ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралаас бидэнд өгдөг үнэгүй хэрнээ үнэ цэнтэй 9 бэлэг

Чөлөөт цаг  | 2017 / 11 / 21

Чи өөртөө ямар бэлэг өгч чадах вэ? Дэлгүүр хэсэж ном, даашинз худалдаж авч уу, маникюрт хумсаа гоёмсгоор будуулж уу, зүсэм бялуу амттай кофегоор уу эсвэл бүтэн жил мөрөөдөж явсан оёдлын сургалтандаа сууж өөрийгөө баярлуулах уу? Чамайг баярлуулах зүйлс ийм олон ч бэлэг гэдэг зөвхөн үнэ мөнгөөр хэмжигддэггүй. Чи өөртөө өөдрөг сэтгэлгээг, сэтгэлийн амар тайван байдлыг, идэвхитэй эрүүл амьдралын хэв маягийг, тэр байтугай урт удаан аз жаргалтай амьдралыг ч бэлэглэж чадна. Үнэгүй хэрнээ үнэ цэнтэй эдгээр бэлэгт юу юу багтсныг харцгаая.

Амьдралаас бидэнд өгдөг үнэгүй хэрнээ үнэ цэнтэй 9 бэлэг

1. Өөдрөг үзэл – Тийм ээ, энэ бол чиний өөртөө өгөх энгийн хэрнээ хамгийн гайхамшигтай бэлэг юм. Гэхдээ шууд л өөдрөг үзэлтэй болчихно гэдэг амаргүй. Чи хамгийн түрүүн амьдралаа илүү өнгөлөг гэгээтэй, стресс бухимдалгүй байлгаж чадна гэдэг итгэл үнэмшлийг эхлээд бий болгох хэрэгтэй. Дараа нь харах өнцгөө өөрчлөх гэж хичээ. Гэхдээ энэ хичээл зүтгэл чиний сэтгэл зүрхнээс урган гарах ёстой шүү. Жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрч, боломжийг түрүүлж харж, амар тайвнаар асуудалд хандаж эхэл. Эерэг зүйлст анхаарлаа хандуул. Сөрөг бүхнээс зайлсхий. Эерэг бодолтой байх нь стресс бухимдлаас өөрийгөө чөлөөлөхөд тусалдгаараа гаргууд. Өөдрөг үзэл сэтгэлийн дархлааг бий болгодог учраас энэ бол өөртөө өгөх хамгийн том бэлэг.

2. Сэтгэлийн амар тайван байдал – Дээрх бэлгийг чи өөртөө өгч чадсан бол сэтгэлийн амар тайван байдлыг ядах юмгүй олоод л авчихна. Аль болох энгийн бай. Хэт ихийг хүсэж, хэт ихэд шунан дурлаж, хэт ихийг хийх гэж адгах хэрэггүй. Амьдралд бидний хичээл зүтгэл чухал нөлөөтэй ч гэсэн зарим зүйлийг зөв цаг хугацаанд нь зөнгөөр нь байлгах нь чамд сэтгэлийн амар амгаланг авчирна. Мөн авах гээхийн ухаанаар хандаж сур. Өөрт хамаатай, хамаагүй, хэрэгтэй, хэрэггүй бүх зүйлд анхаарал бүү хандуул. Тэр тусмаа сөрөг яриа, үйлдэл, бодлоос зайлсхий. Ингэж байж л чи сэтгэлдээ амар тайвныг урин дуудах болно.

3. Бүтээлч сэтгэлгээ – Бусдын л хийдэг арга барилаар хийж, алхаж л байдаг тэр л замаараа алхаад л байвал чи юу ч сурахгүй, өсч хөгжихгүй. Хэрэв нэгэн хэвийн уйтгартай ямар ч ахиж дэвшилгүй байдлыг хүсэхгүй л байгаа бол бүтээлч сэтгэлгээгээ тултал нь ашигла. Өмнө нь оролдож үзэээгүй арга барилаар ажлаа хий, очиж үзээгүй газраар очиж өөртөө шинэ ертөнц нээ. Үнэ цэнтэй шинэ санаа, шийдлийг өг.

4. Дасгал хөдөлгөөн – Энгийн хэрнээ хэн бүхэн дадал болгож чаддаггүй нэг зүйл бол дасгал хөдөлгөөн. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг үгийг сайн мэдэх байх. Мэддэг хэрнээ чихний хажуугаар өнгөрөөх нь шудрага гэж үү? Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж амьдралдаа хөрөнгө оруулалт хий. Өглөө босоод 7 минутыг хийж гар дээр суниалт болон суулт, цайны цагаар биеэ амраах сунгалтууд зэрэгт багахан минутыг зарцуулахад л бие чинь урьдынхаасаа эрүүл, чийрэг болох болно.

5. Илүү идэвхитэй сексийн амьдрал – Тиймээ, идэвхитэй бэлгийн амьдрал чамайг сэтгэл зүйн хувьд ч, бие махбодийн хувьд ч сэргээнэ. Секс бол амьдралын бас нэгэн таашаал, аз жаргал шүү дээ. Сексийн ач тусын талаар илүү их мэдмээр байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

6. Цуцашгүй эрч хүч - Сулбайж ядраад, ажлын байран дээрээ нойрмоглож, бүтээмжгүй өдрүүд үргэлжилсээр байна уу? Хэрэв тийм бол эрч хүчээ эргүүлэн авчрахын тулд өрөөндөө эсвэл ажлын ширээ ханандаа байгалийн зураг байрлуул. Үзэсгэлэнтэй орчин, нуур далай, ногоон модод, цас борооны зураг гэх мэт байгалын зургийг байрлуулаарай. Байгаль дэлхий өөрөө хүний оюун санааг амраах ид шидтэй шүү дээ. Ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ гарч жаахан амарвал бүр л сайн. Цэвэр агаар амьсгалан алхаж, дугуй унаж, уул хаданд авирах зэрэг байгаль дэлхийд ойрхон байж болох бүхий л зүйлсийг хий. Өөр зүйлээр орлуулах гэсний хэрэггүй. Хамгийн түрүүн байгаль дэлхийтэй ойр байгаарай. Бас өөрт чинь урам зориг өгдөг зүйлсийг гартаа, нүдэндээ аль болох ойр байлгаарай. Хажуудах товчоо дараад л дуртай дуугаа сонсдог, эргэж хараад л мөрөөдлийн самбараа олж хардаг, цүнхээ уудлаад л хамгийн сайхан үгсийг бичсэн дэвтэр гараад ирдэг байвал урам зориг чинь байнга дүүрэн байна.

7. Эрүүл хооллолт – Эрүүл хооллолт бас дахин эрүүл хооллолт. Үүнийг ногоон болон цагаан хоолтон болох зэргээр бодож холоос хайх хэрэггүй. Өглөө босоод 6 стакан ус уух, өдрийн хоолоо байнга гадуур идэхгүй байх, хайрч хуурсан болон амт оруулагч ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах, оройн цагаар хөнгөн хоолох, хооллосны дараа идэвхитэй хөдлөх зэрэг энгийн, хийхэд хялбар дадлаас эхлүүлээрэй.

8. Урт наслалт - Өөдрөг үзэлтэй, оюун санаагаа ч бие махбодио ч амрааж чаддаг, эрүүл амьдралын идэвхийг өөртөө “бэлэглэсэн” бүсгүй чамд урт настай удаан жаргалтай амьдрал өмнө чинь байна. Өөрөөр хэлбэл чи урт наслах амин дэмийг өдөр тутмын амьдралын эрүүл дадлаараа цуглууллаа л гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй илүү их инээж, дуртай зүйлээ хобби болгон хөгжүүлж, үдэшлэг цэнгүүнд явж, бусдыг чин сэтгэлээсээ сонсож, хайрлан халамжилж, бага гэлтгүй аялалд гарч, хэрэгцээтэй лекц болон сургалтуудад хамрагд. Энгийн хэрнээ чиний амьдралд сайн сайхан зүйлийг өгөх бүхэн урт наслахад тусалдаг. Дээр нь нэмээд хэлэхэд сайн дурын ажилд идэвхитэй оролцож бусдад сэтгэлээсээ тусалж чаддаг хүн урт насалдгийг эрдэмтэд тогтоосон байна шүү.

9. Илүү их инээд – Ажилдаа түүртэн үргэлж л бухимдалтай, дүнсийж явдаг байдлаа ардаа орхицгооё. Инээд гэх үнэ төлбөргүй хэрнээ үнэлж баршгүй зүйлийг амьдралынхаа салшгүй хэсэг боллго. Яагаад бид бусдаас болж эсвэл өөрийнхөө жижигхэн бодлоос болоод гуньж гутарч явах ёстой гэж? Youtube-ээс хөгжилтэй бичлэг, дэлхийн инээдмийн цувралууд, кинонууд олж үз. Залуусын дунд од болоод байгаа Ub comedy-г очиж үз. Фейсбүүкийн “Бидэнд тохиолдсон хөгтэй явдлууд” бүлгэмд нэгд. Найзуудын групптээ оюутан цагийн хөгжилтэй зураг бичлэгүүдээ хуваалцаж дурсамжаа сэргээж хөгжилдцгөө. Элгээ хөштөл, нулимсаа гартал инээх шалтгаан энэ хорвоод мундахгүй шүү.

Өнөөдөр чи өөртөө алийг нь бэлэглэсэн бэ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(961)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com