж, анхаарал сарнихад утсаа маажиж суудаг зуршил чинь нөлөөлдөг. Мэдээж гол ажлаа сошиал медиагаар дамжуулан хийдэг тохиолдолд эдгээрийг агишлахаа боль гэж хэлэх нь утгагүй. Гэхдээ өөрийн хэрэглээндээ хязгаар тогтоож сурах нь чухал юм. Ямар ч “ашиггүй” фейсбүүк ухаж өнгөрөөж байгаагаа мэдэх чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Сайхан гэж хариулахгүй нь лавтай. Тиймээс сошиал медиад өнгөрөөдөг амьдралын хэв маягаа яг одоо өөрчилж, утасныхаа интернетийг зоригтойгоор унтраа.

6. Сул талдаа л төвлөрөх – Миний буруугаас болсон, би л тэнэг болохоороо, олон хүмүүсийн өмнө би ярьж чаддаггүй, надад мөнгө байхгүй, өмсөх хувцас алга гээд л болохгүй бүтэхгүй, сул талууддаа л хамаг бодлоо төлвөрүүлчихээд өөрөө өөртөө гутарч суудаг бүсгүйчүүд олон. Иймэрхүү бодлуудаар тархи, зүрхээ дүүргээд байвал амьдрал тэр чигтээ утгагүй санагдаж, өөртөө итгэлгүй болж, бүх зүйл улам л дордох болно. Тиймээс чамд юу байхгүйд биш юу байгаад анхаарлаа хандуул. Давуу талууд, боломж бололцоондоо л төвлөрөөд түүнийгээ улам бүр зүлгэж сайжруул. Чиний давуу тал юу вэ? Чи юу хийхдээ сайн бэ? – Энэ асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Бас www.acyy.me -ээс асуугаарай. www.acyy.me рүү ороод өөрийнхөө төрсөн он сар өдрийг хийгээд мэдээллээ уншаарай. Энэ бол өөрийнхөө талаар бодож, өөрөө өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Одоо юу чамайг доош нь татаад байдгийн учрыг ойлгосон биздээ. Эдгээр зуршлаа зөв дадлаар сольсон цагт амьдрал чинь үр бүтээлтэй, сэтгэл хангалуун байх болно. Амжилт.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(711)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: noz.   2017-12-07
Bayrllaa, Zohion baiguulaltgui baidal hesgiin avsn zuilee bairand ni tavij surahiin link ni orj boldgguiee zasaad uguureii bayrllaa :)

Зочин: Tiff.   2017-12-01
Баярлалаа <3. Авсан зүйлээ байранд нь тавьж сурах дадалын холбоосууд нь орохгүй байх юмаа.

Зочин: Anna.   2017-11-21
Bayarlalaa goolingoo. Yg heregtei uyed min niitlesend

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com