ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө өндрөөр үнэлж сурахад туслах 12 зөвлөмж

Чөлөөт цаг  | 2017 / 11 / 23

"Хэн ч өнгөрсөн зүйлийг буцааж чадахгүй. Гэхдээ хүн бүр амьдралаа шинээр эхлүүлж, хэрэггүй зүйлсээ орхиж чадна”
Олон охид бүсгүйчүүд өөртөө хэрхэн итгэлтэй байх, өөрийн үнэмлэмжийг хэрхэн нэмэх, өөрийнхөө өмнө сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрах тал дээр асуултын тэмдэгтэй явдаг нь нууц биш. Ялангуяа бүгдийг төгс үр дүнд хүргэж хийх гэж хичээдэг бүсгүйчүүлд энэ нь бүр ч том асуудал болдог. Гэвч юу бидэнд хамгийн чухал гээч? - Өөрийнхөө талаарх бидний өөрсдийн бодол.

Өөрийгөө өндрөөр үнэлж сурахад туслах 12 зөвлөмж

Өөрийгөө өндрөөр үнэлж сурснаар чи юу “хожих” вэ?

- Амьдрал илүү энгийн бас гэгээлэг болно - Яг үнэндээ чи өөрийгөө илүү өндрөөр үнэлж, илүү хайрласан цагт чиний амьдрал илүү энгийн, сэтгэл зовнилгүй, баяр баясгалантай болно.

- Дотоод сэтгэл чинь улам “хүчирхэгжинэ” – Хэн юу гэж бодох бол, яах бол, би ер нь яг юуны төлөө амьдраад байна зэрэг эргэлзээ төрүүлсэн, сэтгэл зовоосон бодлууд арилж сэтгэл чинь илүү амар амгалан болно.

- Өөрийгөө голохоо болино – “Чи болохгүй байна” гэж хэн нэгэн чамайг шүүхээс илүү өөрөө өөрийгөө “бүтэхгүй, болохгүй байна” гэх бодлуудаар сэтгэлээ чилээж байдаг. Гэтэл хүн бүр өөрийгөө илүү ихээр хүндэтгэх, өсөн дэвжих, амьдралаас сайныг нь хүртэх эрхтэй шүү дээ. Харин чи өөрийгөө үнэлэж сурснаар энэ эрхээ итгэл төгс эдлэх болно.

- Илүү сэтгэл татам болно – Бусадтай харилцах хандлагын тал дээр ч, өөрийгөө хайрлаж сурах тал дээр ч чамд ахиц дэвшил гарна. Өөрөөр хэлбэл чи илүү өгөөмөр болж, бусадтай өөрийгөө харьцуулсан бодлоо авч хаяж, илүү хөнгөн, илүү тайван болно. Өөрийгөө хайрлаж хүндэтгэж чаддаг, сэтгэлийн дарамтгүй хүн инээмсэглэж явахаас өөр яах вэ!

Одоо өөрийгөө өндрөөр үнэлэх үнэлэмжээ нэмэхэд суралцъя:

1. Тархин доторх шүүмжлэгчээ дуугүй болго – Бид бүгдийн дотор шүүмжлэгч бий. Харин түүнийг хэрэгтэй цагт нь үглүүлж, хэрэггүй үед нь чив чимээгүй байлгаж сурах хэрэгтэй. Учир нь шүүмжлэгчийн ярих нь ихдээд ирвэл өөрийгөө улам бүр л голж, гутарч эхэлнэ. Тиймээс түүний амыг дариухан хамхи. Тэр чиний дотроос “Чи дэндүү залхуу юм алив ээ ажлаа хий, хоёр сарын өмнө өөртөө өгсөн амлалтаа санаж байна уу, гэтэл чи одоо хүртэл амлалтандаа хүрч чадаагүй байна шүү дээ, бусад хүмүүс амжилтанд хүрээд байхад чамд хийсэн бүтээсэн юм алга, өшөө илүү сайжирна гэсэн чинь яасан бэ?” гэсээр байж суухын аргагүй болгоно. Хажуугаар нь чамайг өөрийгөө сул доройгоор гэж харахад хүргэнэ. Яг энэ үед чи “Тийм ээ” хэмээн бууж өгөөд, толгой гудайлгаж болохгүй. Харин өөрийгөө улам хурцалж, зоригжуулж, энэ шүүмжлэлийг сайнаар эргүүлэх ёстой.

2. Зөв дадалд чамайг “урин дуудна” – Дотоод сэтгэлээ тайван байлгаж эхэлсэн бол одоо өөрийгөө хөгжүүлэх, амьдралын хэв маягаа өөрчлөн сайжруулах зүйлсийг хийж эхэл. Гэхдээ чи тэднийг хийх биш, тэд өөрөө л чамайг залах болно. Яагаад гэж үү? Яагаад гэвэл чи чинь өөрийгөө өндрөөр үнэлж сурч байгаа шүү дээ.

3. Өөрийгөө үнэлж сурах 2 минутын амралт – Энгийн хэрнээ амархан тэгээд үр дүнтэй дасгалыг танилцуулъя. Гүнзгий амьсгаа аваад дараах асуултуудыг өөртөө тавь:
- Миний давуу тал юу вэ?
- Би өөрийгөө хайрлаж чаддаг уу?
- Хүмүүст тусалдаг уу?
- Би бусдыг асуудлаа марттал нь инээлгэж, аз жаргалтай байлгаж чаддаг уу?
- Тэдэнд сайн сайхнаар нөлөөлдөг үү? гэх мэтээр өөртэйгөө ярилцах нь чиний хэн болох, өөрийнхөө болон бусдын хувьд “хэн нэгэн” байж чаддаг эсэх, амьдралдаа сайн тоглогч байх зэрэгт хариулт авахад туслана. Мэдээж асуултанд төвөггүй “тийм” гэж хариулж чадвал сайн хэрэг. Харин эргэлзэж байвал гутарч суухын оронд “тийм” гэж хэлдэг болтол нь сайжруулчихад л болно. Гол нь итгэл найдвараа хадгалсан хэвээр байх хэрэгтэй.

4. Өөрийнхөө хамгийн сайхан чанаруудыг бичихэд цаг гарга - Чи бусад шиг илтгэл тавихдаа сайн биш байж болно. Гэхдээ маш сайн бичгийн хүн байхыг үгүйсгэхгүй. Одоохондоо ажилдаа манлайлагч нь байж даргаасаа сайн ажилтан гэдэг үг хараахан сонсоогүй байж болно. Гэхдээ чи цагийг маш сайн баримталдаг, дааж авсан ажлаа сэтгэлээсээ хийдэг шүү дээ. Нийгмийн идэвхи султай байж болох ч гэртээ маш сайн эзэгтэй, ээж аавын сайн охин. Аливааг чин сэтгэлээсээ хийж, өөдрөөгөөр харж, бусдад тус хүргэж, гэрийнхнээ халамжилж чаддаг байх нь өөрөө хамгийн том давуу тал. Маш сайн илтгэгч, номер нэг ажилтан, хэлний өндөр мэдлэгтэй, бүх л уралдаан тэмцээнд дэд байр эзэлдэг байх албагүй ч чин сэтгэлтэй, өөдрөг байх албатай юм шүү. Бусдын чаддагийг чи чаддаггүй байлаа ч, чиний чаддагийг тэд ч бас чаддаггүй ч юм билүү. Сайн чанаруудаа жагсаагаад байгаарай. Бичсэн зүйлээ уншаад сэтгэл чинь сэргэж, бөөн бөөн урам зоригоор бялхах болно. Хэрвээ чамд яг тэр гээд бичих давуу тал санаанд чинь орохгүй байвал www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

5. Зөв үйлдэл хий - Сүрдэх хэрэггүй дээ. Энэ маш амархан. Түрүүлж мэнд мэд, хэн нэгнийг чин сэтгэлээсээ магт, ажлын хамтрагч чинь сайхан хувцасласан байвал түүнд хэл, ажлаа даргадаа харуулах гэж биш үүнээс би их зүйл сурч мэднэ гэж бодон чин сэтгэлээсээ хий, сайн найзаа кофенд даа, амттай хоол хийж гэрийнхнээ дайл, аливааг эерэг талаас нь бодож үргэлж инээмсэглэ. Тулгарсан саад бэрхшээлийг амьдралын өгсөн сорилт, чамайг улам их сайжруулах гэж ирсэн туршилт гэж хүлээн ав. Бүү бухимд. Зөв үйлдэл хийх маш амархан. Зүгээр л энгийнээс эхэл. Чи удахгүй өөрийгөө ямар сайхан амьдарч, сэтгэл дүүрэн байгаагаа мэдрэх болно.

6. Бүгдийг төгс үр дүнд хүргэх гэж, өөрөө төгс байх гэж хичээхээ боль – Тийм ээ, тийм. Бүсгүйчүүд бидэнд тулгардаг нэг асуудал бол яалт ч үгүй энэ мөн. Англиар “ус цас” ярьдаг болсныхоо дараа л чадна гэж хэлнэ, мэргэжлийн сургуулийг нь төгсч байж л ажлын анкет бөглөнө, сэтгэлдээ хүртэл нүүрээ будсан үедээ л болзоонд явна гэх мэт алдаа гаргахаас үхтлээ айж, өөрийгөө бүхнийг төгсрүүлэгч хайрцагт хорьчихдог. Энэ бодол биднийг дотроос нь үгүй хийсээр байна. Харин одооноос өөртөө хатуурхахаа больж, өөртөө алдаа гаргах, суралцах, дутуу дулимаг байх боломжийг олго, найз минь. Үүний тулд:

• Чи мундаг бүсгүй – Чи өөрөө л мэддэггүй байхгүй юу. Дөрөв дээр дурдсныг санаж байгаа биз дээ? Чамд өөрийн гэсэн онцгой чадвар, мэдрэмж, давуу тал байгаа. Түүнийг л олж харахад сэтгэлээ бэлтгэ. Дутагдлаа л хараад байвал амьдал тэр чигтээ утгагүй санагдаж, өөрийгөө голсоор давуу талаа анзаарахаа ч больчихно.

• Бодит байдлыг зүгээр л хүлээн зөвшөөр – Магадгүй чиний төгс төгөлдөр дүрийн тухай төсөөлөл ном эсвэл кинон дээр л гардаг байж болох юм. Гэтэл ажил мэргэжил, хайр дурлал, гэр бүл, найз нөхдийн харилцаа гээд ихэнхи зүйл дээр төсөөлөл, бодит байдал хоёр алд дэлэм зөрдөг. Амьдрал өөрөө тийм л хуультай. Юу ч төгс байх боломжгүй. Тийм болохоор зүгээр л “Заза, зүгээр дээ” гээд хүлээн зөвшөөрчих.

7. Алдаа дутагдлаа эерэг аргаар зас – Хонгор минь хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Бүх зүйлийг утга учиртай байлгах, бүх л асуултанд хариулт олох гэж хичээх нь буруу. “Бусад бүх хүн амьдралын замаа олчихсон, сайн цалинтай ажил хийгээд л, гэр бүл зохиогоод л тасархай амьдраад байхад би гэж хүн яах учраа ч олохгүй явах юм даа” гэж өөрийгөө л буруутган шаналах үе цөөнгүй. Гэхдээ энэ бол хүн бүрт тулгардаг л асуудал. Тэр тусмаа бүгд нэг хэвэнд цутгачихсан мэт хэв загвараар амьдардаг бидний нийгэмд амьдарч буй залуухан яг чам шиг бүсгүйчүүдэд. Тиймээс алдаа дутагдлаасаа болж өөрийгөө буруутгаад юу ч дээрдэхгүй бас өөрчлөгдөхгүй. Харин яг ингэвэл байдал дээрдэнэ:

• Өөрийнхөө сайн найз нь бай – Болохгүй байна, бүтэхгүй байна гэж бодож өөрийгөө зовоохын оронд өөртэйгөө сайн найз шиг ярилц. Алдаа дутагдлаа засаж илүү сайжирахын тулд юу хийж чадах вэ, яг над шиг нөхцөлд байгаа хүнд би юу гэж зөвлөх байсан бол? гэх зэргээр зөв асуулт асууж зөв хариултаа олоорой.

• Боломжид төвлөр – Бас өөдрөг үзэлд. Өөдрөг хүн таваг дүүрэн боломж хардаг бол, гутранги хүн таваг дүүрэн эрсдэл олж хардаг гэдэг. Яг ийм үед би юу сурч болох вэ?, надад ямар боломж байна?, харах өнцгөө би өөрчилж чадах уу? зэрэг асуултыг өөрөөсөө асуу. Боломж үргэлж байдаг учраас чи хариулт олох л болно.

Их сургуулиа төгссөнөөс хойш сурсан мэргэжлээрээ ажиллах хүсэлгүй байсан учраас би хэсэг зуур гэрийнхээ бизнест тусалсан юм. Үеийнхэн ажил төрөл хийцгээж, амжилттай яваа харагддаг байв. Мэдээж энэ үед амьдралд барьц алдаж, яахаа мэдэхээ байж өөрийгөө үнэхээр их голж, надад ер нь хийж чаддаг юм байна уу? гэж өөрөөсөө өдөр бүр асууж, гутардаг байсан. Гэхдээ сэтгэл дотор минь нэг зүйл байгааг мэдэрсэн. Энэ бол итгэл. Ямар ч байсан хийж чадна, боломж надад байгаа гэдэгт итгэх итгэл надад байсан. Хаанаас эхэлж өөрчлөхөө л мэдэхгүй байсан юм. Тэгээд ажлын хажуугаар олон ном уншиж, үнэгүй сургалтуудад сууж, цахим хичээл сурч, өөрийнхөө хэмжээнд нийгмийн идэвхитэй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөгжүүлж залхуу, гутранги байдлаасаа бага багаар гарч эхэлсэн. Гэтэл яасан гээч? Надад хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа тэтгэлэгээр сурах боломж олдсон юм. Энэ боломжийг олохын тулд би мэдээж гараа хумхиад суугаагүй. Байж болох бүх л эх сурвалжийг судалж мэдээлэлтэй, идэвхитэй байсны маань ач гэж боддог. Ингээд хагас жилийг хүссэн мэргэжлээрээ сурахад зарцуулж, яг төгсөх үед мөрөөдлийн ажлаас минь ажлын санал ирсэн юм. Нүдэндээ ч итгэж чаддаггүй. Үнэхээр хувь тавилан уу, аз эсвэл авъяас чадварынх байсан уу амьдралд минь маш гайхалтай үйл явлууд тохиосон. Гутранги байдлаасаа ангижирч, алдаагаа засаж, боломжийг хайж бас бий болгож эхэлснээр амьдрал минь яг мөрөөдөж явдаг гольдролд шилжсэн юм. Тийм учраас боломж үргэлж байдаг, өөрийгөө голохоо болиод улам их хичээ.

8. Хүмүүст өгөөмөр ханд – Сайхан хандлагыг өөртөө төлөвшүүл. Чи өөрөө ямар өнгөөр гэрэлтэнэ эргэн тойрон тэр өнгийг цацруулж байдаг. Бусдад өгөөмөр сайхан хандах ч гэрлийн тусгалтай л яг адил. Их энгийн. Инээмсэглэж харьц, хэн нэгэнд уурласан уураа бусдад битгий гарга, явган зорчигчид хүндэтгэлтэйгээр зам тавьж өг, дүүгээ хичээлээ сайн хийсний төлөө урамшуул, ажлын найздаа фотошоп хэрхэн хийхийг, шинэхэн ажилтанд тайлан хэрхэн сайн бичихийг зааж өг. Сайхан сэтгэлийн тусыг томоор бүү төсөөл. Энэ бүхний хариуд чи өөрөө л сэтгэл хангалуун амьдарна шүү дээ.

9. Шинэ зүйлс турш – Өөртөө улам итгэлтэй болж, гялалзахыг хүсч байгаа бол шинэ зүйлсийг туршихаасаа хэзээ ч бүү халга. Харин ч шинэ зүйл мэдэж, сурах тусмаа чи улам “хүчирхэгжинэ”. Шинэ жор турших, уран зохиолын ном уншдаг бол шинжлэх ухааны ном уншиж үзэх, галзуу хулгана дээр суух, машин барьж сурах, нүүр будалтын сургалтанд суух, ганцаараа аялалд гарах гээд юу ч байж болно. Олон зүйлс чамайг хүлээж байна. Харин чи хийх л дутуу байна даа.

10. Бусадтай өөрийгөө харьцуулахаа боль – Энэ бол муу зуршлуудын нэг. “Хулан шиг брендийн хувцас өмсмөөр байна, Солонгоо шиг гоолиг биетэй болмоор байна, Нараа шиг магистрт сурмаар байна. Даанч надад мөнгө байхгүй. Тэрэн шиг энэн шиг ч болмоор байна. Гэтэл би....” Ингэж бодохын өмнө хэлсэнчлэн давуу, өвөрмөц талаа нээгээд түүнийгээ улам хүчтэй “зүлгэж” сайжруул. Хулан загварлаг, Солонгоо сайхан биетэй, харин чи?

11. Чамд сайнаар нөлөөлөх хүмүүстэй нөхөрлө – Яг үнэндээ сөрөг яриатай, бодолтой, үйлдэлтэй хүмүүс өөрт болон бусдад тохиосон болж бүтэхгүй зүйлсийн тухай ярьж, амьдралын талаарх сайхан төсөөлийг чинь унтрааж эхэлдэг. Бас хэн нэгнийхтэй өөрийнхөө амьдралыг ч чиний амьдралыг ч харьцуулна. Магадгүй энэ үед чиний өөрийгөө өндрөөр үнэлэх, итгэл дүүрэн амьдрах эрмзэлзлэлийг нурааж эхлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс “тийм” нөхдүүдээс зайгаа барь. Тэд “чи ч өөр болжээ” гэж хэд хэдэн удаа хэлэх л байх. Гэхдээ хэнд хамаатай гэж? Хүн хэзээд өөрчлөгддөг, өсөж дэвшдэг. Тийм ээ, чи өөрчлөгдөж байгаа. Өөртөө улам их итгэж, өөрийгөө ялан дийлж, сэтгэл дүүрэн амьдарч байгаа. Үнэн л юм чинь. Тийм ээ?

12. Өөрийгөө яагаад өндрөөр үнэлэх хэрэгтэй вэ гэдгээ байнга эргэн сана - Яагаад үүнийг хийж байгаа шалтгаанаа хэзээ ч мартаж болохгүй. Хэзээ ч. Амьдрал ганц л удаа олдоно. Ганц олдох энэ амьдралыг чи итгэл бардам сэтгэл хангалуун, өөдрөг, адал явдалтай, хамгийн гол нь өөрийнхөө өмнө ямар ч эргэлзээгүйгээр аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй.

Ингээд өөрийгөө өндрөөр үнэлж чаддаг, өөртөө итгэлтэй бүсгүйг бүтээж чадна гэдэгт Гоолингоо нь итгэж байна. Амжилт

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(831)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Бямбажав.   2017-11-29
Надд тулгарч бгаа бүхий л асуудлыг мөн намг стрксстүүлж бгаа асуудлыг хэлж өгсн бна тм учраас би аль болх хурдн хэрэгжүүлж элхнээ баярлалаа😊

Зочин: Одхон.   2017-11-25
Яг л надад тулгараад байгаа асуудлыг хэлж өгөх шиг зориг эрч хүч өглөө үнэхээр их баярлалаа.хэрэгжүүлж эхэлнээ :)

Зочин: Цацаа.   2017-11-24
Сэтгэлийг минь сонсож байгаа юм шиг надад хандсаж зөвөлсөн юм шиг цагаа олсон сайхан нийтлэл байна .Би хэрэгжүүлнээ гээл өөртөө хэлчихсэн байгаа гэтэл өнөөдрийг хүртэл бүтээсэн зүйлгүй ч өөрийгөө хуураад яваад байснаа ойлгож нэг л удаа амьдрах болохоор зоригтой мөн өөртөө итгэл төгс хийсэн үйлдлээсээ кайф авч хүнд хариу нэхээгүй тус хүргэж хүссэн мэргэжилээрээ магистарт суран мэргэжил дээшлүүлэн амьдрана гэсэн бодолд минь түлхэц болж өглөө баярлалаа

Зочин: Цацаа.   2017-11-24
Сэтгэлийг минь сонсож байгаа юм шиг надад хандсаж зөвөлсөн юм шиг цагаа олсон сайхан нийтлэл байна .Би хэрэгжүүлнээ гээл өөртөө хэлчихсэн байгаа гэтэл өнөөдрийг хүртэл бүтээсэн зүйлгүй ч өөрийгөө хуураад яваад байснаа ойлгож нэг л удаа амьдрах болохоор зоригтой мөн өөртөө итгэл төгс хийсэн үйлдлээсээ кайф авч хүнд хариу нэхээгүй тус хүргэж хүссэн мэргэжилээрээ магистарт суран мэргэжил дээшлүүлэн амьдрана гэсэн бодолд минь түлхэц болж өглөө баярлалаа

Зочин: Oyu.   2017-11-24
BAyrlaaaa goolingooo !Yag dutagdaad baisan zuilsiig niitleldee bichj ugcheee ☺️

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com